П.Давааням: Чингис хааны гүн ухааныг нээчихээд явж байхад...
УИХ-ын сонгуульд Монголын Ногоон намаас нэр дэвшигч, “Чингис хаан” академийн тэргүүн ерөнхийлөгч П.Даваанямтай ярилцсанаа дор нэмэр хачиргүйгээр буулгалаа.

-Энэ удаагийн сонгуульд та яагаад Ногоон намаас дэвших болов?
-Бие даах бодолтой байсан. Гэтэл бие даан нэр дэвшигч нар нь Монгол улсын төлөө боловсруулсан хөгжлийн хөтөлбөр, төрийн бодлогоо дэвшүүлэх эрх байхгүйгээр УИХ-ын сонгуулийн тухай хуулиа хийчихсэн юм байна. Бие даагчдын дотор намуудын дэвшигч нараас хамаагүй илүү, дэлхийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс олон байна. Иймээс нэр дэвшүүлэхээ больдог ч юм билүү гэж бодож байлаа. Монголд олон зуун жил үргэлжилж ирсэн удамшлын генүүд байдаг. Тэр удмын нэгийн хувьд, хэдэн зуун жилийн турш дэлхийг хүртэл удирдаж байсан уламжлалт генийг аваад ирчихсэн хүнийхээ хувьд улс орныхоо хүнд цаг үед баталгаатай гарцаар аваад гарах тийм бодлогыг боловсруулахгүй байж болохгүй, өөрийнхөө түүхэн хариуцлагыг ухамсарласан. Дэлхий нийт хүртэл тэгж харсан учраас энэ удаагийн сонгуульд Монголын Чингис хааны залгамжлагч хунтайж нь оролцож байна гэж дэлхийн хэвлэл мэдээллээр аль хэдийнэ түгээчихсэн. Энэ талаасаа бодож үзээд нэрээ дэвшүүлнэ гэж бодсон. Монголын Ногоон нам хүсэлт тавьсан. “Танд төрийн бодлого байгаа. Таны төрийн бодлогыг бид үзье, нам хүлээж авбал нэр дэвшүүлье” гэсэн. Ингээд би “Хүний үнэ цэнийг дээдлэх” гэсэн нэртэй төрийн бодлогыг боловсруулаад өгсөн. Бэлэн боловсруулчихсан бодлого байсан юм.
-Хэдийд боловсруулсан бодлого вэ?
Манайхан чинь бодлого боловсруулна гээд хэдэн арван жил болж, яам хүртэл байгуулаад ч боловсруулдаггүй, хэрэгжүүлдэггүй, бодлогогүй явдаг. Ийм учраас би хувиараа төрийн бодлогыг боловсруулсан юм. Ямар нэгэн гадаадын зээл тусламж, мөнгө төгрөг, төсөвгүй, шууд эх оронч санаачлагаараа хийсэн.
-Та өөрийгөө Чингисийн язгуурын хүн гэдэг. Өнөөдрийн ардчилсан сонгуульд ардын хүүхэд, язгууртны хүүхэдтэй хамт оролцож байна. Энэ системыг та зөв гэж бодож байна уу. Урьд бол шууд уламжлуулдаг байлаа шүү дээ?
-Ямар дэглэмийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрөх вэ гэдэг нь аль хэзээний батлагдсан. Тэрийг Платон, Аристотелиос эхлээд дэлхийн аль урдаа барьдаг удирдлагын шинжлэх ухааны дэлхийн хэмжээний лидерүүд гар бие оролцоод батлаад, нотолчихсон. Тэр бол ямар ч эргэлзээ байхгүй полити гэдэг дэглэм. Энэ дэглэмийг манай Монгол улс 1992 оны Үндсэн хуулиараа байгуулна гэж тогтсон. Иргэний нийгмийг байгуулна гэж тогтсон учраас тэрэнд иргэний нийгэм, полити төр тохирно. Энэ саналыг 1992 оноос эхлээд оруулсан хүнийхээ хувьд дэвшүүлж ярьсан. Гэтэл манай нөхдүүд болохоор коммунизмын үр дагавар болох ардчилал гэдэг үгийг дэвшүүлж тавиад, демократ гэдэг дэлхий нийтийн буруу дэглэмээр явах болчихсон. Маш олон хүн оролцдог, хамгийн эмх замбараагүй тийм төрийг бий болгосон.
-Их хуралдай гээд манай монголчуудын удирдлагын хэлбэр байжээ. Язгууртан, нөлөө бүхий хаад ноёд цуглараад дараачийнхаа хааныг сонгодог, дайн байлдаан хийх эсэхээ шийддэг. Үүнийг ардчиллын хэлбэр, зарчим гэж ойлгож болох уу?
-Ардчиллынх гэхэд хэцүү юм аа. Жишээлбэл, АНУ, Европ, Япон зэрэг улс орнууд нь улс төрийн нэгдмэл, нэг соёлтой гэж өөрсдийгөө хэлдэг. Тэд политигоороо явж байгаа нь тэр. Улстөрийн мэргэжлийн шинжлэх ухааны хүнийхээ хувьд хэлэхэд поликтийг монголоор шууд иргэний төр гэж орчуулна. Тодруулах юм бол нийт иргэний төр гэсэн үг. Манай гаригийн цорын ганц удирдлагын шинжлэх ухаан юу билээ. Энэ полити төрийн шинжлэх ухаан шүү дээ. Эндээс нь харвал дэлхий даяар боолын нийгэмтэй байхад Чингис хаан иргэний төрийн зохион байгуулалттай байсан. Өнөөгийн дэлхийн улс төрийн бодлоготнууд Чингис хаант Их Монгол улс, Их Визант, Ромын их гүрэн, Клеопатрагийн Грек (уул нь Египт. С.С) энэ дөрвөөс өмнөх төрийг бүгдийг нь боолт төр гэж нэрлэсэн. Энэ дөрвийг болохоор жинхэнэ төр гэж томьёолоод тэрүүнээс хойших АНУ тэргүүтэй улсын төрийг орчин үеийн төр гэсэн. Орчин үеийн энэ төр бол хаанаас сургамж авах, алийг сонгодог болгох вэ гэхэд Чингис хаант улсын төрийг жинхэнэ нийт иргэний төрийг байгуулсан гэж сонгож авдаг. Загварын хувьд ардчилал гэдэг нэр томьёог хэлэхийг хүсэхгүй байна. Чингис хаант улсын төр 62 зарчмаар баталгаажсан байдаг. Одоогийн шинжлэх ухааны гүйцэж хүрээгүй юмууд байгаа байхгүй юу.
-Та энэ мэдээллүүдээ ямар эх сурвалжуудаас авдаг вэ. Судар номноос уу?
-Энэ бол судар дээр байддаггүй. Ямар ч судар дээр байдаггүй. Манай дайснууд түүхийн турш алтан ургийнханыг устгаж ирсэн. “Чингис тэргүүтэй феодалын үзэл чинь хаана байна” гээд олохгүй болохоороо устгаад дайраад байсан. Ардын хувсгалын анхны жилүүдээс эхлээд 1929 он гэхэд 13 425 алтан ургийн ноёд, тайж нарыг гэр бүлийн хамт аймаглан устгасан шүү дээ. Гэсэн ч Чингис тэргүүтэй феодалын үзлээ хайгаад олоогүй. Гэтэл тэр нь удамшлын генээр нь дамжчихсан байдаг.
-Ам дамжин ирсэн гэсэн үг үү?
-Яг тэгж ярих юм бол их учир дутагдалтай. Энэ нь Чингис хаант их Монгол улсын төр 1206-1378 он хүртэл нийт 162 жил дэлхийн бодлогыг тодорхойлоод, удирдаад өнөөдөр дэлхийн 52 оронд байж байгаа 25 000 гаруй үнэт гайхамшигтай өв, соёлыг баталгаажуулсан. 2008 онд “Форбес” сэтгүүлийн дугаар дээр тэр бүгдийг нь 728.1 тэрбум ам.доллараар үнэлээд тавьчихсан байгаа. Өнөөдөр дэлхий дээр бодитой үр хөврөл нь бий. Тийм аугаа бодлого.
-Энэ сонгуульд танай Чингис хаан академиас хэдэн хүн дэвшиж байна вэ?
Манай академийн гишүүд полити төрийн талаар 680 цагийн сургалт боловсруулсан юм. Тэр хичээлээ зургаан жилийн дотор шавь нарынхаа бодит амьдралтай нь харьцуулж судлуулсан. Ингэж судалсан 35 шавь маань Монгол орны өнцөг булан бүрт Ногоон намаас дэвшиж байгаа.
-Та яагаад “Пүрэв-Ойдов” гэдэг овгоо бичихдээ дундах зураасыг нь нэмэх болгоод “Пүрэв+Ойдов” гээд сониндоо биччихсэн юм бэ?
-Манайхан бол монгол хэлээ зөв хэрэглэх хэрэгтэй. Энэ чинь Пүрэв дээр нэмэх нь Ойдов гэсэн нэр байна шүү дээ. Ингэж бичих ёстой. Хасах тавьдаг чинь маш буруу. Хасах тавьж байнаа гэдэг чинь өөрийнхөө төрөлх хэлийг буруу ашиглаад байна гэсэн үг. Энэ соёлыг шууд нэвтрүүлэх хэрэгтэй. Яагаад дэлхийн хэмжээний вэб сайтуудын линкүүд “+” тэмдэгтэй байдаг. Баахан кодууд яваад тэгээд нэмэх тэмдэг яваад ахиад кодууд явах жишээтэй.
-1992 оны 6 сарын 28-нд анхны ардчилсан сонгууль болж байжээ. Одоогоос яг 20 жилийн өмнө. Тухайн үед та нэр дэвшиж байсан санагдах юм?
-Тэр сонгуульд би их сургуулийн тойрогт өрсөлдсөн. Тэр үед гуравдугаар тойрог гэдэг байсан.
-Аль намаас?
-Социал демократ намаас. Гэхдээ нам бус байсан. Би Ардчилсан социалист хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн. Манай нагац ах Оршихуйн Цэдэндорж гэж Социал демократ намыг анх байгуулалцсан хүн байдаг. Тэр маань намайг 1989 оны сүүлчээр Оросын өрийн эсрэг “Дархан хилийн төлөө хөдөлгөөн” байгууллаад ажиллаж байхад урьсан юм. Ингээд офицер цолноосоо, Намын дээд сургуулиасаа татгалзаад тэмцсэн.
-Бид таны дэвшиж байгаа тойрогт өөрийн тань гэх нэг ч сурталчилгааны самбар харсангүй. Штаб ч тааралдсангүй. Сонгуулийн тактиктай холбоотой байна уу, хөрөнгө мөнгөтэй холбоотой юм уу?
-Цэвэр сонгуулийг юу гэж үзэх юм гэдэгтэй холбоотой. Сонгинохайрхан дүүрэг маань 330 гаруй мянган хүнтэй том дүүрэг. Сонин хэвлэл дээр хэн бэ гэж харуулахаасаа өмнө юу хийх гэж байна вэ, төрийн бодлого урьдынхаасаа юугаар өөр байх вэ гэдгийг ард түмэнтэйгээ ойлгуулж өгөх ёстой. Ийм үүднээс манайх тойрогтоо явуулын хоёр автобус явуулж, уулзалт хийж, сонин тараагаад явж байгаа.
-Өөр сэдэв хөндөе. Өнгөрсөн жил Их Британий ханхүү Уиллиамын хурим болсон. Дэлхийн бүх ханхүү, хунтайж нарт урилга өгсөн гэсэн. Танд урилга ирсэн үү?
-Тэр үеэр мэдэгдэл бол ирсэн. Ромоос ирсэн.
-Букенгэмийн ордноос яг танд зориулж урилга явуулаагүй юм уу?
-Чингис хааны гүн ухааныг нээчихээд явж байхад манай төр засаг нөлөөлж байна. Тэд асар том асуудал дэвшүүлж байхад “Манай наад хүн чинь Чингис хааны алтан ургийн хүн биш шүү дээ” гэж мэдэгдсэн байсан. Надад тэгж хэлсэн хүний нэр, мэдэгдэл байгаа.
-Нэрийг нь хэлж болох уу?
-УИХ-ын гишүүн, эмэгтэй хүн байгаа. “Хунтайжтайгаа та нар одоо хүртэл харилцаж чадахгүй, коммунист ойлголттойгоо хэвээрээ байна шүү. Энэ бол дэлхийн өв соёл шүү. Дэлхийн өв соёлын агуу том юмыг наад хүн чинь нээчихээд байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Европт бид нар тааламжтай урьж байгаа шүү” гэж мэдэгдсэн байдаг юм. Яг тэр үйл явдал болж байх үед би дэлхий дахинд сануулах байдлаар үг хэлсэн. “Монголоор үлгэр жишээ болгоод хүн төрөлхтөнд шинжлэх ухааны хувьсгал хийе” гээд шинжлэх ухааны хувьсгал хийх 52 салбарыг нэрлэж, түүнийг маань World News Today 24 цагийн турш мэдээлсэн. Английн хунтайж нар гэр бүлийн ёслолоороо дэлхийд нөлөөлж байхад Чингисийн эзэнт гүрний залгамжлагч хунтайж дэлхийд шинжлэх ухааны хувьсгал хийе хэмээн дэвшилтэт яриа ярилаа гэж албан ёсоор зарласан.
-Нэг сонинд таныг NASA-тай хамтарч ажилладаг гэсэн байдаг?
-Яахав дэлхийн эртний өв, соёлын газруудыг NASA бүртгэдэг л дээ. Тийм учраас уртрага, өргөрөг, кодоороо бүртгүүлнэ ээ дээ. Сансрыг эзэмшиж байгаа улс гүрнүүд нь 24 цагийн турш сансраас бичлэг хийж байгаа. Бүх улс орон, гуу жалга, өвс ургамал гээд хаана юуг байгааг бүгдийг нь бичиж байдаг. Тэр бичлэгт онцгой анхаарал тавиуллаа гэсэн үг. Дэлхийн эртний өв, соёлын байгууллагуудыг ингэж хамгаалдаг.
-Таныг гэсэн үг үү, танайхыг гэсэн үг үү?
-Манайхыг гэсэн үг. Ухаандаа Royal the Imperial House of Genghis khan гэдэг оюун ухааных нь юм байж байна шүү дээ. Түүнээс биш дэвтэр ном, үзэг харандаа юу байх нь асуудал биш.
-Танайх хичнээн гишүүн дэмжигчтэй вэ
-Академийн гишүүд гэвэл 29 орны 700 гаруй гишүүдтэй. 500 гаруй нь монгол хүмүүс. Дэлхийн эртний хаад өв, соёлын 141 оронтой хамтарч ажилладаг.
-Та их олон одон, медальтай юм байна. Зарим нэг сонирхол татахуйц одонгоо тайлбарлаж өгнө үү. Жишээ энэ ямар учиртай одон бэ?
-Энэ бол 1110 онд Их Византын гүрнийг байгуулагдахад гарсан, 1000 жилийн түүхтэй “Орден Банария” нэртэй одон. Дэлхийн өв, соёлд онцгой содон гавьяа байгуулсан хүмүүст өгдөг шагнал юм. “Ертөнц дахины хаадын их өргөө” буюу “Royal the Imperial House of Orient” гэдэг байгууллагаас гардуулсан юм. Энэ хаадын их өргөөнд одоогийн байдлаар 141 орны 3000 гаруй хаад, хунтайж нар харьяалагддаг. Найман зууны дараа Чингис хааны гүн ухааныг дэлхийн сонгодог философийн иж бүрдлээр нь нээсэн учраас гардуулж, дээр нь “Royal the imperial house of Genghis khan” гэдэг байгууллагыг байгуулах эрх олгосон.
-Хэдэн онд вэ?
-2009 онд авсан. Дэлхийн түүхэнд үлдэх онцгой содон гавьяа байгуулсан гэдэг утгаар.
-Энэ болохоор...?
-Христ дахин мэндэлснээс хойш бурхан байгааг хэн ч дахин батлаагүй. Миний бие 2005-2009 он хүртэлх хугацаанд бурхан байгааг нотолж чадсан. Бурхан байгааг нотолсон гэдэг нь Чингис хааны нэр дээр агуу тайлга тахилга, эш үзүүлэлт хийсэн. Эш үзүүлэлт гэдэг нь бурхан байгааг нотолдог нэр томьёо юм. Дэлхий дээр бурхан байгааг нотолдог хоёрхон хэл байгаа. Нэг нь монгол, нөгөөх нь англи хэл. Тэгж нотолсон гээд 2009 онд Христын гэр бүлийн дээд шагнал “Сагарада Ойрдон” гэдэг энэ одонгоор шагнагдсан. Диплом, баталгаатайгаа ирсэн. Дээр нь бас гэрээ хийдэг.
-Мөнгө дагалдсан уу?
-Дэлхийн том шагналууд чинь мөнгө дагалдаггүй шүү дээ. Мөнгө дагалдвал жижиг гэж үздэг. Харин гэрээ дагалддаг. Дэлхийн бусад эзэнт орнуудын үлдээсэн өв соёлыг Монголд, Төв Азид би хамгаалах, зөв хэрэглүүлэх үүрэг хүлээж байна. Тэд манай Чингис хааны өв, соёлыг нутаг нутагтаа хамгаалж, зөв хэрэглүүлэх үүрэгтэй. Ингээд дэлхийн эртний өв соёлыг эзэмшиж, авч явж байгаа ах дүүс болж, гэрээгээ баталгаажуулсан.

Ярилцсан С.Содбаатар, Д.Батбаяр
Zochin
sha2
Зочин
Зочин
зочин
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
хошного
zochin
ЗОЧИН
ЗОЧИН
ЗОЧИН
Зочин
БАЯРАА
даваасүрэн
шавь
шавь
Д.Оюунчимэг
Д.Оюунчимэг
шавь
шавь
шавь
Зочин
Зочин
Зочин
unen medrel
sssss
Зочин
zolhuu
amaraa
зочин
зочин
зочин
үнэн
зочин
зочин
ЗОЧИН
ЗОЧИН
ЗОЧИН
Зочин
зочин
зочин
Зочин
tsetseg dari
tsetseg dari
tsetseg dari
eoeooe
хахахахах
Зочин
Зочин
Зочин
г12
Зочин
ub
Зочин
Чингисын удмын хаантайж
Зочин
Монгол улсын иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
dorjookhuu
dorjookhuu
dorjookhuu
altan urgiinhan tsarai turhuuruu tustei yumaa
Зочин
Зочин
Зочин
тасарцан хошин шог
Бямбаа
davaanyamiig umuurugch
уран
Зочин
Зочин
Зочин
haha
Random
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ZOCHIN 182.160.54.188 -T
e
chinggis-udgan.blogspot.com
Зочин
баярт
Баярт
Баярт
Зочин
Зочин
Баяраа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
a
Зочин
d.peljid
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганбаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
saruul
Зочин
Зочин
Зочин
saruul
зочин
Зочин
Зочин
ЭНЭ БАЙНА АРДЧИЛАЛ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Goe
Batjargal
Бямбаа.
Бямбаа.
Санчир
А. Батнасан
Зочин
зочин
Зочин
Zochin
Zochin
Зочин
ZAILAASAI
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
He he
za za
Зочин
Зочин
Зочин