3 сарын 1-нээс тамхи татах шинэ хууль гарсан гэнээ. Татах бишээ татуулахгүй байх тухай хууль гэнэ. Уг хуулиар тамхи татаж болохгүй газрыг тогтоосон гэнээ. Үгүй тэгээгүй гэнэ тамхи татаж болох газар байхгүй гэсэн юм гэнээ. Уг нь монголчууд гэмт хэрэгтэн гишгих газаргүй гэдэг байсан бол одоо тамхичин хүн татах газаргүй гэсэн үгтэй болж буй юм гэнэ. Энэ бол сайшаалтай хэрэг тамхичдыг бол хавчин гадуурхаж байх нь сайхан зүйл.

Ингээд үүнийг ашиглаад шинэ төрсөн бизнэс төслөө бичмээр санагдаад. Тамхийг олон нийтийн газар татаж болохгүй гэсэн тул цөөн нийтийн газар буюу хувийн тамхи татуулдаг цэгийн үйлчилгээ нээхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд өөрийн унадаг саарал эксээл машинаа дуудлагын тамхи татах цэг гэдэг үйлчилгээ нээж байгаа юм. Хэрэв хүн тамхи татмаар байвал өдөр шөнө, өглөө орой хамаагүй хотын төвд хотын захад хамаагүй хаа ч байсан утасдаж дуудаал тамхи машинд ороод татаж болно. Машиныг сайтар дулаалсан байх бөгөөд орчин үеийн дуу явдаг дээр үеийн эфээм радиогоор өвч бүрэн тоноглосон байх юм. Халуун цагт сэрүүн, хүйтэн цагд дулаан, дундуур цагт дундуур тэмпэртуртай байлгахыг манайхан зорих болно. Та сүүлийн үеийн хит дуунуудыг эртний ховор хөгжмөөр сонсонгоо тамхиа цээж дүүрэн уушиглах тав тухтай орчинг бид бүрдүүлсэн болно. Хэрэв тамхичин үйлчлүүлэгч уйдсан тохиолдолд жолооч тантай улс төр эдийн засгаас аваад урлаг уран сайхны бүрэн яриа өрнүүлж чадах 13 жил такчинд явсан жолоочтой хүссэн хэмжээгээрээ буу халах боломжтой. Энэ тохиолдолд үнэ ялимгүй нэмэгдэх болно. Таны байгаа газар машины зогсоол байхгүй байсан ч манай машин наашаа цаашаа явж хотын хөгжил цэцэглэлтийг харуулангаа таныг тамхи татуулж бас болноо.

Мөн саарал эксэл машиныг бид бүтэн асаж буй янжуур тамхины хэлбэртэй болгож гоёсон байх болно. Мөн үйлчлүүлэгчийн суух талыг гадна орчноос сайтар харагдахуйцаар ил байлгах болно. Энэ нь тамхитай мөртлөө татаж чадахгүй байгаа явж буй этгээдүүд болон, тэсэлгүй тамхиа татчаад цагдаад торгуулан алингаа алдаж буй амьтад ч таныг харан атаархах, бас таныг тансаг зэрэглэлийн үйлчилгээ авж буйг гудамжаар яваа олонд харуулж атаархуулах манай шинэ санаа билээ.

Мөн та өөрөө тамхигүй бол манайхаас тамхиа зах зээлийн өндөр үнээр худалдаж авч болно. Бааранд ч тамхи өндөр үнэтэйл байдаг биздээ. Манай машинд хамрын тамхиас авхуулаад навчин тамхи, ороодог тамхи, зажилдаг тамхи гээд бараг хар тамхи ч байх болно. Хэрэв танд манай тамхи үнэтэй санагдан авж чадахгүй байвал та манайхаас тал тамхи, ганц соролтын тамхи зэргийг байгаа үнэндээ тохируулан авч болно. Ингээд ч таны мөнгө хүрэхгүй бол та өмнө нь хүмүүсийн татаад хаясан акууркыг бүүр хямдаар авах боломжтой.

Байнгын үйлчлүүлэгчиддээ бид алтан акуурк цол олгох бөгөөд 2 найзаа дагуулж ирсэн тохиолдолд 3 тамхи угсруулан үнэгүй татах эрх бэлэглэх болно. Алтан акуурк цолтой хүн байнгын 20 хувийн хөнгөлөлттэй татах бөгөөд хэрэв дахин дуудлага өгөлгүй 3 цаг болсон тохиолдолд таны цол хураагдах болно гэдгийг анхаарна уу. Та хэрэв тамхиа татаж баралгүй акуурк чинь том санагдаад хаяхад хайран байвал бид зориулалтын гялгар уутанд хийж таны хармаанд шургуулах болно. Эсвэл та татас дуусгаагүй тамхиа машинд үлдээж дараа татаж ч болно. Бид таны тамхийг орчин үеийн дохиолол хамгаалал бүхий найдвартай сэйфэнд хадгалах болно. 

Дээрхээс гадна нэг дуудлагаар 4 тамхи угсруулан татсан бол танд 5 дахь тамхийг үнэгүй татах эрх бэлэглэх болно. Жил бүр бид угсруулан татагч уушиг ихт эр, байнга дуудагч балай донтой эр, акуурк татаад хандагүй айхтар эр зэрэг оны шилдэгүүдээ шалгаруулж үнсний сав бэлэглэх болно.

Манай кампаани байгууллага хамт олны захиалага авах бөгөөд 5-с дээш хүн нэг удаад машинд чихэлдэн бөөнөөрөө татсан тохиолдолд бид 4 хүний мөнгө авах болно. Мөн бид бүх л үйлчлүүлэгчиддээ галаар үнэ төлбөргүй үйлчилэх бөгөөд амээрик улсаас иирсэн сайн чанарын газаар ассан галаар үйлчилж байх болно. Гал ч гэсэн үйлчлүүлэгчийн хүсэлтээр байх бөгөөл машины галаар, чүдэнзээр, жожгоолкоор, паяалнакаар гээд дуртай галаараа үнэ төлбөргүй үйлчүүлээрэй. Манай кампааны машинд татсан тамхи болгон сайн үйлсийн аянд хандивлагдах бөгөөд эзэн надад сайн үйлс болон кармаалагдах болно гэдгийг хэлэхэд таатай байна.

Хэрэглэгч таан хаан хэдий ч машины суудал, шалавч, шил цонх зэргийг түлсэн тохиолдолд нөхөн төлбөр авах бөгөөд жолоочийн уушигны даатгалд бид хэдхээн цаас авж байгаа гэдгээ хэлхэд таатай байна.