Төрийн (нийтийн) ажилтны (үйлчлэгч) ёс зүйн түвшин нь тухайн орны төрийн (нийтийн) засаглалын чанар, улс орны эдийн засгийн эрч хүч, хүмүүсийн ажил хэрэгч байдал, хөдөлмөрийн бүтээмж, улмаар нийт иргэдийн амьдралын чанарт нөлөөлөгч томоохон хүчин зүйл юм.

Төр бол бүх хүмүүсийн хөрөнгийг татвараар дамжуулан цуглуулж үйл ажиллагаагаа явуулдаг машин тул нийтийн хөрөнгийг хэрхэн зөв шударга ашиглаж байгааг иргэд нь хянаж, нийтийн хөрөнгө завшсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцон, алдаа нь давтагдахгүй байхаар шийдэж чадах нь уг нь аль ч улс орны төр, нийгмийн үүрэг юм.

АНУ-ын нийтийн засаглалыг энэ долоо хоногийн тодорхой хоёр жишээн дээр тогтон харж, эргэ цүүлэн бодцогооё.

Хувийн цахим шууданг төрийн ажилд ашигласан Мит Ромни


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроосоо шалгарахын тулд нэрээ дэвшүүлэгчид муж улс бүрээр тойрон явж өөрийн бодол, төлөвлөгөөгөө илэрхийлж, дэмжигчдийн саналыг ахиу авахаар өрсөлддөг. Бараг жилийн турш болдог энэ өрсөлдөөн нь нэг талаасаа тухайн өрсөлдөгчийн үзэл бодол, төлөвлөгөө, хувь хүний зан чанар, ам ажлын нэгдэл, орон нутгийн гол асуудлыг шийдэх арга замыг сонгогчид ойлгох боломж олгодог. Нөгөө талаасаа Ерөнхийлөгч болсны дараа муж болон нэгдсэн улсын хүрээнд үйл ажиллагаагаа өгөөж тэй явуулах суурь мэдлэг, хамтран ажил лах хүмүүсээ тодруулах чухал хэрэгсэл болдог.

Аль ч тохиолдолд төрийн энэ хүү анхдагч (primary) сонгууль нь (нийтийн) засаглалыг хөгжүүлж боловсронгуй болгох, иргэддээ зохих мэдээлэл, мэдлэг олгох чухал арга хэмжээ болдог юм.

Бүгд Найрамдах намаасаа шалгарахын төлөө уралдаж буй дөрвөн өрсөлдөгчийг тэргүүлж яваа Мит Ромни Массачусэтс мужийн захирагч байхдаа туслах, зөвлөх, хамтран ажилладаг хүмүүстэйгээ төрийн биш, хувийн цахим шуудангийн хаягаараа харилцаж байсныг Associated Press тогтоожээ.

Ингэснээр төрийн үйл ажиллагаа ил тод байх буюу нийтийн үйл ажиллагаатай холбоотой бүх баримт бичиг, түүний дотор захиргааны ажилтан бүрийн бүх хавтас, компьютерийн файл, харилцсан цахилгаан шуудангууд Массачусетсийн нийтийн үйл ажиллагааны бичлэгийн хуулийн дагуу (Public recording law) ил тод байх заалтыг зөрчиж байсныг зарлав.

Төрийн өндөр албан тушаалтнуудын бүх үйл ажил, уулзалт ярианы тэмдэглэл ил тод байх ёстой хуулийг АНУ-ын 26 мужид мөрддөг. Энэ хуулийг зөрчиж, хувийн и-мэйл ашигласны учир Карл Рови, Сара Пэлин зэрэг алдартай улстөрчдийн карьер төгсч байжээ.

Сонгуулийн мөнгөөр iPad авсан Кэн Аард

Өмнөд Каролина мужийн дэд захирагч Кэн Аард өнгөрсөн баасан гаригт огцров. Тэрбээр сонгуулийн компанид зориулж босгосон хөрөнгөнөөс хувьдаа iPad болон цахим тоглоомын хэрэгсэл худалдаж авсныг сонгуулийн хөрөнгийн зарцуулалтыг хянах явцад тогтоожээ. Түүнд 5 жилийн тэнсэн, 5000 долларын торгууль, 300 цаг олон нийтийн ажил хийлгэх шийдвэрийг мужийн шүүхээс гаргажээ. Аард 2010 оны 11-р сард сонгогдсон бөгөөд өнгөрсөн оны долоодугаар сард сонгуулийн хөрөнгөөр хувийн хэрэглээнийхээ бензин, хоол, зочид буудлын төлбөрийг төлж, эхнэртээ хувцас, хөлбөмбөгийн тэмцээний тасалбар худалдан авсныг тогтоож 48.400 доллараар торгож байжээ.

АНУ-д үйлчилж буй төрийн ажилтны ёс зүйн хууль журмын аравны нэг нь буюу жаахан хэсэг нь Монголд үйлчилдэг болчихвол засаглалын чанар мэдэгдэхүйц сай жирч, Засгийн газрын тендерүүд ил тод болж, газрын нууц наймаа багасч, бидний амьдралын чанар ч шал өөр байхсан. Төрийн албан ту шаалаа ашиглаж төрийн машин унаа хэрэглэн сонгуулийн ажлаа явуулдаг нь ядаж хумигдахсан.

Монголын төрийн систем иргэд биш улс төрийн нам төвтэй учир намын гишүүн нэртэй гоё сайхан зүйл амласан этгээдүүд төрд шургалан, нийтийн хөрөнгийг ил далд завшсаар ирсэн бөгөөд тэд зөвхөн өөрсдийгөө хамгаалсан бамбай хуя гийг л бэхжүүлж, иргэд бидний эрх ашиг, сонирхлыг хамгийн сүүлд тавьсаар ирлээ.

Хэрэв Монголын нийгэм төр засгийн бүх ажилтанд, бүх түвшинд ёс зүйн журмыг мөрдүүлж, зөрчсөнийг нь зарлан, шийтгэж, дахин гарах боломжийг өдрөөс өдөрт хааж чадвал бидэнд сайхан амьдрах боломж нээгдэнэ. Улстөрчдийг даган сонгох дүрэм журмаа сайжруулна гэж хөөрцөглөхийнхөө оронд сонгосны дараах мөрдүүлэх ёс зүйн дүрэм журмыг давхар анхаарах шаардлагатай байна.

Явж явж Монголын хөгжил дэвшлийг саатуулан барьж, монголчуудын чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, сайн сайхан амьдрахад хамгийн том саад тотгор болж буй хамгийн гол зүйл бол нийтийн хөрөнгийг хуйвалдан завшиж байгаа этгээдүүд, хахууль авагчид, тэднийг хамгаалан өөгшүүлж буй улс төрийн тогтолцоо шүү дээ.

Монгол Улс үсрэнгүй хөгжихөд шаардлагатай бүх зүйл эдүгээ бий болжээ. Бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнол, баян сайхан газар нутаг байна, мөнгө хөрөнгөтэй ч болж байна. Харин түүнийг зөв ашиглах, нийтийн тусын тулд зориулах тогтолцоо л алга байна.

Денвер, АНУ