Юмыг оройтож сурах гэсэн утгатай нэг ийм хэлц үг байх. Чухамдаа ингэж орчуулж болохоор үйл явц бидний амьдралд байнга тохиолдсоор нилээд удаж байна. Өөрөөр хэлбэл өөрчлөгдөж буй хорвоо даяарчлагдаж буй дэлхийтэй хөлөө нийлүүлж алхах гэж аль өнгөрсөн зуунд боловсрол эзэмшсэн мань мэт хирдээ мачийх хичээх хэрэгтэй болох нь дэгээ. Ойрдоо Facebook-аар нилээд өвчлөөд байнгийн хэрэглэгч шахуу боллоо. Өөрийн хийсэн бүтээснээ бусадтай хуваалцах нэг том боломж, нэг ёсний асар том Виртуаль үзэсгэлэн юм даа хэрвээ ашиглаж чадвал... Надад нэг таалагдсан төрлийн талаар та бүхэнтэй санал бодлоо солилцмоор санагдаад бас бусад нэр нь үл мэдэгдэх зохиогчидтой сайн дураараа хамтарч хийсэн хөгжилтэй зургуудаа үзүүлье. Лав л оросууд Демотиватор гэх юм билээ. Интэрнэтээр эргэлдэх эзэн холбогдогчгүй түг түмэн зургаас таалагдсан зургаа сонгож таарч тохирох уран цэцэн тайлбарийг нь хийгээд л та бидний хамтын бүтээл бэлэн. Үгээр хүнийг алж бас аварч болно гэдэг бол  ухааруулж, уйлуулж, инээлгэж бас болно гэдгийн нэг шилдэг жишээ энэ юм даа. Өдөржингөө уул уурхай, утаа униар, улс төр ярьж уурлаж бухимдсан хүмүүст жаахан гэсэн инээмсэглэл түгээх нь эн тэргүүний зорилт минь билээ. Бүтэн бүтээл биш ч сонирхож шохоорхож хийсэн урмыг нь бодоод харааж ерөөж, шүүмжлэхээ хойш нь тавиад зүгээр л ENJOY !

Эдгээр болон бусад хөгжилтэй зургийг үзмээр бол Facebook-т зочилж http://www.facebook.com/satsocartoon гэсэн хаягаар миний хуудсаар ороод гараарай. Харин LIKE дарахаа мартав аа? Kkk

Жич: Эдгээр зургуудийн зөвхөн тайлбарыг нь л бичсэн болохоос зураг нь угаасаа минийх биш шүү та минь ээ. Мэдээж цааш нь нэмж хачирлаж хөгжүүлэх эрх болоод боломж нь танд ч адил бий шүү хө завтай болоод хүсэлтэй бол...