Энэ 7 хоногт
Ийм том эмнэлэг Дотоод яаманд хэрэгтэй юу
Сүүлийн хэд хоног ТТАХНЭ эмнэлгийг тойрсон маргаан өндөр авч бас олон эх орончид тодроод байгаа энэ үед Монгол улсад энэ олон ведомственный эмнэлгүүд хэрэгтэй эсэх талаар өөрийн саналаа нэмэрлэхийг зорив.
Монгол улс социалист улс гэж байхдаа ах ЗХУ ын жишгээр бараг яам болгон өөрийн эмнэлэгтэй тухайлбал Төмөр замын нэгдсэн эмнэлэг, БХЯны Цэргийн госпитал/энэ нь түүхээрээ Монголд байгуулагдсан бараг анхны Ёвроп эмнэлэг/, Хилийн цэргийн эмнэлэг, НАХЯ-ны эмнэлэг гэх мэтийн олон ведомственный эмнэлгүүдэд тухайн салбарын ихэс дээдсүүд өөр өөрийн эмнэлгүүддээ хувийн юм шиг тарвалзаж байв. 1996 онд анх удаа Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхэнд гарч олон өөрчлөлт шинэтгэлийг эхлүүлж хүчтэй бас “хор”-той хүчирхэг сөрөг хүчний дарамтан доор зүдэрч байхдаа тэр үеийн БХ-ын сайд Дорлигжав ЭМ-ийн сайд Зориг нар нэгэнт цэрэг арми болоод мөрдэстэй хүмүүсийн тоо цөөрсөнтэй холбогдуулан Хилийн цэрэг болон НАХЯны эмнэлгийг тэр үед Клиникийн эмнэлгийн статустай байсан эмчилгээ үйлчилгээний хүрсэн түвшингээрээ бусдаасаа арай дөнгүүр БХЯ-ны Цэргийн Клиникийн төв эмнэлэгт нэгтгэн эдгээр эмнэлгүүдээс хүний нөөцийн болон бусад эх үүсвэрээс шилж сонгон үр ашигтай цомхон чадварлаг бүтэцтэй, үйлчилгээ сайтай Зэвсэгт хүчний нэгдсэн том эмнэлэг болгон зохион байгуулахаар зорисон боловч тэр үеийн их хурлын гишүүн Х.Хулан тэргүүтэй хэд хэдэн “эх оронч” хүүхэн түшээд дээрхи эмнэлгийн “тэргүүн”-ий хэсэгтэй нийлж бараг бослого гаргаад энэ шинэчлэлийг зогсоож дөнгөсөн юм. Үүнээс хойш амьдрал үргэлжлэн гол мөрөн урсдагаараа урсан чоно хонинууд хэн хэн нь тарган цатгалан байж байтал цагийн эрхээр муу байшин нь үжирч муудаад шинэ байрны хэрэгцээ үүсч өндөр түвшинд дэмжлэг авсаны эрхэнд мөрдэстэй 20000 мянган хүн байтугай улсын хэмжээний үйлчилгээтэй байж болохоор /орны тоо байр байшингийн зай хүний нөөц, орчин тоног төхөөрөмжийн хангамж бүхий/том цогцолбор босч ирж хэрүүлийн алим болж эхлээд байна. Баян улс лаагаа идэх луувангаа идэх нь хамаагүй мэт боловч хүн амын нягтрал, үйлчлэх хүрээний хүн амын өвчлөлийн байдал, том бага эмнэлгүүдын байршил, хоорондын зай, эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээ зэрэг өдий төдий үзүүлэлтүүдийг харгалзан дэлхийн улс орон бүр өөрийнхөө хармааний хэмжээнд тохируулж эмнэлэг анагаах ухаан, эдийн засгийн үр ашигтай байдлыг харгалзан зохион байгуулдаг тогтсон дэлхий нийтийн тогтсон жаяг бий. Жишээлбэл 2,7 сая хүнд 1-2 ын зэрэг IMR хангалттай, 10000 хүн амд ноогдох ор болон эмч сувилагчийн тоо, орон байрны зай, эмнэлгүүдийн хоорондын байршил, шатлалын түвшингээс шалтгаалж зарцуулах төсөв хөрөнгийг хүртэл нарийн тооцсон стандартыг мөрддөг. Гэтэл өнөөдөр 2,7 сая хүнтэй монгол оронд компьютер томографийн аппарат /улсын болон хувийн хэвшлийн/ хэд байгааг бараг хүн болгон мэдэж байгаа. 2000 оны үед Эрүүл мэндийн төсөв 45 тэрбум /ЭМД мөнгө ороод/ төгрөг байсан Одоо үүнээс 10 гаруй дахин ихсэж ойролцоогоор 600 гаруй сая төгрөг болсон байх. Гэтэл эмнэлэг АУны үр ашиг буюу эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд бараг сайжраагүй л байна. Сүүлийн 1О жилд Монгол улсын хүн ам багцаагаар хоероос гурван зуун мянгаар л нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр социализмын үеийн эмнэлгийн хуучин араг ясан дээр 220 гаруй өрхийн эмнэлэг шинээр байгуулагдсанаас өөрөөр эдгээр хуучин эмнэлгүүдэд ямар ч бүтэц зохион байгуулалт менеджмэнтийн өөрчлөлт хийгдээгүй. Сүүлийн 2О жилд нэг ч эмнэлэг дампуураагүй, нэгдэж нийлж томорсонгүй.Тусламж үйлчилгээний хэрэгцээгээ ч тодруулаагүй явж байтал төрөх эмнэлэгт нярайн халдвар гарч байж монгол улсад төрөх болон хүүхдийн тусламжийн хэрэгцээ хоолойд тээглэсэн яс болсоныг сая нэг ойлгож эх хүүхдийн эмнэлэг барих ажил ундрах жишээтэй Тусламж үйлчилгээний чанараас үл шалтгаалан жил бүр төсвөө нэмэх уралдаанд орж төсвийг туйлын үр ашиггүй зарцуулж ирсэн. Тухайлбал өөрийн намын хүний толгойлсон эмнэлэг хамгийн муу байсан ч хэзээ ч хэнтэй ч хариуцлага тооцож байгаагүй. Энэ их төсвийг намынхандаа болон өөртөө ашигтайгаар захиран зарцуулахын тулд чаддаггүй ч байсан эмнэлгийн дарга болох нэг ёсны марофон сонгууль болгоны дараа өрнөх болсон. Тухайлбал улам тохилог ямбалаг суудалд сууж эрх мэдлээ хадгалах нэг ёсны өвчнийг эрх барьж байсан намынхан тэдний толгойд гүн бат суулгаж өгсөн. Юун олон улсын стандарт. Дэлхийн нийтээр тогтсон эмнэлэг удирдах ухаан. Уралцаад л байшингааа томруулаад төсвөө нэмэх уралдаанд явж ирлээ. Энэ бүхний эцэст юу хэлэх гэсэн гэвэл хоригдлуудаар байшин бариулж олсон мөнгө бус ард түмний татварын энэ их мөнгөөр босч байгаа энэ эмнэлгийг жинхэнэ орчин үеийн олон мэрэгжлийн тасаг бүхий/оношлогооны хэсэг,төрөх мэс засал хүүхэд дотор мэдрэл гэмтэл гм / Иргэний эмнэлэг болгое Яаралтай Түргэн тусламжийнТөв Эмнэлэг юм уу эсхүл Анагаахын их сургуулийн эмнэл зүйн тинхэмийн бүх эрдэмтэн багш нар ажилласан түшиц эмнэлэг болгоё. Оношлогоо эмчилгээний чанар болон тусламж үйлчилгээнийхээ түвшингээр бусад том эмнэлгүүдтэйгээ өрсөлдөг.
Тэр 2-р эмнэлгийн хашаанд бас их мөнгөөр барих гээд байгаа дан оношлогооны төвийн мөнгийг өөр хэрэгцээтэй эмнэлэг сургууль цэцэрлэг барихад зарья. Төрийн Тусгай Албан хаагчдаа Цэргийн Госпиталийг өргөтгөлийг яаралтай дуусган Зэвсэгт хүчний Женерал Hospital болгон бэхжүүлж энд шилжүүлье. Тусдаг өвчнүүд нь ижилхэн гээд ойлгочиход нэг их алдахгүй. Харин дарга мяндагтнуудын ямбалал нь арай багасах байх. Ингээд Энэ Госпиталаа нийтийг хамарсан аливаа гамшиг осол, өвчин тахалд цаг алдалгүй хүрч үйлчилдэг эмнэлэг болгон орчин цагийн цэргийн эмнэлгийн түвшинд аваачья. Заавал Цэргийн Госпитал гээд байгаагийн шалтгаан нь аливаа нийтийг хамарсан гамшиг осол өвчин тахалд өнөө болтол, богино хугацаанд Хээрийн Госпитал дэлгэж чадах ганцхан эмнэлэг нь энэ Госпитал. Олон улсын Болон НҮБ-ийн хэмжээнд энхийг сахиулах үйлсэд оролцох болсон ганц госпитал. Үүний тайван цагийн эрх үүрэгүүд болон цаашид хэрхэн цаашид сайжруулах асуудал нь жичдээ ярих асуудал. Үүнээс бусад яам байгууллага дагасан эмнэлгэнцэрүүдийг бүгдийг иргэний зориулалтаар нэн хэрэгцээтэй эмнэлгийн тусламжийн байгууллага болгон өөрчлөн зохион байгуулья. Ядахнаа муу ч сайн ч нэг хэвтэй “шүүлтүүр”ээр шүүж, нэг саванд байлгая.

З.Мэндсайхан
2012.10.13
2012.10.13
Dr urologist
hehe
Мongol
Уншигч
сүх
ganaa
Аз
Зочин
Зочин
зочин
Зочин
0101
tsek
Чойжамц багш
Choi bagsh
za
Зочин
Eh uriin toloo
Зочин
Zochin
Зочин
emch
zochin
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Амар
Зочин
Зочин
Зочин
doyoo
Frantsaas
ìàø
666
Gerel
сүх
buya
навчаа
ХАРХҮҮ
Зочин
Зочин
Зочин
Çî÷èí
çî÷èí
Çî÷èí
ter
б
зочин
Зочин
зочин
зочин