Дахин санал асуулга явах сургаар дахин даргаа дэмжиж нийтлэл бичлээ.

Буруу үрүүлтэй машин явхыг хориглох нь зөв үү гэсэн санал асуулга явуултал ихэнх нь зөвшөөрөхгүй гэсэн санал өгчээ. Ард түмэн үү нээрээ бүтэхгүй гарууд шүү. Зөв хийхээр дэмжээд өгчиж чададгүй. Тэхдээ манай баатар хотын баатар дарга шантрашгүй нэгэн тул дахин санал авхаар болсон гэнэ. Та бүгд Гарьдмагнай кино үзээ биздээ. Ямар ичдэггүй хүрз хар амьтан ирээд ноён хатны бөхийг хомроглон давж байдаг жигшүүрт хэрэг гардаггүй юу. Тийм явдлыг тэсээгүй манай богд хаан уурлаж дахин дахин барилдуулдаг. Гэхдээ богд хаан бол монгол хүн биш төвд хүн байсан болхоор шантрамтгай байсан байх зайлуул. Монголчууд бол аливаа юмнаас шантардаггүй мохошгүй ард түмэн билээ. Монгол богд байсан бол бөхөө дахин барилдуулж хүрз харыг ойчтол нь дахиулсаар киног бүтэн 3 цагаар ч сунгаж мэдэх байж. Манай баатар дарга ч гэсэн шантрашгүй нэгэн гэдгээ нотолж дахин буруу үрүүлтэй машин явуулж болохуу гэдэг дээр санал асуухаар болсон нь үнэхээр мохошгүй нэгэн гэдгээ харуулж байна.

Санал авахдаа дараах зүйлүүдийг анхаармаар санагддаг юм. Юуны өмнө дандаа зөв үрүүлтэй машинтай улсаас санал авах хэрэгтэй мэт. Мөн буруу зөв үрүүл гэж ялгахгүй улсаас бас тухайлан авах хэрэгтэй. Үүнээс гадна санал асуулгын асуултыг ч өөрчилмөөр санагддаг. Буруу үрүүлтэй машиныг явуулах нь буруу гэж боджоогоо биздээ тээ?. Хариулт нь А – тийм, Б – а хувилбарыг сонголоо, С – дээрх хариултууд зөв. Ингэж авбал гарцаагүй буруу үрүүлтэй машиныг хориглоно гэдэгт итгэлтэй байна.

Яагаад буруу үрүүлтэй машин хориглов гэхээр манай улсад явжаагаа нийт машины дийлэнх хувь нь буруу үрүүлтэй юм байна. Энэ их түгшүүртэй тоо шүү дээ. Ийм аймаар олуулаа зөв үрүүлтэй машиныг дарангуйлсан шинж чанартай олуулаа бөөрлөхсөн маягтай байхад аюулгүй гэж хэн хэлхийн бэ. Тэгээд ч судалгаанаас үзхэд нийт монголд гаржаагаа ослын 51 хувь нь буруу үрүүлтэй машинаас болсон байна. Ёстой аюултай юмаа. Хэрвээ анхнаасаа буруу үрүүлтэй машин оруулаагүй байсан бол зам тээврийн осол өдийд хөнгөхөөн 51 хувиар сох дутах байж шүү дээ. Тэгээд манай улсад гаржаагаа нийт 49 хувь осол гарсанаас 49-үүлээ зөв үрүүлтэй машин байжээ. Хэрвээ манай улс буруу үрүүлтэй машин оруулсан бол энэ нийт 49 хувь осол маань 100 хувь осол болж аюултай байдалд хүрэх байжээ гэсэн айхтар сүрхий статистиктай байх байлаа. Хар ухаанаар барагцаа авхад нийт машины 51-с их хувь нь буруу үрүүлтэйм шиг байгаам шүү.

Тэхдээ манай нам засгийн мэргэн шийдвэр буруу үрүүлтэй машин хорьсон нь нүдээ олсон гэж бодож байна. Учир юу гэвээс ингэснээр цаашид гарах ослыг 51 хувиар бууруулж цаашид манай улс нийт 49 хувь осолтой болохнээ гэсэн үг. Ер нь буруу үрүүлтэй машин осол гаргасан нь дээрүү, зөв үрүүлтэй машин осол гаргасан нь дээрүү сайн бодох л асуудал. Тухайлуул гадаад дотоодыхон ирдэг манай улс ёстой буруу зөвгүй ер нь үрүүлтэй л бол осол гаргана даа гээд сууж байвал ямар сайн байхав. Аягүй бол цаад гадаадыхан чинь үрүүлгүй машин байсан ч осол гаргахгүй жолоодож мэдэх улс. Тэхэд манайхан л болсон хойно үрүүл байтугай машингүй байхадаа осол гаргаад бие биенийхээ нүдийг баар саванд тэс цохиод байдаг улс шүү дээ. Тэрний оронд манай улсын баруун үрүүлтэйнүүд нь л осол гаргадаг худлаа гэвэл манай нийт 49 хувийн ослийн статистик хар гээд сууж байвал хичнээн сайхан.

Ард иргэд минь асуудлыг амгалан тайван хүлээж авцгаа. Гарцаа л бүгдээрээ олий. Ганцхан буруу үрүүлтэй машин хориглосноос үрүүл нь зөв сайхан байралсан, буруутаж бариагүй үрүүлтэйг хориглооогүй гэж цууржээн. Одоо угсрахдаа буруу хийсэн үрүүл юм байхаа. Үгүй шүү зөвхөн баруун гар талдаа үрүүлтэйг нь хориглосон юм гэнэ. Тэхээр машин оруулж иржаагаа болон машин авж байгаа хүмүүс анхаарлаа хандуулаад баруун гар талдаа үрүүлтэйг л авж болохгүй нь байшдээ. Тэрнээс дундаа үрүүлтэй трактор. Трактор чинь тэхдээ дундаа гэхэд хаашаа юм кабин дүүрэн л үрүүл биздээ.  Мөн түүнчлэн таны авж байгаа машин зүүн гар талдаа үрүүлтэй, бүр дундаа үрүүлтэй, ардаа үрүүлтэй ч байж болно гэнэ. Үүнийг бол хориогүй гэсэн шүү. Өөр хориогүй үрүүлний жагсаалт гэвэл баруун гар талаас бусад бүх суудал дээрээ үрүүлтэй, гурвалсан үрүүл гэхиймуу даа байж болно бүүр гаднаа дээрээ доороо ч үрүүлтэй байж болох юм гэнэ. Ямар ч байсан хуулиар хориогүй бол болдог хойно тийм машин олох л үлдлээ дээ.

Хотын дарга маань хотоо хот шиг хот болгоно гэж ярилцлага өгжээ. Зүйтэй бид хотоо зөв үрүүлтэй машинууд л осол гаргадаг хот шиг хот болгоноо. Дэмжий нөхдөө.

Сайхан зөв үрүүлээр осол гаргах хичнээн сайхан. За энэ ч яахав баасанд архи ууж бас болихоо больж байгаа гэнэ үү. Манай засгийн газар хийхгэж байгаамуу даа. Үүнийг бас дэмжиж юм бичнээ.