Эх оронч бол их сайхан үг билээ. Хавардаа нэг гишүүн эгч ард түмэнд өгж байгаа 21 мянган цаасны 100 цаасыг нь банкууд авжээн. Үүнийг бодхоор ад түмнээ эх орноо бодхоор гол харлаад шөнө нойр хүрэхгүйм гэж хоолой чичрүүлж ярьж байсаныг хоёр чихээрээ сонссоон. Тэр эгч тэхдээ дахиж гишүүн болж чадаагүй ээ. Хөөрхий тийм эх оронч эмэгтэйг сонгох л газаршд ууг нь. Өнгөрсөн 7 хоногт нэг гишүүн нөгөөгөө нам шааж унагаажээ. Ярилцлага автал Би эх орноохоо төлөө заамдаад эх орныхоо төлөө боотол нөгөөх чинь шанааддаг байшүү гэжээн. Цаашлаад сонин хэвлэл хартал мань эр эх орныхоо төлөө нөгөө гишүүний өмнөөс монцойсон салаавч гаргаж суусан байхын. Эх орныхоо төлөө энэ зэргийг бол хийдэг л газарш дээ. Гэтэл зодог ч этгээдээс ярилцлага автал эхлээд би өөр хүнтэй хэрэлдсийн. Гэтэлд тэр манай намын өөдөөс салаавч гаргаад, манай намыг доромжилж заамдаж авсанаа боосон гэнэ. Хөөрхий нам бол эх орон шүү дээ. Тэхээр шааж унагаах нь зөвшд. Бүүр дээрээс нь дэвсэхгүй. Тэгээд сонин хэвлэлээс харахнээ мань эр өөр нэг төмөр мөмөр хүн амьтаны хавирганы завсар хавчуулаад явдаг нэгэнтэй хэрэлдэж байснаа арай бархаар харагдахаар нь мань эх орончыг дагуулж гараад шанаадаа хаяж. Энэ болжээнэ шүү. Ухаантай хүн л өрсөлдөгчөө зөв сонгодог.

Ангийн гишүүд нь харин байр суурь нь нэг байгаа гэнэ. Нам харгалзахгүйгээр шүү дээ. Тэр нь эрүүгийн хуулийн “эр улс учраа ололцох” гэсэн заалтаар шийдэгдэх юм гэнээ. Энэ заалт зөвхөн зодоон дээр биш бэлгийн цөөнх дээр ч ашиглагддаг гэсэн. Үүнээс хойш харин энд тэндгүй эр улс шиг энд тэндгүй учраа ололцоод эхлээд байгаам байх. Эм улс ч гэсэн эр улс шиг учраа ололцож болох бөгөөд харин эр хүмүүс эм хүн шиг учраа ололцохоор болуул шүүхээр явхын гэнүү дээ. Манай шүүх их л жээндэрийн асуудалтай байгууллага болох юм дагуу даа.

За тэгээд энэ зодоонтой холбоотой цуурхал их л явжээн. Их хурлын шийдвэрийг иргэд анхаарахгүй болхоор зориуд иргэдийн анхаарлыг татахын тулд ингэж зодоон хийлгүүлсэн төрийн хар хайрцагны бодлого л гэнэ. Төгсцогт, Мөнхэрдэнэ нарынхаа тулааныг үзэж байгаад нэг нь тэсэлгүй шанаадаад авсан бол нөгөөх нь зайлуул жудо олимпоор их үзсэнээс болж заамдаж боох барьц аваад байсан гэх юм. Цэрэгт явсан нэг нь цэрэгт яваагүйгээ ингэж байхад дайнд явсан бол энэ 2 нэгнээ алах байжээ ч гэх хүн байна. Анх хэрэлдсэн хүн нь өөдөөс нь төмөр гаргаад суугаад байсан болхоор махан салаавч гаргаад байгаагы нь чирээд гарсан ч гэх юм. Зарим нь заамдаж боогоогүй зүгээр чихэнд юм шивнэх гэж байсан уу энхрий ялдамаар биелүүгээ ойртуулах гэж байсан гэнэ. Нөгөөх нь ч шанаадсан юм биш газар унагаж байгаад... за за энд тэнд хүмүүсийн ярьсан яриа шүү.  Ямартаа ч их л эх орон ч зодоон болж өнгөрлөө.

Энэ бүгдээс дүгнээд би эх орон ч болхоор шийдсэн. Би бол эх оронч хүн. Хаа ч хэлнэ. Цээжээ балбаж байгаад хэлнэ. Өглөө би эх орноо бодож сэрдэг. Яг л ерөнхийлөгч шигээ. Эх орон минь яажаагаа бол, унтжаах хойгуур эх орон маань гайгүй байгаа гээл. Яаж ч шаргтцан байсан би эх орноо л боддог. Миний толгой яахуу эх орон минь л чухал гээл. Унтаж босоод бие засахдаа хүртэл эх орноо бодно.  За өмдрүүгээ ганц нэг дусаавал дусаана л биз үүнээс болж эх орноо бодох бодлоо орхихгүй шүү гээл хайнга бие засна. Ажилруугаа алхаж явахдаа, татсан тамхины ишээ газар хаяхдаа ч би эх орноо бодож байдаг. Автуусанд ороод кондузторт мөнгө төлөлгүй чихүүлж байхдаа эх орныхоо төлөө ажилдаа вжаахад та яаж байгаан бэ гэж орилдог. Дарга ажилаасаа хоцорлооо гэвэл эх ороноо бодож байгаад хоцорчлоо уучлаарай гэнэ. Энэ бүгдэд их хэрэг болноо дарга болон кондукторууд эх оронч биш болж харагдахгүйн тулд  ааш нь зөөлрөнө.  Өдөр өлсөөд хоолгүй сууж байсан ч эх орноо бодож л байна. Хоол идэж байгаа хэн нэгэн танилдаа сайна уу эх оронч минь. Эх орончдоо хоолноосоо халбагдуулаач гэхэд өгөж л орхино. Тэр мууд ч бас эх оронч болж харагдах гэсэн хүсэл байдын шүү дээ.

За тэгээд ганц нэг цаасны хэрэг болуул бас л эх орныхоо төлөө яваа хүнд ганц нэг төгрөг зээлэх эх оронч хүн байна уу гэж орилно. Хүмүүс зээлдийн шүү. Гол гэм нь дараа нь харангуутаа зугтаагаад байдаг болхоос. Охин найрлаа гэж бодход бас л эх орныхоо төлөө зүтгэгч надад чам шиг эх оронч эмэгтэйчүүд их л таалагдаж байна гэж авна. Дуртай шүү охидууд. Хажуу айлаасаа чимх давс гуйхдаа ч эх орноороо түрий барина. Хөөе хөршийхөөн сонсож байна уу. Энд эх орон ч хүү эх орноо бодсоор хоосон хонолоо шүү мах гурил эднүүч зээлүүл зээлээрээ гээл орилход аль нэг хажуу хашааныхан бол зээлэнэ шүү ихэнхдээ. Гуйхаас гадна бас элдэв юманд ашигланаа. Атмаанууд дээрэлхээд мөнгө төгрөг нэхвэл эх оронч хүн байна. Намайг дээрэмдүүл эх орноо дээрэмдсэн гэж бодоорой гээл өрвөлзөнө. Эх орноо дээрэмдэнэ гэдэг төрийн эсрэг гэмт хэрэг шүү гэх мэтээр. Эх орон гэдэг үг намайг их л сайхан хамгаалах юм даа.