Борооны улирал. Бороо яг л борооны улиралтай улс орнуудых шиг шавшиж байна. Өвс ургаж байвал нь мал таргална, мал таргалуул мах нь ихсэхээс гадна арьс нь сунаж томроод малчдадаа л ашигтай юм даа гэж хүний өмнөөс тайтгарч байна. Тэхээс мах хямдрахыг үзэхгүй маниудад ямар ч хамаа байхав. Малчдаас гараад мань дээр иртэл яг л олимпийн бамбар шиг олон гар дамждаг эд.

Олимп гэснээс олимп сайхан болсон шүү. Юу ч ярихав дээ, бүгдээрээ мэдэх юмыг. Харин манай тамирчинтай үзэх гадны амьтад аймаар, хэзээ язаагүй тасдаад хаях гэж байгаам шиг харагддаг шүү. Манайхан ялчхаар тэгээд хямдхан олддоггүй тамирчны ялалт гэж  догдлохым..

Бороо бас зам эвдээд дууслаа. Бөмбөг дэлбэрсэн ч ийм болохгүй байхаа. Сүүлдээ компюьтер тоглоомын сүүлийн үеийг давах гэж байгаам шиг санагдахын. Мөрийцөх үү? Энэ жил зассан замыг хойтон дахиад засна гэж? Олон машин дуу орж байгаа. Олон иргэд илүү төлөх болох нь. Монголд огт хэрэггүй олон юмнуудын нэг нь зам засдаг компаниуд. Тэд яг зэрэглээ шиг зам тавьдаг. Ер нь “зам” гэдэг нэр л тавьдаг. Би энэ жилээс мөнгөө цуглуулж байгаад гадаадаас нэг сарнаа явагч худалдан авч хөл залгуулах бодолтой байна. Тэр нүхэн дээгээр чинь тийм юмаар л алхаж явахгүй бол бөөр ч муудлаа.



Харин Мэрийн түгжрээний эсрэг арга хэмжээ нүдээ олсын бишүү. Би 4 өглөө ийм замаар ажилдаа ирэхийн тулд нэг өдөр дуртайяа автуусаар явна. Автуус ч гэж дээ пуужин болчоод байшд. Эрч нь сулруузай. Харин Үүл даргыг одоо цагаан толгойтой гэдийм үү, дургүй хүмүүс энд тэнд түгжрээ хайж, олдвол зургийг нь яаран авч “түгжрээ хэв хэвээрээ байна!!!” гэж бахдан хашгирч байгаа. Байлгүй л яахав дээ. Хөгжиж байгаа орны том хотын нэг л шинж. Арга хэмжээ угаасаа түгжрээг 20% -аар л багасгаж байгаа юм.

Архи   

Дарга нар архины градусыг бууруулах арга хэмжээ авахаар боллоо. Архинаас тэгж гаргахымуу хүмүүсийг? Зөөлрөөд сөжү болхым уу даа. Цэрийтлээ уух нь. 3 хундага нь 9 хундага болно. Төлбөрийн хэмжээ нэмэгднэ, төлөх нь төлнө. Харин хууль бус архины үйлдвэрлэлийн хэрэглэгчид, орон сууцны хаяа дагаж мансуурагчдын армид оюутан сурагчид хүч түрэн орж ирэхгүй юу. Тэд ус шиг архи залгилаа л дахин дахин төлөөд суух уу гүй юу. Найрка үнэ хямд үйлчилгээ сайтай биз дээ.

Архи гэснээс үхэр цам хараймаар рекламууд зунжингаа явж сэтгэл сэргээв. Байгальд ээлтэй үйлдвэр! АПУ юм гэнэ ккк. Байгальд л ээлтэйгээ дахин дахин хүлээж байгаа нь сайшаалтай ч юм шиг. Саяхнаас бас баахан чингис, морь, уул, тэнгэр, монгол хүний эр зориг мориг бүх юмыг уншиж уншжээснаа Боргио гэж дуусдаг юм зурагтаар гарахын. За энийг л авахгүйм шүү гэж бодох нь хаашаа юм, гэхдээ инээд хүрэх юм. Залуужих ч юм. Маркетингийн хүмүүсээ залуужуулаачээ АПУ. Залуус байдым бол эрүүл саруул ухааныг дээдлэмээр юм.  

    Романс маань бүр пад харлаж гүйцлээ. Өмгөөлөгч С.Нарангэрэл гуайг ярих гэж байна. Үй түмэн гайхшруулсан үзүүлбэрээс нь ганцхан жишээ таты:

-...өөрийн номоо улсын онгоцоор үнэгүй тээвэрлэсэн тул....

-Яагаад болдгүй юм? Тэр чинь их сайхан номшд.

Урьд нь яагаад ч юм энэ хүнийг хүндлэх ёстой гэж санагдаж эчнээ хүндэлдэг ч байсан юм. Зун дуусах яагаа ч гүй байна даа. Энэ чинь намар гэж загнаад байв.