Авлигатай тэмцэх ажлаасаа Ц.Элбэгдорж одоо няцвал “Авлигатай тэмцэнэ” гэх хүн дахиж Монголын түүхэнд гарахгүй
Хошин урлагийн Лхагвасүрэнгийн жүжиглэдэг шиг үзэгдэл боллоо. Утас хангинахаар нь автал цаанаас ”НҮБ-аас Бангунмин ах нь ярьж байна аа хө.
Хошин урлагийн Лхагвасүрэнгийн жүжиглэдэг шиг үзэгдэл боллоо. Утас хангинахаар нь автал цаанаас "НҮБ-аас Бангунмин ах нь ярьж байна аа хө. Юу л даа. Нөгөө Энхбаяр яачихаа вэ зайлуул. Яахнав дээ. Их сайн хүн ш дээ. Гаргачихаач та нар. За баярлалаа..." гэдэг байна шүү. Энэ солонгос өвгөн хэзээнээс эхлээд Монголын дотоод хэрэгт санаа зовдог болчихов оо. Дөрвөн жилийн өмнө "Долдугаар сарын-1" болж ардчилал, эрх чөлөө цусанд будагдаж, дөрвөн монгол золбин нохой шиг буудуулаад үхчихсэн, зөвхөн эрх баригчийн дуу хоолойноос бусад мэдээлэл хаагдаж байхад дэлхийгээс өмөөрсөн юу ч сонсогдоогүй. Тэгсэн өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн яасан их сандарч байх юм. Солонгосчууд экс Ерөнхийлөгчөө авлига авсан гэж дарамталсаар байгаад хаднаас нисгэж амийг нь хорлуулсан. Тэр үед мань хүн нутагтаа өндөр албан тушаалд байсан санагдана. Азийн орнуудад авлигад өртсөн төрийн тэргүүн байсгээд л тодордог. Дараа нь хатуухан үйлийн үрээ эдэлсээр байгаа. Харин өвгөн яагаад энэ удаа ийн онгонтож наашаа утасдахдаа тулсан нь анхаарал татаж байна. Өөр бас хэн, хэн яриад байна гэв ээ. Тони Блейр бие төлөөлөгч хуульчаараа дамжуулан мөн Дэлхийн банкнаас гэхчилэн лаг лаг газраас Н.Энхбаярт санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Гадаадын зарим нэр нөлөө бүхий хүмүүс манай гуравдагч Ерөнхийлөгчийг Монголоос минь илүү таниад санаа зовж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.
Яагаад гэвэл тэрээр ардчилал эрх чөлөөний төлөө биш, албан тушаал, эрх мэдэл өөд тууштай тэмцэгч байсныг бид цөмөөрөө мэднэ. Н.Энхбаярын засаглалын жилүүдэд ашигт малтмал хайх, ашиглах маш олон лиценз гадаадынхны мэдэлд очсон нь нууц биш. Албан бичиг дээр иргэн Монгол, эсвэл урьд өмнө сонсогдож байгаагүй хачин нэртэй орны компанийн нэр дээр зөвшөөрлүүд байдаг ч ачир дээрээ цаана нь гадаадын том улстөрчид бизнесмэнүүдийнх юм. Алт зэс, нүүрсээр хахсан Монгол орныг минь гадаад дотоодын олигархиуд аль хэдийнэ хуваагаад авчихсан байсан.
Энэ Монголын баялаг бидэнд тус болохоосоо ус болж эхэлж байгаагийн илрэл энэ биш гэж үү. НҮБ-ын дарга сандрахдаа тултал манай баялаг дэлхийн томчуулд тарсан байна. Тэд лицензээ алдах нь гэж айсандаа манай дотоод хэрэгт нөлөө үзүүлэн оролцож эхэллээ гэхэд болох шахуу юм болоод өнгөрлөө сая. Хууль ёсоор нь авсан бол тэд ингэж сандрахгүй л байлтай. Шар шороо, хар шороо, ногоон шорооноос болж мянга мянган жил оршин тогтносоор ирсэн Монгол Улсын тусгаар тогтнол хэврэгшиж ирсэн юм бус уу гэсэн хар төрж гол горойгоод байдаг боллоо. Африкийн тэнэг орнуудыг бол дэлхийн баячуул хооронд нь байлдуулчихдаг юм гэсэн. Өөрсдөө хууль бусаар баялгийг нь сорж байх гэж тэр. Харин монголчууд арай ч хоорондоо дайтаж тулахдаа хүрээгүй болохлоор авлигатай нь хатааж хаях гэж мэрийгээд байх шиг.
Тэгвэл "Шударга байцгаая" гэж гарч ирсэн дөрөвдэгч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын нийгэмд бугшсан авлигатай шударгаар тэмцэхийг удаа дараа уриалсаар байгаа билээ. Хэрэв үнэхээр шударга нийгэм тогтоох гэж байгаа бол Н.Энхбаяр болон бусад томчуулыг шалгаж үнэн мөнийг нь тогтоох л ёстой болдог. Аавын хүүд алагтай цоогтой ханддаг байсан шог байгууллага АТГ-ын удирдлагыг түүний санаачилгаар өөрчилсөн. АТГ-ын шинэ удирдлага шударга ажиллахын тулд Н.Энхбаярыг ч гэсэн шалгах ёстой гэсэн нийгмийн захиалгыг анх удаа биелүүлж байгаа юм. Гэтэл нөхцөл байдал маш эвгүйгээр эргэж байна. Эхнэртээ ч үнэнээ хэлж чадахаа больтлоо авлигын нууц сүлжээнд орооцолдсон нийгэм үүрээ эвдүүлсэн улаан шоргоолж шиг язганаад унав. Зоригтой, үзэл бодолдоо тууштай Элбэгдорж гарч ирээгүйсэн бол бидний амьдарч байгаа нийгэм балраад дуусдагийн даваан дээр оччихсон байжээ.
Ардчилал тусгаар тогтнол гэсэн дипломтой орны дундаж иргэд цөмөөрөө чинээлэг амьдардаг юм билээ. Гэтэл бид нэг л болж өгөхгүй байсан юм. Аж амьдралаа жаахан өөд татах гэхээр л "Нэг дуу дуулчих" гэсэн хачин шаардлага тавина. Харин тэр дууг нь хэрхэн дуулснаас шалтгаалж зарим нь уух архиар тасрахгүй, нөгөө нь орон байр, ажил төрөлтэй болоод байна шүү. Төр түмэндээ авьяас чадал, хичээж сурсан мэргэжлээ зориулах нь утгагүй болж оронд нь хэн сайхан дуулна тэр сайд болно. Ямар дуу дуулах ёстой нь ойлгомжгүй биш. МАХН ба түүний их удирдагчийг магтан дуулах мөрөөрөө дуулахгүй уг караокед орсон болгон такс төлнө. Такс төлбөр нь Монголын уул уурхай, ашигт малтмал түүнийг тойрсон авлига луйвар, хээл хахууль, гэмт хэрэг, өс хонзон авалтууд. Албан тушаалтнаас эхлээд жирийн иргэд нь хүртэл нийгмээрээ заавал нэг сэтгэлд сэвтэй муухай үйл хийж байж жаахан гайгүй амьдрах тийм тогтолцоонд өнөө маргаашгүй шилжих гэж байсан юм шүү.
Энийг ноён Элбэгдорж олж харан "Шударга байцгаая л даа" хэмээн цуурайтуулснаар нийгэм зог тусаад байна. Дээрэмчдийн бүлгийнхний ажилд саад болоогүйн төлөөс гэж бидэнд шидээд байгаа уул уурхайгаас орж ирж байгаа боорцогны хэлтэрхий бол Монголын баялгийн тун өчүүхэн хэсэг нь. Цаана нь үлдсэн 98 хувь дээр гадны оролцоогүй монгол гэр бүл байна уу, үгүй юу?
Авлигатай тэмцээд эхэлсэн чинь дэлхийгээр дүүрэн "найз" нар гараад ирдэг байна шүү. Дэлхийн шударга ёсны төлөөсөнд жижиг Монгол орныг гаргуунд хаях нь л дээ. Ямар төртэй байх нь ард түмэнд төдийгүй гадаад ертөнцөд сонирхол татдаг юм байна. Сингапур, Дани, Австри, Өмнөд Солонгостой жижиг улс гэлгүй ном журмаараа харьцдаг атлаа манайхыг болохоор "гэртээ байгаа юм шиг" загнаж, зангиагаа чулуудаж, гутлаа тайлчихсан хэвтэж байжээ.
Өнөөдөр манай улс орон хэцүү ч гэсэн ардчилсан шударга ёсны төлөө алхаж байна. Хүмүүсийг гадаад дотоод, баян феодалаар нь дуудаж хөөж туун, хоморголон устгах гээгүй. Коммунизмын үед тийм бусармаг үйлдлийг хангалттай хийж гашуун сургамж үзсэн улс. Хууль зөрчсөн гэж үзвэл Н.Энхбаярыг ч гэсэн аль нэг том гүрэн, хүчнээс асуулгүйгээр шалгах тусгаар тогтнол Монголд үйлчилж байна.
Сүүлийн үед нэг худлаа пиар яваад байна. "Авлигатай тэмцэх гэсэн чинь ард түмэн дэмжихгүй байна" гэж. Хэн эсэргүүцсэн юм. Хэн ч эсэргүүцээгүй. Хараад л байж байсан. Харин түүний хамаатан садан, нам нь өмөөрсөн. Түүний мэдлийн хэвлэл мэдээлэл ба ах дүү төрөл төрөгсөд нь өмөөрөлгүй яахав. Харин ард түмэн бүтэн байсан талхыг талыг нь авчихаад байхад дургүй байх нь мэдээж. Түүнийг бүтэн болгох гэсэн аливаа үйлдлийг зөнгөөрөө дэмждэг юм.
Энэрэнгүй нийгэм буцаагаад батлан даалтад гаргалаа. Одоо шүүнэ. Шүүх хэнээс ч хараат бусаар шударга шүүж чадвал тэгээд л болоо. Үнэн зөвийг гагцхүү шүүх л тогтооно. Түүнээс наана элдэв дэмий юм ярьцгаах нь мэдээж буруу. Энэ мэтчилэнгээр шударга байдлыг хэвийн үргэлжлүүлээд явчих юм бол хэн дуртай нь биднийг дээрэлхэж чадахгүй.
Үнэн үргэлж ялдаг. Заримдаа жаахан оройтдог тал бий. Тэр жил "Долдугаар сарын-1" болоход бүх хэвлэл мэдээллийг хаагаад ганцхан үндэсний телевизийг үлдээн МАХН-аас ард түмнээ буруутгаж ялласан. Энэ үед "Өдрийн сонин" л үнэний төлөө дуугарч чадсансан. Одоо дөрвөн он өнгөрөхөд гол буруутан хэн байсан тухай итгэл үнэмшил их өөрчлөгдлөө. Сонирхолтой нь тэр үед гадаад ертөнцөд зөв мэдээлэл байтугай юу болсон талаарх мэдээ бараг гараагүй шүү. Гадаадын сайн нь манайд ирээгүй байсан юм болов уу. Эсвэл сайн хүн гэж ерөөсөө байдаггүй их гүрний эрх ашиг л гэж байдаг гэдэг нь үнэн байх.
Н.Энхбаярын хамаатан садан биш хүмүүсийн зүгээс түүнийг өмөөрч тэмцэл цуглаан хийлээ. Харин одоо тэд Энхбаярыг болохоор өмөөрдөг, бичдэг, зурагтаар гаргадаг бусдыг нь ийм байдалд орсон тохиолдолд ч мөн тэгэх өртэй боллоо. Энхбаяр эргээд улс төрд орчих вий гэж МАН түгшиж, Энхбаярын хоморгонд ачигдчих вий гэж МАХН бажигдаж байна. Энхбаярыг авлигын хэрэгт сэжиглэсэн нь нийгмийн томоохон бүлэглэлд хүнд цохилт боллоо. Чоно үргээлгэнээр гарч ирсэн амьтад шиг энд тэндгүй цочсон тэвдсэн хүмүүс бүр гадаад дотоодгүй. Ер нь аймаар болчихсон байсан юм биш үү. Дахиад хэдхээн он өнгөрөхөд үргэлж ялагч үнэн нэгийг хэлэх биз ээ.
Монголд нүүрлэсэн авлигатай тэмцэх ажиллагаа үнэхээр амар биш ажээ. Авлигын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хулчийж эвсээгүй байгаадаа л Монголын төр бүхэлдээ шударга ажиллаж байгаа юм байна гэсэн найдвар төрж байна. Мөн авлигатай тэмцэх ажлаа цаашид эрчимжүүлэх хэрэгтэй байна. Аль ч нам гараад авлигатай тэмцэж чадахгүй. Ардын нам юу хийсэн билээ, энэ он жилүүдэд. Хуруугаа ч хөдөлгөөгүй гэдгийг бид мэднэ. МАХН бол бүүр юу ч хийхгүй. Коммунистууд өөрт нь ашигтай бол авлига байтугайг цэцэглүүлдэг.
Тэгэхлээр Монголын түүхэнд ганц Ц.Элбэгдорж л авлигатай тэмцэж чадаж байгааг бид хоёр нүдээрээ харж байна. Тэрээр авлигатай тэмцэх бүртээ Монголын нийгэмд шинэ үзэл санаа шинэ итгэл авч ирдэг. Өөр ямар ч хүн түүн шиг авлигатай ингэж тэмцэж чадаагүй. Цаашдаа чадах ч үгүй. Авлигыг одоо л дарж авахгүй бол бид эх орноо үүрд алдах цаг тулж ирсэн байна. Авлигатай тэмцэх ажлаасаа Ц.Элбэгдорж одоо няцвал дахиж энэ Монголд хэн ч авлигатай тэмцэж чадахгүй. Тийм зүрх зориг хүн болгонд заяагаад байдаггүйг бид харж мэдэрч байна.

хуслэн
N.Tsogtsaikhan
kl
Зочин
Зочин
zochin.
Баяраа
Баяраа
Зочин
Зочин
Зочин
Demjij ba
Зочин
Зочин
dddd
USA gaas
goomaral
Зочин
хар
да
Зочин
Duuren
slim shady
Зочин
demjij baina
Зочин
Зочин
j
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
dg
dg
ts
Зочин
Зочин
amar
Зочин
Munkh
Àìàðñàíàà
SUKH
Зочин
хануул
Зочин
Зочин
Sonirholtoi medeelel -Aalznyi tor 6
Зочин
сү.болд
enxbayar
enxbayar
Зочин
Зочин
Зочин
Зочин
unen
Зочин
nasan
Зочин
zochin
Зочин
demjij baina
Зочин
egel jiriin irgenees
Reader
Зочин
mongolooroo goydog
Зочин
sain duu
sain duu
Зочин
Зочин
Зочин
Зочин
11
Зочин
10
9
Зочин
Зочин
6
Зочин
Зочин
Зочин
12
1
LSH
tsetsgee
D.B
zochin
zochin
zochin
зочин
зочин
Зочин
Зочин
Бат
зочин
Дорж
Зочин
bolormaa
zochin
zochin
Зочин
íõìãõ
Зочин
Зочин
zochin
зочин
зочин
zochin
kulack
Dayarmongol.com
Aalznyi tor
Зочин
BAT
ХУЖААА
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол хун
Зочин
Зочин
зориг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unen yum uneneeree
Зочин
Зочин
Boldoo
demjigch
ikhee
Зочин
дэмжигч
Зочин
Zuv Zuv
lha
bg
ee
Зочин
Зочин
Иргэн
tungaa
Noyon.D
bi mongol hun
Ганболд
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Дорж
Зочин
madman
taivan
Ds
Зочин
RD
Зочин
darma
tyutyutyu
Зочин
gangaa gavyat
Zochin
уншигч
hooe
д тэмүүжин
Zochin
д тэмүүжин
Зочин
Zochin
д тэмүүжин
Зочин
КРИЛЛИ
д тэмүүжин
жирийн иргэн
би
Зочин
sdfsdf
zochin
Зочин
Зочин
Бөх
Зочин
Санаа
Зочин
Сүрээ
Bayar
Bayar
Энхээ
Энээ
Болдоо
хургачин
Brayan
bid yalnaa
Зочин
dorj
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Дэмжиж байна
niigmiin zahailga
Зочин
Зочин
mongolkhuu
Зочин