Монгол хүмүүсийг гадаад явсан, гадаад яваагүй гэж хоёр хувааж болноо. Энэ хоёр төрлийн хүмүүс хоорондоо уулзахаараа гадаад явсныгаа гадаад яваагүй нь ангайн сонсож, гадаад явснууд нь ам хуурайгүй ярьдаг билээ. Гадаад яваагүй нь архийг нь хундагалж, тамхийг нь асаан ангайхаас өөр ажилгүй байхад цаадах нь амьсгаагаа дарах гэж л ганц нэг татаастай аан. Сүртэй шүү бас. Тэхээр зэрэг л би бас дахин гадаад явмаар санагддаг. Өмнө нь явж үзээгүй ч гэсэн өмнө гадаад явмаар санагдаж л байсан байх нь шүү дээ.

Гадаад явсан улсуудын яриа бүгд монголд бол миа. Монголд ингэдгүй байхгүй юу гэж эхэлдэг бол монголд байсан хүмүүс аанхаа хэмээн толгой дахиж, көө ер хэмээн толгой сэгсэрч л суудаг билээ. Ингээд өөрийн гадаад явсан хүмүүсийн ярианаас тархинд цээжлэснээ ярьсуу.

Эхний нөхөр

- Монгол бол яагаач үгүй байна даа. Манайхан бол үнэн бүтэхгүй. Гадаадад хичнээн гоё гээч. Дэлгүүрт нь орлоо бүх юм байжээн. Дотроос нь аваад гарсан ч мэдэхгүй.Тийм байхад гадаадууд бол хулгай хийхгүй. Монголчууд тэрийг далимдуулж хулгай хийх гэж жигтэйхэн. Тийм сайхан тайван орчин бүрдүүлж байна ш дээ. Өө налайгаад л мөн ч сайхан шүү. Би эртүүд гуанзанд хоол иджаагаад компүүктэрээ орхиод явчиж. Гайгүй сайхан хүүхэн харжээсиймаа тэрийг дагаад. Тэгсэн яасан нөгөө хүүхнээ шаал дэмий дагаж явжаагаад гэртээ ирцэн. Нэг мэдсэн компүүктэр байхгүй. Маргааш нь нөгөө гуанзандаа орсон байжгаам чинь. Хүмүүс нь та юмаа орхицон байлээ гээл инээгээл буцаагаад өгнө. Би чамд тохируулаад гуанз муаз гээд ярьчлаа шүү. Тэрнээс тэнд бол гуанз биш ирстараан л ярийшдээ аан.

- Хайн. Гадаад хүүхнүүд ч манайхныг бодуул сайхан хүүхнүүд байдаг байхаа зурагтаар харахнээ. Хүүхэн гэснээс би бас эртээд нэг хүүхэн харж явжаагаад дагаад дэлгүүр ордын. Байхгүй ээ юун гадаад шиг тайван сайхан дэлгүүр. Манийг хувцас хунар муутай болохоор тэгсэн үү хулгайч орж ирлээ хүмүүсээ юмандаа анхааралтай бай гэж орилолдсоноо намайг юучгүй нэгжээд хамгаалагч нар нь хөөгөөд гаргажээшд. Хэзээ нэг сайхан улс болноо.

Юунаас дутах уу ярианд оролцоод коомэнт хэлээд байна цаадах чинь аан.



Дараагийн нөхөр

- Монгол үнэхээр миа байнаа. Хурдхан буцхысан. Юм хум хийж ч болохгүй. Гадаадад бол тэхэд бизнес хиймээр байна гэнгүүт хий хий гэж мэгээд. Харлачихаагүй бол бүх юм нь чөлөөтэй аан. Тэхэд монголд нэг газар нээх юмуу барилга барий гэхээр нийт зардлын наян хувь нь төрийхний халаасанд авилга болоод орчихийн. Өхгүй гээд байхд өг гэж дарамтална. Тэгээд нээх хамранд нь баас түрхцийм шиг. Тэхэд гадаадад бол төрийн албан хаагчид нь худалдагч шиг л яахуу юу хэрэгтэй байна гээл айн үнэн гоё шүү. За чимуу ч худалдагч шиг гэхээр ойлгохгүй гадаад худалдагч чинь үнэн миний зарц юмуу хаашаан хойно урд гараал яахуу ийхүү гээл үйлчилж өгийшд. Тэхэд манай худалдагч нар бол барьж зодохнээ. Яана даа хэзээ нэг сайхан болно доо.

- Тэгдиймөө. Би ч эндээ дасаж. Би эртээд тэр доод буудал дээр байдаг түцнүүдийн тэнд явжээсэн чинь хоёр цагдаа хоорондоо өнөөдрийн орлого миа байна энээ тэрээ гэж ярьж байснаа над дээр ирээд тамхи ширхэгэлдэгүү гэжээн. Би үхсэнээ ширхэглэхэв дээ акуурк түүж татдаг хүн чинь үгүй л гэсэн. Тэгсэн ширхэглэх л болно доо гээд зоджээн. Тэгеээ гэлээ. Тэгсэн тэгвэл одоо татвараа төл, төлөхгүй бол энд заруулахгүй шүү гээд нэмээд зоджоогоом даа.
Бас юм үзсэн хүн шиг коомэнтоо хаясаар аан.

Дахин дараагийн нөхөр

- Гадаадад бол нэл гадаадууд. Монголд харин нэл хужаа. Хурдхан гадаад руугаа буцахаас. Монголд хог байнаа. Гайгүй ажил хийчий гэхээр хужаанууд авцан. Дэлгүүрээс юм авий гэсэн ч хужаа бараа, юм идсэн ч хужаа, нөхөр авсан ч хужаа, зээл авсан ч хужаа. Хужаагүйм байхаа больж. Одоо бүүр монголчуудыг барьж зоддог гэнэ үү. Зодуулхаасаа өмнө буцы байз. Гадаадад бол лайтайшдээ хужаанууд байх нь байна. Тэхдээ яг гадаадынх нь хүмүүстэй адилхан. Даруухан сайхан ааштай ингээл монголд байгаа шиг нь зодоол, охин хүүхэн эргүүлээл томроод байхгүй. Бүгд л бөгтөлзөөд ажлаа хийвэл хийгээл хийхгүй бол өлбөрч үхчих гээл. Зөрчил мөрчилтэй бол тэр энэ даргын хүн гээд үлдчихгүй хужаа байсан ч шууд хөөгдөнө. Тэхэд манайд бол цагдаа зодчоол байж л байдаг аан дураакууд.

- Тийшдээ. Би эртээд тасраад гудманд унтжиж. Тэгсэн өглөө боссон үс хусаад май муу хужаа гээд бичиг наацан ч байх шиг. Угаасаа тэр муу ногоон пээлнэкийг комиссын бараанд дээрээс мянга таван зуугаар явцан тэр л буруудсын. Тэрнээс хойш хүмүүс намайг зөрж өнгөрөхөөр барилгачин хужаа явжээн гээд шивнэлдээд байдаг болсон. Миний бөгсөн дээрх хөх багад алга болоогүй бол би онжогоо гаргаад нүүр бардам алхамаар л байна. Муусайн хужаа нараас болж би бас зовж л байна.

Комэнтийг бол өөрийгөө өрөвдүүлэх гэсэн таактиктай хослуулаастай.

Дараагийн нөхөр

- Монгол үнэхээр хог байнаа. Хүнтэй ч дугарч болохгүй. Хэдэн жил байхгүй байжаагаад ирсэн чинь багын найз дарга болчиж. Дарга болсон чинь дуугархаа байж. Гадаадад бол дарга нар нь ард түмэнтэйгээ адилханшд. Хамаагүй яриа хөөрөөтэй аан. Манай дарга нар шиг түгжээн дээр түгжээ үүсгэж зам чөлөөлүүлж давхихгүй. Адилхан түгжрэлдээл явна. Манайхан одоо дарга болхоороо юугэж боддын мөнхийн суудалд сууцым шиг томорцгоогоол. Бүх хүн лүү уурлаж харьцана. Зарим нь бүүр харьцсангүй гэж уурлана. Тэгээл өөрсдөөс нь шаардах ёстой юмаа шаардахаар амьдралаар чинь тоглоно ажлаас чинь халуулна ч гэх шиг. Гадаадад бол мээстэн дээрээ л дарга болохоос бусад үед дарга биш шдээ. Манайхан тэгээл хөгшин залуугүй дагаж гүйлдэж бөгс хагасыг нь долоолсоор байгаад тийм болгож байгаан.

- Тийшдээ. Наадхыг чинь би харин ч мэдий шүү. Эртээд манай хороон дарга явжаахаар нь би таараад. Би угаасаа тэрнээс том даргатай уулзаж ч үзсэн биш. Тэгээд би нээх танимхайраад дугарсан чинь өөдөөс мангасдаснаа хол бай муу гуйлгачин гэдэг байгаа. Би тэрнээс нэг тодорхойлолт л гуйжээсэн өөр юу гуйсын. Тэгсэнээ цаашаа явсанаа мангассан гараа сэгсэрч өмдөндөө арчиж ч байх шиг. Нүүрээ угаагүй л байсан хүн байгааз сүртэй гараа тэр бас.
Ховлосон маягтай коомэнт шийдийшдээ бас араас нь.

Ер нь тэгээд гадаад явсан бүр муулж байдаг хаашаа улсад амьдраад байна даа. Улс шиг улсад амьдраад гадныхан манайд ирчээд нутагтаа очоод монголыг магтаж улсаа муулдаг тийм улсад амьдрахысан. Гадныхан манайд ирэхийн тулд визанд орох гэж хэдэн зуугаараа оочерлож, монгол хэлний курсэд суудаг тийм улс шиг улсад амьдармаар байна. Гадныхан ирчээд гампаас аваад иргэд нь тайван сайхан аз жаргалтай амьдардаг монгол ёстой улс шиг улс юмаа гэж шүүрс алддаг тийм улсад л амьдрахысан.

Аа үхсэн өмнөх хүн шиг амьдрий гээд нийтлэл уншчаад сонгуулийн юм хийлээ гээд зарим нь атаархаж үхэхнээ. Тэгвэл тэр хүмүүсийн шээсийг гоожуулахын тулд дахин улс шиг улсад амьдрий гэдгээр нь юм бичиж өөрөө кайф авна аа.