Сүхбаатарын талбайд МАХН-ын 300-аад дэмжигч жагслаа.


Д.Тэрбишдагва: Эхлээд балмад явдлын талаар ярих ёстой


МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр өглөө хэвлэлийн бага хурал зарлан намын дарга Н.Энхбаярыг баривчилсан үйл явдалтай холбоотой мэдэгдэл гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Тэрбишдагва, Ч.Улаан, Шинэбаяр, Чулуунбат нарын биед халдаж, гэмтэл учруулав.


МАН-ын Бага хурлын гишүүн М.Ичинноров шударга ёс, хууль журмыг уландаа гишгэсэн МАН-аас гарах болсноо албан ёсоор зарласан бөгөөд өөр шиг нь ийм бодолтой хэдэн зуун гишүүд дэмчигчид байгааг мэдэгдсэн юм.


УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр: “Өнгөрсөн шөнийн явдлыг нүдээр үзээгүй бол үнэхээр итгэхгүй байсан. Намайг буйдангаар дарж унагаад, хоолойг минь гэмтээсэн. Нэг хүний хөл толгой дээр минь явж байсан нь Улаан гишүүний хөл байсан. Энэ талаар би хандах газарт нь хандана гэж бодож байна” гэлээ.


АТГ-аас Н.Энхбаярыг ямар шалтгааны улмаас баривчилсан талаар мэдээлэл хийлээ. Түүнийг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа "Өргөө" зочид буудал болон Улсын өмчит "Улаанбаатар таймс" сонины хувьчлалыг будлиантуулсан хувьдаа телезиз завшсан хэргээр шалгаж байсан бөгөөд тус хугацаанд удаа дараа ирж байцаалт өгөхийг хүссэн боловч ирээгүй тул ийнхүү хүч хэрэглэн баривчилсан аж.


Н.Энхбаяр нь 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй "Улаанбаатар таймс" сонины байрыг 369.7 сая төгрөгөөр худалдан авсан нь түүнийг сэжигтэнээр татахад хүргэжээ. Тиймээс байцаалт авахаар бүтэн жилийн турш арав гаруй удаа шаардлага хүргүүлсэн боловч тэрбээр хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй учир хуульд зааснаар албадан баривчилгаа явуулсан гэж АТГ-ынхан хэлж байна.




Төрийн ордонд ажилладаг хүмүүсийн ярианы сэдэв мөн л Н.Энхбаярыг тойрсон асуудлын тухай. Экс Ерөнхийлөгчийг барихын төлөө тэдний хөршүүдийн нь эд хөрөнгийг цонхоор шидлэх зэргээр эвдэн сүйтгээд зогсохгүй, хөрш айлын гэрийн эздийг хар үүрээр, дан хувцастай гэрээс нь туугаад гаргачихаж байгаа, гэмгүй иргэд, бүр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан Монголын цагдаагийнхны гүйцэтгэх ажиллагааны талаар нэг л ёозгүй ярьцгааж байна билээ.


МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд үзэл бодлоо хуваалцлаа. Тэрбээр энэ хурлыг хийх гэж багагүй бодсон бөгөөд хэдийгээр түүхэнд долоон сарын нэгний хэрэг хэмээн данслагдсан хэрэгт буруугүй ч гэсэн тухайн үед төрийн тэргүүн байсан учир ёс суртахуун талаасаа буруутай хэмээн ярьсан юм. Сэтгүүлчдэд амлаж байсанчлан МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ өдөр долоон сарын 1-нд онц байдал зарлахаас өмнө улс төрд суудалтай намуудын дарга нартай хийсэн уулзалтынхаа 200 гаруй хуудас протоколыг бүрэн эхээр нь дэлгэлээ. Үүгээрээ тэрбээр тухайн үед байж болох шийдвэрийг гаргасан гээд цагдаа нарыг буруутгаад байгаа нь эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол хэмээн ярьлаа. Бас хэвлэлээр нэгэн рүүгээ үг чулуудаж талцаж хуваагдаад байгаа шүү дээ, явж явж хамгийн гол буруутан нь улс төрчид, улс төрийн намууд гэв. 2012.04.12 өдөр.