Манай улсад хамгийн од хүмүүс нь дарга нар. Урлаг, спортын одууд нь бүүр ичсэн болтой биднүүс одууд бишээ олны танил хүмүүс гэдийн чаавас. Одууд чинь гадаадад л байдаг юм хэмээн ярилцлага өгнө. Тэхгүй яахав дээ од боллоо боллоо гээд хэдэн сиди ч зарж чадахгүй ганц тоглолт хийгээд өөдтэй мөнгө олдохгүй жилдээ шинэ жилээр нэг халтуур хийчээл од биш жирийн иргэдийн амьдарлаар амьдарч яваа улс аргагүй шүү дээ. Адгийн наад зах нь автуусанд суухаас зовоод алхахаар ядраад, авто машин авхыг мөрөөдөөд яваа одод ч байдаг байх. Тэгэхээр хамгийн од улсууд бол дарга нар.



Нэг дарга болчуул шууд олны танил од болно. Хүн бүгд даргаа даргаа гэж тал засаж, хорвоо дэлхий гарт нь багтсан юм шиг санагдаад ирдийм шиг байгаан. Мөнгө төгрөг ч хаанаас ч юм ороод ирнэ. Ер нь дарга болсон хүний амьдрал илт дээшлээд байраа зайсанд болгож, машинаа лаанд болгоод, утсаа 11 болгоод, авгайгаа миссээр солиод ирнэ. Уг нь анхны өгөгдөл нь хэвэндээ л байхад энэ бүгд болоод ирдэг захын даргаас жишээ авхад л болно. Захын дарга гэдэг нь Нарантуулын Сайхансамбуу гишүүнийг хэлээгүй шүү дуртай даргаасаа жишээ авхад гэж байгаан. Хэн ч яаж мөнгөтэй болоод байна, яаж мисс тоогоод байна гэж гайхахгүй. Дарга юм чинь мөнгөтэй бололгүй яахав цалин малин бол юүлдийн байлгүй дээ гэж л бодышдээ.

Ер нь тэгээд дээр дурьдсан дарга болхоор ертөнц гарт нь багтдаг гэсэн хэсэгт эргэж очий. Дээр хэрэггүй газар хэргэлчиж. Одоо дарга болуут бүх юм даргад зориулагдсан мэт санагдана. Зурагт асаалаа дарга нар ээлжэлж мэдээгээр гарна, зочны цагт дарга нар оролцож, хоолны цагаар дарга нар хоолоо хийж, дарга нар ширээ тойрон сууж ээлжилж онигоо ярьж, дарга нар баяраа хэрхэн тэмдэглэж байгаа гарж, дарга нар бүүр дуу дуулж, бүжиглэж, спортоор өрсөлдөнө. Цагаан сараар дан дарга нарын концээрт гарж л байсан хорвоо шүү дээ. Дарга нарын гэрт очиж, дарга нарын хүүхдүүдийн тухай гарч, дарга нарын гэргийг танилцуулж, дарга нарын нутгаар аялана. Тэр нутаг зөвхөн тэр даргын нутаг мэт. Дарга нарын хоббиг танилцуулж, даргын машин унаа, морь бөхийг үзүүлнэ. Наадмаар дарга нарын л морь түрүүлж, эс бөгөөс түрүүлсэн морийг дарга нар худалдаж авна. Морь ч дүүрч бөхчүүд хүртэл хэн нэгэн даргын бөх болж. Сонины эхний нүүрэнд дарга нар гарч, дараах нүүрнүүдээр ч дарга нар зочилно. Тэхдээ сая зурагтаар нэг дарга Зайсанд нэг хүний байранд амьдардаг бөгөөд тэхдээ хотоос гадна бүүр байшинтай тэндээ л очих дуртайгаа ярьсан. Яагаад гэхээд зайсан явхад түгжрээ ихтэй, дуу чимээ ихтэй, утаа униар ихтэй хотод амьдрах нөхцөл байхгүй тухай ярьсан. Зөвш дарга хүн байж юугэж нээх ард түмэнтэй хамт хүн амьдрах аргагүй хотод амьдардын. Тэр хүн насаараа уг нь төрд зүтгэсэн гэсэн.

Цагаан сараар дарга нараа тойрч золгож, наадмын түрүү бөхөөс илүү даргыг тойрсон хүмүүсийн бужигнаан их. Цэнгэлдэхэд л гэхэд дарга нарын суудал л битүү дээвэртэй иргэд бол наранд шарагдаад наяад жил болж байна. Ямар ч рок пооп хандивын тоглолтонд дарга нар л алга ташуулан ирж, алга ташуулан явна. Дарга ан зохиовол чоныг зуу зуугаар нь алж, дарга хэвлэлийн хурал хийвэл сэтгүүлчэд өрөө багтахгүй цуглаж, дарга алга болвол нисдэг тэргээр хайж, даргыг барьж хорих болсон ч эхнэрүүдээс нь цагдаа нар айж. Ийм байхад дарга шиг сайхан мэргэжил хаа байнаа. Даргын нэр барьж их хэмжээний мөнгө тууж болдогыг ч харуулсан шүү дээ. Ийм нөхцөлд спорт урлагын одод эмэгтэй нь даргын эхнэр эрэгтэй нь өөрснөө дарга болхоор тэмүүлцгээж байх нь хэвийн шүү дээ. Хэдэн ч бөх, дуучин даргатай билээ дээ. Гэрийн хойморт дарга нар л сууж, даргыг байхад хүмүүсийн яриа даргыг л тойрч эргэлдэнэ.

Тэхээр дарга болох аргууд гэж бас байх шиг байгаамаа. Энэ дөрвөн жилд нэг болдог сонгууль гэж байна. Энүүгээр ёстой хоншоортойн гарч бусад нь луйварддаг гэх юм билээ. За тэгээд мөнгөтэй хүн бол даргыг шууд худалдаж аваад дарга болчиж болдог гэнэ. Нэг хүн тэрбумыг намдаа хандивлаад дарга болсон гэдэг бол бүүр нэг хэсэг тодорхой үнээр зараад ч байсан гэдэг юм билээ. Тийм ширээтэй тэдэн төгрөг олох боломжтой даргын суудал тэдэн төгрөгөө гэдэг байсымуу хаашаан. Байсымуу ч гэж байгаа ч байж мэднэ даргаас хол би яаж мэдхүү дээ.

За мөнгөгүй бол одоо даргыг дагаж дольдогнох хэрэг гарна. Хэдэн жил яваад үнэхээр ланжгар дарга бол дарга болгочихдог л юм гэнэ лээ. Даан ч өөрөө нэргүй энэ нөгөө тэрний хүн энэ нөгөө тэр даргын хүн гэж аав ээж нутаг уснаасаа илүү даргаар овголдог болдог гэсэн. Тэхдээ үхсэн дарга болжооход овог ч лай л байна. Тэхдээ насаараа дагаж далдагначаад дарга бололгүй дуусвал жоохон хөөрхийлөлтэй юмаа даа. Тэхдээ л хүнийг ямар нэг даргыг таньдаг таньдагүйгээр нь үнэлдэг хорвоо болчоод байна шүү дээ. Ядаж л хороон даргатайгаа зузаан болоод авахгүй бол.

Бас нэг арга байдаг нь дарга болох залуусын холбоо байдаг гэнэ. Дарга болох сонирхолтой залуусын гэж болно. Зөндөө холбоо байдаг ч заримых нь гишүүд хүн алж, банк дээрэмдэж, хүмүүс луйвардаж байсан ч дарга болсоор л байдаг гэнэ лээ. Ер нь тиймэрхүү холбоонд орход л сонин хэвлэл, тэлвийз мэлвийзэхнээр гараад, түрүүлдэгүүмаа гэхэд морь уяад, хааяа нэг дарга нар дунд байж харагдаад  бас дарганцар маягтай болцгоочдог гэхийн. Зарим нь бүүр дарга болоогүй байж даргын бүхий л шинжийг бүрдүүлж эхэлдэг сурагтай. Яриа төлөв, илтгэгч маягтай, ард түмнийг төлөөлж ярихаас гадна хөөрхийлөлтэй ард түмний төлөө санаа зовж явдагаа яриад л байх хэрэгтэй. Аргагүй ч байхаа даа дарга болох чинь ёстой сайхан шүү дээ.

Жич: Өөрийн дарга болон, түүний дарга, түүний цаадах дарга, хамгийн том дарга, ирээдүйд намайг даргалах дарга, ер нь бүхий л дарга нартаа хайртай шүү.