Улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх нь илүү амар.
Фридрих А.Хаек
"Оюунлагууд" ажил хаяа юу?

Монголын амьдралын өнөөгийн дүр төрхийг жагсаал цуглаан, шаардлагатэмцэлгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хүн бүр л өөрийн ашиг сонирхол, байр суурь, үзэл бодлоо чухал хэмээн тулгаж, зүй бус зүйлийг ч үхэх, өлсөхөөрөө түрий баринхүчирхийлсэн өнгө төрхөөр шийдүүлэхийг эрмэлзэцгээж байна. "Эх орон", "ардтүмэн", "нийгэм" гэх мэт хийсвэр ойлголтуудыг ямар ч их хэрэглэх юм. "Нийгмийнсайн сайхан", "эх орныхоо төлөө", "ард түмнээ бодъё" гэх гоё сайхан үгс хүн бүрт лтаалагдаж байна. Гэхдээ сонсоход эх оронч, ард түмнээ бодсон мэт дуулдах төрийноролцоо, улс төрчдийн санаачлага нь амьдрал дээр буухаараа тун өөр зорилготой, арчаагүй, өчүүхэн зүйл байх нь их.

"Ард түмэн", "жагсаал цуглаан" гэснээс хүн төрөлхтний түүхийн туршид ганцхантөрлийн хүмүүс л ажил хаяагүй юм гэнэ лээ. Бусад бүх салбар, төрлийн хүмүүс хүссэнцагтаа ажлаа зогсоож, өөрсдийнхөө хэзээ ч орлошгүйг харуулахын тулд бусдадшаардлагуудаа тулгасаар ирсэн. Харин дэлхий дахиныг "Атлантид" адил мөрөн дээрээүүрэн, тэдний амьдралыг тэтгэдэг атлаа зөвхөн тарчлаан, үзэн ядалт, гадуурхалыгажлын хөлс болгон оронд нь авдаг ч хүн төрөлхтнөөс хэзээ ч урваагүй ганцхантөрлийн хүмүүс бий. "Оюунлаг" хүмүүс хэзээ ч ажил хаяж, оюун ухаан хэзээ ч зогсожбайгаагүй юм. Өлсөж, үзэн ядуулж, хүчирхийлэлд өртөж, шатаалгаж байсан ч оюунлагхэсэг дэлхий бөөрөнхий, урлаг аугаа, эрх чөлөө төрөлх болохыг нотолсоор, хүмүүстгэрэл гэгээгээ харамгүй зориулсаар ирсэн. Хэрэв тэд байгаагүй бол хорвоо ертөнцингэтлээ хувьсан өөрчлөгдөж, хүмүүс бид цаг хугацаа, орон зайг эрхшээх энэ иххөгжлийг амьдрал ахуйдаа оруулж чадахгүй байлаа. Хүн бүр эрх чөлөөндөө эзэн байхявдлыг ч "дарангуй бодолтнууд"-аар хүлээн зөвшөөрүүлж дөнгөхгүй байв.

Гэтэл харин монголын оюунлагууд ажил хаясан мэт хаана яваа нь үл мэдэгдэх юм. Оюун ухаанаа муу ааш, араншингийнхаа боол болгочихоод, нийгмээ "амьтны ферм" адил эх захгүй шунан идэх донд умбуулж буй дарангуй бодолтнуудын эсрэг оюун ухаанбосох цаг болсон юм биш үү. Эрүүл саруул бодол, хөгжилд хүрэх оюуны шийдлүүдхаана гацаж, хаана нуугдана вэ? Бат-Үүлийн бичсэнчлэн оюунлагууд нийгмийнамьдралд идэвхитэй оролцож, "супер сармагчингууд"-ын зэрлэг ааш араншингийнэсрэг эрүүл санаа бодлуудыг сөргүүлэн тавих цаг нь болоогүй юу.
Оюунлагууд үгүй газар "дарангуй бодолтнууд" ажил ихтэй байдаг. Учир нь тэд бусдынхаранхуй мунхаг байдлаас эрх мэдэл, хүч чадлаа олж авдаг юм. Тиймээс оюунлагуудгэрэл гэгээгээ бусдад түгээж, орчноо өөрчлөхгүй бол улс төрчид өөрчлөгдөхгүй, дарангуй бодолтнуудад далд орохгүй ээ.

Хаа сайгүй "Романтик хортонгууд"
Юу ч мэддэггүй мөртлөө сайхан санаа агуулсан, гал цогтой хүмүүсийн цаана л эрхчөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг. Тэд бол "Романтик хортонгууд". Өнөөдөр олон хүн амжилттай ажиллаж буй бизнесийнхний эрхийг хөндөж, бүтээсэнбаялагийг нь хуваан авахаар түрэмгийлж байна. Энэ түрэмгийллээ эх орон, ард түмэнгэх гоё үгнүүдээр халхалж, төрийн бодлого нэрийн дор зөвтгөж байна. Эдгээрхортонгууд гэхдээ өөрсдийнхөө сайн сайхны эх булгийг устгаж байна гэдгээ ойлгох чүгүй байгаа. Тэдэнд социализмаас удамшсан өвчин болох эх орон, ард түмэн гэх мэтэнэ хийрхэл нь өнөөдөр бизнесменүүдийг энэ гоё үгнүүдийнх нь “тахилга өргөхзолиос" болоход хүргэж буй юм. Уул нь шударга хөдөлмөрч хүмүүсийн өөрийнхөөавъяасаар өөртөө болон өөрийн гэр бүлдээ бий болгосон сайхан амьдралын буянаартийм авъяас байхгүй олон хүн "хүн шиг амьдрах" бололцоотой болдог гэдгийг бодох лхэрэгтэй байх. Даанч харамсалтай нь авъяасгүйнүүд нь төрд шургалж, улс төр хийнхөдөлмөрлөх авъяастай хэдийгээ цөлмөж, дээрэмдэх нь түгээмэл юм даа.

Монголын утга зохиол ч бас үүнд хувь нэмрээ оруулна гээч. Гагцхүү ядуурлын эрэнүед л оюун ухаан ач холбогдолгүй мэт болж, хүмүүсийг оюун ухаан жолоодохгүйхарин хүний тарчлаан, зовлон жолоодож эхэлдэг гэдэг. Тэр цаг үед хүмүүсзовлонгийн тухай мэдлэгээ ямар нэг уран бүтээл болгон хувиргаж, өнгөрсөн үеээмагтан дуулах төдийхнөөр сэтгэлээ хууран, өөрсдийнхөө амьдралыг улам бүр харбараан сүүдэрт нуун, ирээдүйд итгэх гэрэл гэгээ, амьдралаа өөрчлөх итгэл, хувьзаяагаа сонгох эрх чөлөөгөө урлагийн нэр барьсан "Романтик хортонгууд"-д алдажэхэлдэг.
Би мэргэжлийн шүүмж өрнүүлээд байх утга зохиолын мэргэжилтэн биш л дээ. Гэхдээөдөр тутамдаа оюуны цангаагаа тайлж, сэтгэхүйн дасгал болгон утга зохиолын олонтөрөл бичлэгийг шамдан унших дуртай хэрэглэгч. Гэтэл манай урлаг ямар чавъяасгүйн харгайгаар биелэгдэж чадаагүй хүсэл мөрөөдөл, хий хоосон сүржин үг, учрыг нь ч гүйцэд тайлж чадаагүй хээнцэрлэсэн өгүүлэмжүүдтэй ядмагхан утгасанааны бөөгнөрлөөр л илэрхийлэгдэж, гэгээлэг зүйл нэг ч үгүй, хар бараан зүйлсэсхүл марзганасан хэдэн тавилтаар хэмжигдэж байна.

Хувь хүнийг нийгмийн эрэг шураг мэт үнэлэн, төрийг магтан дуулж "иргэн бол төрийнариун өмч", "хөрөнгөтэй хүн бол муу муухайн туйл" гэх хүртлээ марзганах хэрэг байгааюм уу даа ер нь. Хувь хүн өөрийнхөө эрх чөлөөнд эзэн байж, хувийн өмчтэй болохгэж тэмцсэн тэмцэл хүмүүний түүхийг тодорхойлохоор хэмжээнд оччихоод, утгазохиол бүхэлдээ биш юм гэхэд ямар нэг байдлаар экзистенциалист шинжтэйболчихоод байхад, урлагийнхан маань хоосон толгойгоо уран үгээр халхлан, "хамтачүзэл", "төр дээдлэх бурангуй ёс"-ыг утга зохиол нэрийн дор бидний толгой руу чихэж, "сайн хүн гэдэг өмчгүй хүн" гэх маягийн социалист ёс суртахуунаар эрх чөлөөг миньхулгайлалцаж, "Романтик хортон" болж суух юм. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэгахаа гэж...
Урлаг цаг үеээ бүтээдэг гэдэг. Харин манай урлаг, утга зохиол цаг үеэ хойш чангаажбайна.

"Тархины гоожилт"
Оюун ухаан хүчгүйдэж, хөдөлмөр шулагдан, эрх чөлөө боймлогдсон газар ядууралнүүрлэдэг. Тэр газраас өөрийн гэсэн оюун ухаантай, түүндээ итгэж, эрх чөлөөгөөхулгайлуулж, хөдөлмөрөө дээрэмдүүлэхгүй гэсэн хэсэг нь дүрвэн зугтдаг. Энэ бол жамёсны үзэгдэл. Үүнийг "тархины гоожилт" хэмээн нэрлэх нь бий. Учир нь хүмүүнийоюун ухааны эрүүл хэсэг нь эрүүл бус хэсгээсээ хүч хэрэглэхгүйгээр салж одох нь жамбөгөөд хамгийн эмгэнэлтэй нь үлдсэн тэр хэсэгт өөрөө өөрийгөө эрүүлжүүлж, нөхөх, хөгжих оюуны чадвар үгүй болдог. Тархины хамгийн гол чанар нь өөрийгөө эрүүлсанаа бодлуудаар тэтгэж, хөгжих явдал бөгөөд энэ чадвар нь гээгдэж буй бол түүнийгАйн Рэндийн адил "тархи гоожиж байна" гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ.

Монгол үндэстний тархи өнөөдөр гоожиж байна. Мэргэжил мэдлэгтэй, амьдрахаргатай олон хүн өнөөдөр монголоос дайжин гадагш тэмүүлж байна. Монголдоо олонзүйл шинээр хийж бүтээж чадах эрүүл бодол санаатай, хөдөлмөрч иргэд гадагш нүүн, өөр бусад орны хар бор ажлыг хийн, баялгийг нь бүтээлцэж, тэнд ажиллаж амьдарчбайна.
Үнэндээ хэнд боловч баяжих боломж нь нээлттэй, баяжина гэдэгтээ итгэлтэй, шударга чөлөөтэй орчин хэрэгтэй. Тийм болохоор төртэй түншилж, албантушаалтантай хамтарч байж л амжилтанд хүрдэг, эрх мэдлээр дамжиж баяждаггажчихсан монголын энэ орчинд эрүүл тархи байж чадахгүй. Гадагш тэмүүлэх тэдгээртархийг би лав хувьдаа буруутгах арга алга. Харин монголын тархийг гоожуулаадбайгаа мөртөө тэрэнд санаа тавихгүй, эрүүл тархи ажиллаж, амьдарч болох тэрорчинг нь бүрдүүлэх үүрэгтэй ч энэ ажлаа хийж чадахгүй байгаа тэр тархигүй хэсэгт лби бухимдаж байна. Энэ бүхний эцэст гоожих тархигүй хэсэг нь голомтоо сахиадүлдэх вий хэмээн хувьдаа бас айж байна.

Төмөр нүүртэй ч ичих нүүргүй төр
Ер нь удирдагч увайгүй /люмпэн элит/ болсон газар зөв нь буруу, сайн нь муу, хулгайнь шударга болдог. Тийм газраас зөв, сайн, шударга зүйлийг эрхэмлэх эрүүл тархигоожиж зугтах нь зүйн хэрэг.

Онцлог нь монголд тархи гадагш гоожиж гарахаасаа гадна дотроо бөглөрч, хөгзөрчбайна. Люмпэн элитүүд нь угсаа залгамжилсан язгууртан адил эрх мэдэлдээ хадагдаж, өөрсдөө бусдад ухаалаг, цэцэн болж харагдахын тулд ойр орчиндоо "хамгийн багатархитай хүмүүсийг" бөөгнүүлж, өөрсдийгөө хүрээлүүлж, цайз хэрэм мэт хамгаалуулжбайна. "Жаран чавганц уралдахад нэг чавганц нь түрүүлнэ" гэдэг бол тэдний ухаантайболж харагдах жүжгийн хамгийн гол дүрэм.

Тархигүй шахам туслагчид нь хамгийн болхи, тэнэг жүжиг найруулж, төмөр нүүргарган иргэний амьдралыг бантагнуулахад, хагас тархитай удирдагчид нь засаж, зааварлан энэрэнгүй хийгээд ухаантай царайлж, бусдад хариуцлага тооцон, өөрсдөөхариуцлагагүй байх бол монгол төрийн өнөөгийн дүр төрх. Тэгээд болоогүй иргэдээөөр шигээ тархигүй мэт бодон, намайг дарлах, миний ажлыг хянах, миний дотоодхүсэл мөрөөдөл, сэтгэлийг минь хүчирхийлж, оюун ухааныг минь боймлох тэр эрхмэдэл-дур зоргоо "чи төрөө дээдэл, иргэний үүргээ биелүүл, дэг журам сахь, татвараатөл тэгэхгүй бол төр төмөр нүүрээ үзүүлнэ" хэмээн байнга тулган баталгаажуулахмөртөө, өөрсдөө миний өмнө хүлээсэн үүргээ мартан огоорч, биднийг /иргэнийг/ үлхүндэтгэж, юманд бодохгүй байгаа тэдний энэ пээдгэр зан намайг байнга гайхалдоруулдаг. Бүгдийг угжин бүүвээлэх буянлаг-социалист төрхөө хаацайлж, хамгааланнэгийг нь дээрэмдэж, нөгөөг нь тэтгэн, бүхнийг эрхшээлдээ оруулах гэсэн "дарангуйбодолтой" атлаа тэд сонгууль болохоор биднээс санал гуйн ирэхдээ ичэх нүүрээ хаанагээж, юунд итгэж буй нь бүүр ч гайхал төрүүлнэ гээч.

Тэдэнд даанч гоожих тархи байхгүйтэйгээ адил бас ичих нүүр байхгүй юм даа.

2006.05.19