Энэ 7 хоногт
Намчирхал
Хүмүүн төрөлтөн болоод адгуусан хийгээд амьгүй махбод хүртэл өөрийн зөв буй хэлбэр төрхийг олхын учраас эрх ашиг хэмээгч зэвсэгээр тоноглогдсон, тонголохоор тэмүүлэх тэмүүлэлтэй авай.
Эрх ашиг дээлийн гадраа шудрагаар
хийж дотрыг нь хуйвалдаанаар доторлдог
хийж дотрыг нь хуйвалдаанаар доторлдог
Хүмүүн төрөлтөн болоод адгуусан хийгээд амьгүй махбод хүртэл өөрийн зөв буй хэлбэр төрхийг олхын учраас эрх ашиг хэмээгч зэвсэгээр тоноглогдсон, тонголохоор тэмүүлэх тэмүүлэлтэй авай. Хүн бээр ухаан гэгчтэй болсноор адгуусныг, байгаль эхийг захирч сэтгэл нь ханалгүй бүлэглэл үүсгэн хүч хуралдуулж өөр бусдыг захирхаар үгсэн хуйвалдах үйл түүхийн бүхийл хугацаанд байсан цаашид байсаар байх нь хүмүүний нийгмийн хууль боловч энэ байгалын хуулийн хөдлөшгүй үнэний нэг. Ямарч Улс орон удирдах удирдуулах зарчмаар явах нь иргэншсэн нийгмийн үнэн хэдий ч Улсыг засах аргаа нийт олон түмэнд тулгах маягаар бус маргаашыг харсан мэргэн бодлогын үрээр соёолуулах аваас түмэн олон даган урагшилж сэтгэл дүүрэн байх ёсон бий.
Өнөөгийн соёлт нийгэмд НАМгүйгээр улсыг засаж түмэн олноо залж жолоодох өөр арга одоохондоо хараахан олдоогүй байгаа бололтой, Хамгын гол эмзэглэл бол нийт олныг хомроглон НАМ гэдэг рүү уруу татаж буйд байна.
Маргашгүй чин үнэн гэвэл өнөөгийн манайд буй НАМууд өөрийн үзэл баримтлал, эрхэмлэх зүйл гэж тунхаглан ярих авч нитэр дээрээ Танил тал, Найз нөхөд, Албан тушаал горьдох, Амьдарлаа өөд татах хүслээр нэгдэж буй.
Өнөөгийн Улс төр, нийгмийн төрх НАМ хэмээх бүлэг нөхдийн УЛСЫГ засах нэрийн дор Эд баялаг, Хөрөнгө зоорь, Эрх ашгаа бататгах/олж авах, Нэр хүндээ дээшлүүлэх/олж авах/,... мэт олон гол төлөв хувийн сонирхолоо тэжээх хүслээр дөрлөгдөж буй нь батлашгүй буй аксиом болов. Аливаа бүлэглэл зөвхөн өөрийн эрх ашгийг бататган тогтоохын тулд Ард олныг өөртөө татах болоод түүнд сайн сайхныг ямарч үнээр хамаагүй амлаж байгааг үл ухаарах аваас тэдний урьдаас бэлдэж тооцсон хар уутанд ордогыг өнөөгийн залуус үл ухан тэдний гар хөл болон зүтгэж шагнал болох албан тушаалд очиж амар хялбар баяжих өөрөө өөрийгөө өдөөсөн гэнэн зам мөрөөр явцгаах нь энэ цагт дуршил төрүүлэвч цаашдаа мухардалд орох нигууртай.
НАМчирхаж нийгмийг, хотол олныг хуваагдалд оруулж БҮРЭН улсын хүчийг сулруулан гадны эрхшээхээр хүсэж арга зам хайгч өлөн нөхдийн хоолыг өөрсдөө бэлтгэж өгөх бурангуй тэнэг байж болохгүйг УХААРЦГААЯ. Монголчууд бид түүхийнхээ бараг бүхий л хугацаанд урд хөршийн дотогшоо тэмүүлсэн багц урьхинд орж хоорондоо хэмлэлдэн УЛСаа хүчгүйдүүлсэн нь багадаагүй гэж үү. Үнэн хэрэгтээ НАМчирхсан улс төр Өшөө хонзон өвөртөлсөн залжин залилагч мэт ааш авир гаргаж өөртөө татсан залуусыг ялагдалын гаранга болгох нь энүүхэн энд. Өшөө хонзон, халаа сэлгээ, луйвар, баялаг цөлмөгч, үнэгүйдүүлэгч, шудрага царайлагч,...-аар өврөө түнтийлгэсэн энэ бүлэглэл амь бөхтэй оршсоор буй нь хотол олон хийгээд залуусын ухааныг мэдээлэл болон амар хялбар амьдрах суртлаар угааж уургадаж буйд болов уу. Хэт хошуурж ужгиран үргэлжилж нийгмийг эзэнгүйдүүлсэн хойгуур хормой доогуур хулгай битгий хоолойд хутга тулгах тонуулчид өт мэт олширж Монгол хэмээх нэр л үлдэх гаргалгаа харагдаж байна.
Залуу насны ааг омгыг НАМчирхаж НАМын ялалт ялагдалын шудрага бус явдалаар сэтгэлээ цатгаж ахуй амьдарлаа өөд татах сэдэл нь хүмүүний явдалын утгаар үзвээс өчүүхэн бололтойг Эрхэм залуус минь хоёронтоо бодож гурвантаа тунгаагаарай. НАМчирхах хэнээрхэлийн цаана Хээл Хахууль гуй хэзээч салахгүй дагаж явдаг жам буйг хэнээр ч хэлүүлэлгүй түмэн олон мэдсээр зүхсээр удаж байвч салах учрыг хайцгаасаар л ..., Цөөхүүлээ даан ч цөөхүүлээ бидэнд энэхүү намчирхаж хуваагдалыг урин дуудсан үзэл олон хүн амтай улс орнуудаас тооны онолын үүднээс ч Монгол хүний төрөлхийн угшилт чанараас ч харсан огт хэрэггүй. НАМгүйгээр Монгол байхгүй мэтээр бувтнаж ярих нөхдүүд олон олон юмны буй чанарын нэгээхээн бээрээр богино зайд гүйж байгаа нь зарим аялдан дагагч НАМчирхалын бухан бяруунуудыг урин дуудсаар нөгөө Омголон Хөөрүү занг нь ёстой нэг өдөөсөөр өөртөө татаж тэднээр хамаг муухайгаа хийлгэж өөрсдөө ард нь үлдэх боломжыг олгосоор...,
НАМчирхах үзлийг залуусын амьдарлаа өөд татах гарвалт чанарыг ашиглаж улс төр хэмээгчээр амь амьдарлаа залгуулагч бүлэг нөхдүүд санаатайгаар олон түмэнд цацаж байгаа нь Салхинд туугдсан гал мэт тургиж залуусыг хаман өргөжсөөр. Хүн үзэл бодлоо илэрхийлэх чөлөөтэй сэтгэх бүрэн эрхтэй хэдий ч НАМ хэмээгч атгаалжин хар мангаст найдаж түүнийг сонгож дагавал хугацааны тухайн тохиолд ээлтэй ч нэгэн өдөр түймэрт бүрнээ шатсанаа өөрөө ч мэдэлгүй үлдэх болой. НАМчирхалын түймэр эзэгнэгч нөхдөөр тасралгүй үр төл хийгээд хамаатан садан, найз нөхөд, эхнэр нөгөө манай сумын тэр багийн хэн даргын авгайх нь дүүгийн нөхөр гэгчээр прогресс маягаар юутай аюумшигтай өрнөнө вэ.
Бидний сажилж яваа энэхэн цаг дор түүхийн бүхий цагт байгаагүй хуваагдал өрнөж түүнийг ил цагаан өдөөн турхирагч НАМчирхал, Гадны тусгай албадын хувааж хүч тарамдуулах бодлоготой санаатай санаандгүй моринд сундалсаж буйг Мэргэн оюунаар тунгааж Мэлмий юугаа нээн харцгаая.
Бямбажавын БУЯН
maidar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Цэрэнбал
Зочин
нам нам гэсээр
Ганхүү
Эрдэнэ
Зочин
Сүхээ
Ганаа