Зөн билгийн тулаанд инноваци хийх нь
Манайхан зөн билгийн тулаанаа гоё зохиож чадахгүй байна, цоо шинээр инноваци хийх санаа төрлөө.
Манайхан зөн билгийн тулаанаа гоё зохиож чадахгүй байна, цоо шинээр инноваци хийх санаа төрлөө. Оролцогчид нь саран энэргит хатагтай, очир-эрдэнийн захирал хатагтай гэсэн суут улсууд дээр нэмэгдээд Гаамп, Артгаа хоёр байх юм. Эхний хоёр эрхэм юу ч асуусан зөвөөр хэлэх тул манай шоу утгагүй, өрсөлдөгчгүй болчихно. Тиймээс үзэгчдийг хөгжөөх үүднээс Гаамп, Артгаа хоёрыг шоунд оруулж, албаар тааруухан зөн билэгтэй хүмүүс гэдгийг нь ухуулан таниулах зорилготой билээ.
Өмнөх зөн билгийн тулаанд Шрекийн зураг таалгаж байсан бол одоо инноваци хийж Хаалкын зургийг таалгах юм. “Саран энэргит хатагтай” маань аураагаа цацруулж ирээд л “заа энэ амьтан бол буянтай, гоё ногоон энергитэй, сайн санаат хүн” гэж хэлнэ. Харин “очир-эрдэнийн захирал хатагтай” маань зургийг үнэртэж илж үзээд “гадаад төрх тийм ч сайнгүй учир манай бүтээгдэхүүнээс нийлүүлж болох юм, үнэхээр арчилгаа шаардах царайтай байна” гэх жишээний. Харин Гаамп Артгаа хоёр яана гээч “Заа, эрэгтэй хүн байна, бас эмэгтэй ч юм шиг, мммм нэг тийм царайлаг, гоо сайхан төрхтэй, бас царай муутай, мммм архи сайн даадаг, пиаванд дуртай ч юм шиг дургүй ч юм шиг... мммм” гээд л ээрч муурахад нь үзэгчид хөгжих юм. Эндээс манай ухаант ард түмэн эхний хоёр өрсөлдөгчийн хол мэргэнийг гайхан шагширч, сүүлийн хоёр өрсөлдөгчийн зөн билэггүйг шоолон шогшрох юм.
Зөн билгийн тулааны дараагийн даалгавар нь нэгэн улс төрчийн зургийг таалгах явдал. Энд л шоуны жинхэнэ мөнгөний үүсвэр нуугдана вооо вооо вооо. Тэнд зургаа тавиулахын тулд улс төрчид манай шоунд мөнгө төлөх ёстой. Учир нь ард түмэн ямар ч улс төрчөөс илүү хоёр хатагтайд итгэдэг юм, учир нь манай зарим нам ердөө л “бүх ард түмнийг” сүйрлээс аварч байхад энэ хоёр хатагтай “бүх дэлхийг” сүйрлээс аврах хүчтэй. Эрэмбийн том ялгаа бий шүү. Тиймээс энэхүү хатагтай нарын магтаал гэдэг ямар ч улс төрчийн том пи ар болно. Хатагтай нарт мэдээж хэнийг таалгах вэ гэдгийг нь нэвтрүүлгийн өмнө хэлчихсэн байна, харин Гаампад ямар нэг спортын хүн байгаа, Артгаад шоу бизнесийн од байгаа гэж худал хэлнэ.
Хоёрдугаар сорилт эхэллээ, “саран энэргит хатагтай” маань өнөөх улс төрчийн зургийг хэд сайхан аураадаад л “үнэхээр сайхан...үнэхээээээр сайхан энерги ялгарч байна, үнэхээээр бусдын төлөө зүтгэдэг над шиг хүн юм, ийм хүмүүс л улсыг цаашлаад дэлхийг авардаг юм...ммм гэхдээ нэрийг нь тааж мэдэхгүй байна... их л сайхан шударга ёсыг дээдэлдэг хүн байна даа... үнэхээр шударга” гээд л нүдээ анин дур тавих шахам шүүрс алдана. “саран энергит хатагтай” –гаар ингээд магтуулчихсан улс төрч мөн чиг хол явна аа. Харин Гаамп өнөөх улс төрчийн зургийг дарж үзээд “”мммм... энэ чинь нэг тийм спортын хүн... усанд сэлэлт ч юм шиг... нэг л хүнд ачаа үүрдэг...” гээд л хэлэх үг нь дуусч гацаад өнөө муу Артгаа руугаа гуйлгын харц чулуудна. Артгаа нь амандаа микрофон барьж дуулж буй хүний дүрс үзүүлж шипи өгнө. Гаампын нүд нь сэргээд л “өөө мэдлээ... энэ чинь Манчестэр Юнайтэдийн шүүгч байна” гээд ход ход хөхөрнө. Гүү нээрээ хөлбөмбөгийн баг яахаараа ч шүүгчтэй болчихдог юм балай хариулт өгдөг золиг шүү. Зөв буруу таах нь хамаагүй үзэгчдэд таалагдаж байвал болоо. Дараа нь Артгаа гарч ирээд өнөөх улс төрчийн зургийг “мммм.... энэ нэг тийм урлагийн од...” гээд л хэлэнгүүт үзэгчид инээлдээд л явчихна. Артгаа цааш үргэлжлүүлээд л “урлагийн.... дуулдаг ... бас жүжиглэдэг...” гээд бас л хэлэх үг нь дуусаад өнөө муу Гаамп руугаа горьдлогын харц чулуудахад цаадах нь хөлбөмбөг тоглож буй хөдөлгөөн сэм үзүүлнэ. Артгаагийн нүд сэргээд л “би шууд мэдлээ... энэ ганнам стайлыг дуулдаг залуу байна” гээд л бахдалтайгаар алга ташина. Гаампын хөлбөмбөг өшиглөж буй нь ганнам стайл шиг харагдаа биз. За тэр яахав, гол нь үзэгчид маань шоундаа улам татагдан орно. Улмаар сүүлчийн оролцогч “очир эрдэнийн захирал хатагтай” маань гарч ирээд улс төрчийнхөө зургийг үнэртэж, элдэв оо энгэсэг цацаж байснаа “мммм... үнэхээрийн царайлаг... өөрийнхөө арьсанд, гуа сайханд анхаарал тавьдаг... жинхэнэ Монгол эр байна даа...ццц цц ертөнцийн төгсгөл болсоны дараа ийм эрчүүд л шинээр улс гүрнийг байгуулах юм байна... гэхдээ түүнийг одоо ч сонгоход оройтохгүй...” гээд л бас л уруулаа зууж, нүдээ бага зэрэг анивчаад таашаал аван эцсийн цэгийг тавьна. Воооо, энэ хатагтай ингэж дүгнэж байхад ард түмэн тэрхүү улс төрчийг сайн хүн гэдэгт итгэхгүй хаачих юм.
Гуравдугаар сорилтонд Гаамп, Артгаа хоёр үзэгчдийн саналаар хасагдаж мэргэн хатагтай нар л тунаж үлдэнэ. Эцсийн сорилт бол туйлын хүнд. Эхлээд хөшигний цаана атар талхыг хоёр хуваасан байх ба яг хэд хэдэн хувиар нь хуваасныг оролцогчид маань таах ёстой. Талхыг таасныхаа дараа хоёр хайрцагт арван чулууг яг хэд хэдээр нь хувааж хийснийг зөн билгээрээ мэдэрнэ. Мэдээж хоёр оролцогч маань туйлын дээд тэнгэрлэг бөгөөд ганц процентийн ч ялгаагүй яааааг далан нэг, хорин есөн хувиар нь талхыг хуваасныг таана. Хайрцагтай чулууг ч бас долоо гурваар нь хувааж хийснийг таана. Энэхүү шалгаруулалтанд тэнцсэн хоёр оролцогчыгоо бүүр хүнд шалгаруулалтанд оролцуулахаар өмнийн говь руу аван нисч одно, замын зардлыг өмнө говь руу урьсан улс нь гаргана биз. За тэгээд эцсийн шатны бүүр том сюрприз нь манай аргоон багштан, хааны залгамжлагч, философич, метафизикч гэх мэт томоохон тэнгэрийн хөвгүүд залагдаж ирсэн хэрэг байлаа. Тэд хамтдаа нэгэн цул болж, нэгэн ялагч болж эцсийн сорилтонд хуваалт яг хэдэн хувь байгааг тааж хэлсэнээр манай шоу бүх ард түмний ялагчтай өндөрлөнө. Монголын харанхуй масст эдгээр эрхэмүүдийн үг л хамгийн үнэмшилтэй байдгийг пи ар мастерууд ойлгоод авахад гэмгүй.
Ийм нэг шоуны санаа төрөөд бүүр суудал дээр тогтоож, нойр хүргэхээ байлаа. Таанууст тэнэг санагдаж байна уу? Гэхдээ ард түмэнд таалагддаг л юм даа, ард түмэнд таалагдаж байвад юу ч хийсэн яахав тийм үү? Хэрвээ үүнийг маань амьдралд хэрэгжүүлж, төсөл болговоос ямар мөнгө олохоо төсөөлөөд л бүүр сайхан байна даа хэхэхэхэ.

Мгл
Зочин
Зочин
Sem
Зочин
Зочин
Хувийн мөрдөгч
unshigch
baagii
Зочин
japanaas setgegdel ilgeegchid
anxaad
mmmmmmmmmmm da da
Зочин
demjigch
Зочин
gn
hm
Зочин
Sergei Balmasov gedeg hunii niitlel
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
kkkk
Зочин
Зочин
Хаха ха
Зочин
Тэнэг авгай нарт
Зочин
nasan
Japanaas
цэцүүх
ёстой гоё
Зочин
Зочин
Зочин
Erguu ats ve
demjigch
Зочин
Зочин
Зочин
zochin