Сурталчилгааны хугацаа дууслаа даа ингээд. 00 цаг хүртэл одоо хөл толгойгоо сольж байгаа. Маргаашнаас нэг тайван НВО, Камертон 2, бас бус дуртай юмаа үзий байз. 

Сонголтоо буруу хийгээрэй манайхаан.

Сонголтоо зөв хий гэж уриалах нь усан тэнэг тул ингээд хэлчлээ.

За тэгээд буруу ч бай зөв ч бай сонгуулиа өхххийм шүү улсуудаа. Өглээ эрт босоод өнгөтэй хувцасаа өмсөх нь ч хаашаа ен. Зүгээр нэг байж байснаа “за..аа сонгуулиа өгий” гээ л бөөнөөрөө гарч яваад сонгуулиа өгчингүүтээ гэрээрээ нэг сайхан хоол идээ л ай. Аав нь бийн тамирын хувцаа өмсцөн, ээж нь нэг цэнкэр коофт, хүүхэд нь найк-аа шахцан энэ тэр.

Сонгуулийн маргаашнаас эхлээд шууд наадмаа бодоод ажилтай нь ажлаа хийж, ажилгүй нь гэртээ 5 гар  суугаарай. Талбай хавиар явж болсон болоогүй молотов барьсан турхирагч хог новшнуудын занганд орууз. Тэдэнд хүний тоо хэрэгтэй болхоос чи хэрэггүй.

Миний хувьд шөнө жоохон сууж байгаад 12-н алдад сэрэнгүүтээ нэг хүртэл цай май, дүүш мүүш гэж байгаад гарна даа. Тэгээд АН-г дугуйлна.

Би өөрөө яахыгаа ярьж байнаа, тэхээс та нарыг АН-г дугуйл гээгүй байна. Юу дуртайгаа хамаагүй л дугуйлхгүй юу. Би Сүхбаатар дүүргийнх. Ардчилсан намаас Р. Амаржаргал, Лу. Гантөмөр 2 манайд байгаа. Энэ 2-т муу нэрийн цуглуулга агаад мэлзэж булзаад явж байсан зузаан түүх байхгүй.

Дэндүү даруухан юм. Ганц мод хагалчаад “байшин барьчлаа хар даа” гээд явж байгаа нөхөд яаасан ч олон юм. Монгол бурхадаа багтааж ядаж байна даа одоо. Тэгсэн одоо манай 2 зөвхөн бодлого яриад явж байгаа. Монголыг 21 мянга биш, сарын дараа хагарах засмал зам биш, нохойны хөшөө ч биш, эвтэй 4 амьтны хөшөө бүүүүр ч биш, зөвхөн ЗӨВ ТОГТОЛЦОО л цаашаа мянган жил Монгол хэвээр нь байлгана.

Сайн хүн сонгох гэж хичээх юм. Сайн ба муу хүн гэдэг бол маш харьцангуй ойлголт. Адгийн хулгайч хэрнээ түймэрт шатах гэж байсан хүүхэд аварсан тохиол нэг бус байдаг. Гүэ зүгээр буян нь дэлгэрсэн амьтан хэрнээ жишээ нь 600 саяын өмнө эргэлзэх нь хүний л натур.

Герман, Америк, Япон  сайн хүмүүсээр дүүрсэндээ биш гагцхүү зөв тогтолцоо байгаа учраас тийм байгаа юм. Одоо манайхны байгаа байдал бол “битгий суу” гэж хэлчээд сандалыг нь өгөөд л байна л даа.  Сандалыг нь авчаад битгий суу гэмээр. Чухам тэр сандлыг нь авахыг л зөв тогтолцоо гээд байгаа юм.

За тэгээд бүх хүний сонголт мэргэн байх болтугай. Хурай.