Тухайн улс орны эдийн засгийн хэвийн урсгалыг хангахын тулд хэдий хэм жээний мөнгө шаардлагатай вэ? Жишээ нь, Европын холбооны гишүүн орнууд банкуудынх нь нийт хөрөнгө эдийн засагтайгаа харьцуулахад дунджаар 3.3 дахин их байвал зохистой гэж үзэж байна. Ийм түвшинд эдийн зас гийн хөгжлийн шаардлагыг хан га хуйц хөрөнгийн солилцоо мөн гөөр дамжин хан гагдана гэ сэн үг. Зүйрлэж хэлбэл, шилэн саванд байгаа уусмалын гуравны нэг нь үрлэн хатуу бодис, бусад нь тэдгээрийн чөлөөт хөдөл гөөнийг бүрдүүлэгч ус гэж зүйрлэж болох юм.

Гэтэл Европын холбооны нэг гишүүн Кипр хэмээх бяцхан улсад энэ харьцаа наймд хүрч, хамгийн ноцтой нь ихэнх мөнгөөрөө гадаад орны буюу өөрөөс нь хамаардаггүй Грек улсын Засгийн газрын бондыг худалдан авч, бас хувийн секторт нь ихээхэн хэмжээний зээл өгчихсөн байжээ. Грекийн төсвийн асуудал сан хүүгийн хямралд хүргэж, түү- нээс гаргахын тулд Засгийн газрын бонд эзэмшигчид хөрөнгийнхөө хага саас “татгалзсан” учир Киприйн авлага хоёр дахин багасч банкууд нь төлбөрийн чадвараа алдлаа.

Энэ оны гуравдугаар сарын 15-нд арилжааны банкууд нь тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьж, эдийн засгийн амьдралын хэвийн урсгал алдагдаж, ард иргэд нь орон даяар бослого гарган эсэргүүцэв.

Засгийн газар нь эдийн засгаа дам пуурлаас аврахын тулд эргэлтийн хөрөнгө хайж Европын холбоо ноос зээл авах хүсэлт гаргав.

ХЯМРАЛЫН ШАЛТГААН

Газрын дундад тэнгист орших Киприйн арал сүүлийн хорин жилд “татварын диваажин”, “олон улсын санхүүгийн төв” байсан юм. Тус улсын банкны нийт хөрөнгийн гуравны нэг нь зөвхөн оросуудын мөнг ө байсан гэж “Financial Times”-т бичжээ. Оросуудын хөрөнгийн ихэнх нь коммунизм задран бутарсан ерээд оны эхээс гаралтай аж. Кипр улс Оросын наяад олигархид иргэншил олгосноор Европын холбоонд халуун мөнгө чөлөөтэй нэвтэрч, эргэлдэх боломж олгосон гэж Герман дургүйцсэн юм.

Киприйн ДНБ-ий хэмжээ 2012 оны дүнгээр 18 тэрбум евро, хадгаламжийн хүү (жилд 4.2 хувь) Европын холбооны дунджаас (2.2 хувь) өндөр, зээлийн хүү ч (5 хувь) мөн (3 хувь) өндөр байсан бөгөөд эдийн засгийн өсөлт суларч 2009 оны түвшиндээ хүрээгүй, хамгийн том хоёр банкны (Лайки буюу Ардын банк, Киприйн банк нийлээд улсын нийт зээлийн 38 хувь, хадгаламжийн 42 хувь) авсан Грекийн бонд, Грекийн хувийн салбарт өгсөн 22 тэрбум еврогийн зээлийн чанар муудсан зэргээс банкны салбар төлбөрийн бэрхшээлтэй тулгарч улмаар дампуурлын ирмэгт ирлээ.

ХҮНД НӨХЦӨЛТЭЙ ЗЭЭЛ

Европын холбооны гишүүн орнуу дын Сангийн сайд нар гурав дугаар сарын 25-нд эцсийн шийдвэр гаргаж, Кипрт 10 тэрбум еврогийн зээл олгох, гэхдээ хоёр дахь том банк болох Лайки банкийг (84 хувь нь төрийн өмчийн) хаах, хөрөнгийг нь Киприйн банк руу шилжүүлэх, Европын хадгаламжийн баталгаанд хамруулан 100 мянга хүртэлх еврогийн хадгаламж эзэмшигчдийн мөнгийг татваргүй олгох, харин түүнээс дээших хадгаламж эзэмшигчдээр (860 мянган хүн) хямралын хүндрэлийг хуваалцуулж 40 хүртэлх хувиар татвар авах боллоо.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ шийдвэрийг шимтгэл нэрээр хүний хөрөнгийг дээрэмдэж буй хэрэг гэж мэдэгдэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Киприйн банкуудад 2011 онд олгосон 3.2 тэрбум ам.долларын хөрөнгийн асуудлаа цэгцлэх үүргийг Засгийн газартаа өгчээ.

Кипр улсад гуравдугаар сарын 28-ны өдөр банк, зээлийн байгууллагууд нээгдсэн ч банкуудын эздийг данснаасаа мөнгө авч, хилийн чанадад гаргахаас сэргийлэн хөрөнгийн шилжилтийг хязгаарлав. Дотооддоо зээлийн картны ашиглалтыг хязгаарлаагүй ч, хоногт бэлэн мөнгөний машинаас 300 хүртэлх евро авах, хилийн чанадад сард таван мянга хүртэлх евро хэрэглэхээр заажээ. Мөн банкны чекүүдийг бэлэн мөнгө болгохыг хориглов.

80 хувь нь үйлчилгээнээс бүрддэг энэ орны эдийн засгийн дүр төрх эрс өөрчлөгдөж байна. Зургаан тэрбум еврогоо алдсан хүмүүсийн тал нь оросууд, тал нь кипрүүд бөгөөд гадаадын бизнесийн хүмүүс энэ арал дээр ирэх нь багасч буйгаас зочид буудал, рестораны бизнес, банкны үйлчилгээг хангадаг хуульчид, зуучлагчид, банкны ажилтнууд олон зуугаараа ажилгүй болж эхэлжээ.

СУРГАМЖ

Улс орны хөгжилд мөнгө шаардлагатай. Эдийн засгаасаа найм дахин их мөнгөтэй Кипр улс хямралд орж байхад бас тийм хэмжээний хөрөнгөтэй Маль та, эсвэл 23 дахин их мөнгө тэй Люк сембург яах бол гэж дэл хий даяар хэлэлцэж эхэллээ. Маль тагийн банкны бүх зээл эдийн засаг дотроо байгаа, Люксембургт байгаа банкуудын ихэнх нь гадаадын том банк учир энэ хоёрыг Кипрээс эрс өөр нөхц өлд байгаа гэж зарим суд лаачид хэлж байна. Гадаадын том банктай улс орнууд банкны сал барын дотоодын үүсэлтэй хямралыг давахад хохи рол бага гарна.

Банкны хямралаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн хэрэгсэл бол том хэмжээний мөнгө орж ирэхээс хамгаалах, ер нь хөрөнгийн чөлөөт урсгалыг хянах хэрэгтэй гэж Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругман хэлжээ. Киприйн хямралын дараа олон улсын хэмжээнд халуун мөнгө угаах ажлыг эрчимжүүлэх хандлагатай болов.

Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг зогсонги болж буй энэ үед гадаадын мөнгө- ний болон хөрөнгийн зах зээ лээс хэдий хэмжээгээр, ямар хэлбэрээр, ямар хугацаагаар хөрөнгө орж ирвэл ашигтай, ямар хугацаагаар орж ирээд гарах нь валютын ханш болон инфляцын түвшинд нөлөөлдөг болохыг өнгөрсөн жил үү дийн туршлага дээрээ суурилан задлан шинжлэх хэрэгтэй байна.

Манайх шиг эдийн засаг, мөнг өн хөрөнгийн харьцаа нь нэг буюу адил хэмжээтэй байгаа оронд мэдээж наад зах нь гурав дахин их мөнгөтэй болж байж л эдийн засаг мөнгөөр гачигдахаа больж зээлийн хүү нэг оронтой тоонд шилжинэ. Түүнээс дээш болоод ирэх цагт хяналтаа улам сайжруулах шаардлага гарна.

Ямар хэмжээний мөнгөн хөрөнгийг Монголын эдийн засаг шингээн тогтоож барьж чадах вэ гэдгийг анхаарах буюу мөнгөн хөрөнгийг дамжуулан байршуулдаг зээлийн өгөөж нь өндөр байхын тулд макро эдийн засгийн орчин тогтвортой, хөдөлмөрийн бүтээмж өсөж, зах зээлээ тэлэх боломж хангагдсан байх ёстой.

Их мөнгө гэнэт орж ирсэн шигээ, гэнэт гараад явж чадах учир банкууд хадгаламж авах хугацаагаа зээл олгохтойгоо зөв холбоход анхаарах, эрсдэлийн удирдлагаа сайжруулахад анхаарах шаардлагатай болно.

Аль нэг улсын, ялангуяа төрийн мэдлийн хөрөнгөнөөс их хэмжээгээр хамаарахгүй байхыг Киприйн хямрал харуулж байна.

Эцэст нь мөнгөний бодлого нь эдийн засгийнхаа өсөлтийг дэмжсэн, хөрөнгийн зах зээлийн бодлоготойгоо уялдсан, урт хугацааг харсан, мөн банкуудын үйл ажиллагааны эрсдэл нь өөрийн хөрөнгөөрөө баталгаажаагүй байвал банкны салбар огцом хямарч хадгаламж эзэмшигчид болон бусад үйлчлүүлэгчид хямралын төлбөрийг төлдөг болохыг Киприйн хямрал дахин сануулж байна.