Нэг л омогшил төрөөд байхын. Хаашаа ч харсан омогшимоор санагдаад. Бүх хүн миа санагдаад омогшимоор санагдаад байгаа. Дуу дуулсан ч омогшсон улс, юм ярьсан ч омогшсон улс байхад би ганцаараа омоггүй тэнэг царайлаад сууж байлтай бишдээ. Тэгээд омогший гэж бодонгуут дорхноо омогшоод иржээн. Учир нь бидний цусанд байдаг гэнээ. Яагаад гэхээр бид яг хүн шиг сайхан амьдарч байтал гэнэт 13ер зуунд Чингис гэж нээг их омогтой нөхөр төрөөд омогших мөрөөрөө омогшихгүй дэлхийгээр нэг омогшиж хаяад баллаад өгжээ. Тэрнээс хойш монгол хүмүүс омогтой болжээ. Ашгүй дээ энэ омогтой юмнууд гэхтэй зэрэг нь бидний буруу бишээ бидний цусанд нэг тийм омог байдын Чингис өвөөгөөс тээж ирсэн гэж хэлээд л болоо. Буруугаа бусадруу чихих ших сайхан юм хаа байхав.

Саяхан сар болгоны сүүлээр бууж байдаг хүний хөгжилийн мөнгөө авахгээд оочерлож зогслоо. Сар болгоны сүүлээр авсаар байгаад нэг хамт олон болонгоо алдсан хэдэн залуус хөгшчүүл бий л дээ. 21 цаас буусан анхны өдөр л оочерлож зогсоцгоодын зайлуул. Би ч яахав угын ууж идэх санаачлагтай болсон хойно нэг удаа бүүр хамт олноороо нэг сайхан карокээдээд авхуу гэж л байлаа. Мөнгөө авсан нэг нь хайрцаг тамхи авч бусад нь түүнээс гуйж тамхиллаа. Ярианы сэдэв яаж ажилд орох вэ. Тэгсэн өө үхсэн очиж очиж зөөгч хийгээд байхдаа яадын, тэгээл тэнэг юм шиг лангуун дээр зогсож байх уу, арай ч барилгачин болох болоогүй байнаа аруун жилийхэн ч юугхын билээ, ийм залуугаараа жижүүр хийх нь ч юу юм бэ, тэгэж аяга таваг угаана гэж байхгүй тэрний орон ингээд ажилгүй байсан нь дээр, биеийн хүчний ажил хийхдээ арай ч тулаагүй байнаа гэж омогшицгоож байна. Надаас омогтой улс юм гээч. Би уг нь иймэрхүү ажил хийе гэж бодсоор гуч шахаж байгаа хүн. Газар дээрээ суралцаж тэр дор нь шийдвэр гаргадгаараа алдартай миний данхар толгой дор нь сэтгээд “Харин тиймээ шууд л нэг түшмэл мүшмэлд санаа байхын, доошоо орцон ажил хийнэ ч гэж юу байхвээ” гэж  айлдлаа. Бүгд миний үгийг дэмжиж омогшцгоолоо.

Үүнээс хойш би омогшихийг хичээдэг болж дээ. Автуусанд суугаад мөнгөгүй үедээ кондукторыг чи муу ямар өөдтэйдээ ийм ажил хийж байгаан гээд омогшиж орхино, гудамжинд хог цэвэрлэж яваа хүний ардуур хог хаяж омогшино, газар асуусан хөдөөний хүнийг үл тоомсорлож омогшино, гудамжинд хэвтээ согтуу хүний дээгүүр нь алхаж омогшино, улс төрчдийг муулж омогшино, өөрөөсөө бусдын тэнэгийг далдуур гайхаж омогшино, гудамжинд хэнтэй ч тааралдсан зодолдоход бэлэн омогтойгоо л явдаг хүн. Хамгийн хүчтэй нь архи уучаад агсан тавьж омогшиж байхын.

Гэхдээ би нэгэнт омогтой хүмүүсийн дунд амьдарч байгаа болхоор надад уур омогоо гайхуулах гэсэн хүмүүс бүүр ихийн. Гудамжинд дайрчих шахаад өнгөрсөн машин намайг өөр үхлээр үхэхгүй гай болсон п вэ гээд омогшоод өнгөрчээн. Дэлгүүрт ороод юм үзий гэнгүүт чамд авах мөнгө байгаамуу, авахгүйн бол үхсэнээ хийж үзсийн гэж омогдоцгооно. Төрийн ажилтанууд дуграхгүй үл тоомсорлож, дуграхдаа дутуу байна дахиж ир гэж омогшино. Сайхан хүүхнүүд хажуугаар гарахдаа хамраа чимхэж яасан балиар үнэртэй амьтанб гэж омогшино. Том бакь биетэй залуус шууд ална шулна тэг ингэ гэж омогдоно. Ер нь надад омогдож уурлахгүй хүн гэж алга.

 Монгол даяараа л уурлацгааж байна. Дарга нь ажилтанаа загнаж, ажилтанууд нь дарга нартаа зусардаж, хурандаа нь шүүгчдээ охин хүүхэдтэйг нь сануулж, улс төрчид нь дэлгэх цаг нь болоогүй мэдээлэл байгаагаа бусдад гайхуулж, жагсагчид нь ингээд байвал хувьсгал хийнэ гэж,  үйлдвэрчний эвлэл нь жагсах тухайгаа зарлаж, эхнэрүүдээ нөхрүүд нь зодож, ард түмэн намын байраа шатааж, цагдаа нар иргэдээ буудаж  гүү мөн бүгд л омогшиж уурлацгааж байна.
Аргагүй шүү дээ бид чинь Чингисээс улбаатай монгол омогшилтой улс шүү дээ. Омог ихтэй, цөс ихтэй улс шүү дээ.