Энэ 7 хоногт
Бошхүү-2
Өмнөх дугаарт Алтан өргөөгийн Сүмбээ-н эхнэрээс Бошхүүг уруу татсан аястай msg зэрэг ирж бсан билээ. Энэ удаад Бошхүү утсаа унтрааж МЭРГЭН АРД-ыг олохоор шийджээ. Үлгэрийн ертөнцөд 5тай морил. Гээл гээл …
Өмнөх дугаарт Алтан өргөөгийн Сүмбээ-н эхнэрээс Бошхүүг уруу татсан аястай msg зэрэг ирж бсан билээ. Энэ удаад Бошхүү утсаа унтрааж МЭРГЭН АРД-ыг олохоор шийджээ. Үлгэрийн ертөнцөд 5тай морил. Гээл гээл …>>
———————————————————
Бошхүү буурал Бирмантай уулзан салаад морио дуудан шүгэлдлээ.
Энэ үед морь: Үүлнээс уяаа татаад савлуур тоглож байв.
Ла ла ла .. Яг шоргоолж шиг .. Ямар олон хүмүүс вэ?.. Ля ля хэмээн дуулангаа Сhupa chups долоож байлаа.., Бошхүү морио дуудан дахин шүгэлдээд араас нь аялгуутай исгэрэв.Нисэн ирэх исгэрээ Бетховены 9-р симфонийг морь сонсоод тоймгүй хөөрч ТЭР ДАРУЙ.. Уяатай үүлээ угз тийрээд, аясын салхинд алтан сороо сугсаран, ардах үүлнээс мөнгөн бороо дугтарсан чигтээ хурдлав. Үнэн-> Хaйппи
Бороо шуугиж.. морь аагтай саагаж.. мод салхинд найган байгалийн trance нүжигнээд араас нь аянга цахилгаан тэргүүтэн тэнгэрт лазер шоу хийв. Төвөргөөний хэмнэл эх орны ритм, тэнгэрийн эзэн дэлт шувуу салхи зүсэн дөтлөхөд.. харсан хүний самсаа шархирч Монголоос үсэрсэн тэнгэрийн хэлтэрхий,. газраас харвасан галт ажнай гэж мэгээд тэргүүнээ гудайв.
Агаарт дүүлэх морийг Бошхүү таниад: -Аааая гээд 1 smile 32 цагаан шүд.. ) Хос нүд нь 2 зураас татуулж ирээд майсайв .. Нисдэг морь хотыг борооны усаар угаагаад “See ya” хэмээн янцгааж Бошхүүг суулган шууд нислээ.. иймл ийзий .. .. тиймл богино BYE! байлаа..
Хээр тал ой хөвчөөр хэсэг хором давхилаа..Хаанаас юм хаа 1тээгээс сум нөмрөг нэвт.!!. Бошхүү гайхан басхүү бирманаас сурсан эрдэмээр сумыг савхдан барилаа. Дээр нь бичээс байх агаад томруулдаг шилээр тодруулан уншвал. Василий Заяцев 1945 он гэжээ. Бошхүү баавгайн улсад ирсэн нь энэ аж.! Мэргэн бууч өвгөрсөн нь тэр аж:
Хэсэг нисэв. Суман мөндөр цагийн эсрэг талд хоцров.
Салхинд найгах соргог нарийн ногоотой тэгш талд сарны гэрэл ойсон… тариан талбайн дунд салаа зам зурвас татуулан зурайж харагдлаа. Хос замаас хол тэртээ алдарсныг нь сонгоод сор даган гишгэвэл Коррупция хэмээх Орос Монголын эрлийз шуламтай гэнэт таарав.. Бошхүү цочин !! .. зогь тусч, хөмсөг зангидан муухай харлаа. Тэгээд ..!! .. Өврөөсөө ЧУЛУУ гарган … “унасан газраа УРГАА ХАД бол .. ” гэж мэгээд шидэж орхив…
Шидэх агшинг “Matrix” кино адил удаашруулжээ. Нисэх чулууны эргэлт нилээн удааширсан Бошхүүгийн хөдөлгөөнтэй хослоод сүрлэг,.. оногдсон зүйл сүйрэх тавилантай мэт агуу үзэгдмой..
ГЭТЭЛ: !!!
Шулам чулуунаас Жорж Буш-н булталтаар төвөггүй бултсан гэнэ… бүр БЯСЛАГ хэмээн зургаа элдэв поозоор даруулан аальгүйтэж гарлаа.. Cheese cheese . ӨҮ lalala… гэж мэгээл..үнэн Free style гар байсан байгаам. Үүнийг харсан Бошхүү уурлан мориноос Spiderman-ий үсрэлтээр дэвхрэн буусан аж.. Морь сүржин буусан эзнээ шоолж 1 хэсэг инээв. Энэ ч яахав, эзэн дүрдээ итгэжээ. Эм шуламтай арай л хурц тэмцэлдэж байсныг доор дурдсу..
Бошхүү арагш харж Өсөхөө аваргын тийрэлтээр тийрсэн гэдэг.. басхүү Бат-Эрдэнэ аваргын бандагнаас өргөж хавсрах мэхийг шийдэмгий хослуулж байсым… /бөөн бөөн тоос/ монитор доргив.. Тэрээр тусгайгийнхны шинэ мэх “дивантай нь хөмрөх” техникээс бусад бүх мэхийг дуусгалаа..Улмаар цупааридаж яваад ургаа хад харалгүй мөргөж хэсэг гүн балайтсан билээллл.. Энэ хооронд шумка сэм холдон авилга өгөх гэтэл ойр хавьд АТМ байсангүй.. Удалгүй илбийн тачаангуй ХАРЦ нисгэн урхидах оролдлого хийсэн гэх …!
Тухайн агшинг мөн “Matrix” кино адил удаашруулсан байж
Үрчлээ бүхий маасайлт, индүүдээгүй арьс бүхий шуламыг зүг бүрээс харуулж,.. даруулж,.. хэсэг ПАУЗ, хэдэн хором STOP…!!
Энэ зуур Бошхүү чулууг олоод амруу нь хийж шулмыг лаан баримал болгоодхов. /гоё гоё/ ..
Ардын өгсөн ҮНЭН-ий чулуу шумка-г хэсэг хугацаанд гацааж чадлаа.
Алсаас илгээх иргэдийн УУХАЙ ая дууны мэндтэй FM-р цацагдлаа.
Үүнийг сонссон нисдэг морь ихээр хөөрөн, чихэвчээ тайлж, эзнээ дэмжин барималыг тийржээ .. Араас нь хүчтэй тенор хоолойгоор янцгаасым ../ иииииййхохохо -гэж !!../ Юу янцгаасныг лавлавал: .. Шударга байцгаая Okay!! гээд тийрсэн гэнэ ..
Ийнхүү шулмаа дарж шударга үйл хийсэн Бушхүү морио унасаар.., адал явдал, аян замаа хороосоор.., хоног өдрүүд үргэлжилсээр…!
———————-
Бошхүүгийн тулааны эрдэм хийгээд нисдэг морины тухай яриа өрнө даяар цуурайтан түгэв. Хийсэн ирэх twitter-н давалгаа хүч нэмж зүг бүрт буухиалан ^жиргэв^ . Цаасан шувуу сонин хэвлэл, цахим хуудсаар цааш хөөргөн сенсааци дэгдээв .г.м.
Жиргээг сонссон Иван хүү Бошхүүг ирж явааг мэдээд лемонтой цай, талх давсны хамт бэлдэн тавьжээ.
Үргэлжлэл бий..

Г.Энхболд
Бошхүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
хэ хэ
хэ хэ
huh
gns
Зочин
Зочин
Зочин
Acel
Зочин
B
Зочин
...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sarnai
Daalkhai