Сүүлийн үед улс төрийн болоод улс төрчдийн амьдрал хэтэрхий сонирхолтой байх шиг байна. Хэрвээ энэ тухай мэдэхгүй, мэдээд ойлгоогүй бол та бүхэнд бага зэрэг задаргаа хийж тайлбарлаж өгөе.

Офшоор данс гэж юу вэ. Энэ бол банкинд байх данс бөгөөд баргын хүнд мэдэгдэдгүй данс юм. Манайд одоогоор ганцхан хүн ийм юмтай нь мэдэгдсэн бөгөөд өөрийх нь хэлснээр бол уг дансыг илрүүлсэн улсууд түүнийг ямарч буруугүй гэж хэлсэн гэнэ. Ийм данстай байж болноо энэ бол хууль зөрчсөн үйлдэл биш бид зүгээр л илрүүлмээр санагдаад илрүүлсэн гэсэн гэнээ. Тэгхээр одооноос эхэлж хууль зөрчөөгүй юмыг илрүүлээд байж болох юм байна. Тухайлбал манай зарим улс төрчид огт офшоор дансгүй болхыг илрүүлж болох юм байна. Мөн данс эзэмшигчийн тайлбараар бол офшоор данс бол тухайн улсын татвараас зарим мөнгөө нууж өөр улсад кампаани байгуулахад офшоор гэдэг гэнэ. Энэ бас л хууль бус биш юм гэнэ. Монгол улсад татвар төлхөөсөө нуудаг эх оронч байхаас гадна монгол улсдаа татвар төлхөөс эрс татгалздаг ч эх оронч дуучин жүжигчид байдаг хойно бид гайхаад яахав. Ямар ч байсан татвараас нууна гэдэг бол ямарч муу муухай зүйл биш болхыг бид сангын сайдынхаа амнаас биечлэн сонслоо. Дараагын нэг юм нь офшоор дансыг мартаж болдог гэнэт санаж болдог золигийн эд байна. Иймээс манай сэтгүүлчид улс төрчин хүмүүсээс нэг бүрчлэн та офшоор данстай юу. Эсвэл байхгүй юу. Тэр олон улсын байгууллага одоо нэмж хэдэн мянгыг зарлана гэсэн гээд асуух хэрэгтэй юм байгаан.

Дараагын нэг үйл явдал бол манай сөрөг хүчний намын лидэр махыг 1200-гаар авдагаа гайхуулан зарлаж орхсон явдал юм. Үүний учрыг мэдэхгүй хүмүүст бас бага зэрэг тайлбар хийе. Энэ нь МАН намын дарга махыг 1200 төгрөгнөөс хямдахнаар авж байсан гэдгээ ний нуугүй хэлж орхилоо. Тиймээс 1200 гаар авдаг болоод ирхээд амьдрал нь хүндэрсэн байх нь. Уг нь бодход засгын эрх барихаа больсноос хойш амьдрал нь хэцүүдсэн баймаар. мөн тэр хаанаас ийм хямдхан мах авж идэж байв. Нөөцийн махнаас уу. Эсвэл малчид түүнд авилга өгөөд байна уу. За түүний үгийг бэлдэж өгдөг байлаа гэж бодий. Тэгвэл үг бэлдэж өгдөг туслах нь ийм хямд мах авж байхад өөрөө бол бараг махан дээрээ мөнгө нэмж авдаг байж таараа гэж хардмаар. Ямар ч байсан ард түмний амьдрал хүнд байна гэдгийг тэр бөгөөд түүний туслахууд огт мэдэдгүйгээ харууллаа. Зүгээр хүнд байна гэж сүрийг үзүүлж ярих ёстой болхоос бие сэтгэлээрээ хүндийг нь оогт мэдэдгүй гэдгээ баталж орхив. Ер нь тэгээд улс төр бол харагдах урлагшдээ. Дансгүй мэт харагдаж болно, ард түмний хүнд амьдарлыг мэддэг юм шиг харагдаж болно.

Дараагын том үйл явдал бол ерөнхий сайд төөрчээ. Энэ яг юу болвоо гэхээр. Хүүхэд шуухад, зөнөгөлцөн өвөө эмээ, мэдрэл муутай гарууд л төөрөөд сураггүй боллоо гэж сонсдогоос ерөнхий сайдыгаа төөрөөд явна гэж яаж мэдхэв дээ. Эгээ л зурагтаар ерөнхий сайдынхаа содон тэмдэгийг бичсэн зар явуулцангүй гэнэ. Ямар ч байсан ерөнхий сайдаа бид нисдэг тэрэгнийхээ хүчээр оллоо. Олоогүй бол тэр хүн уурлаж нгисдэг тэрэг нисэхийг мэддэг шийддэг улсыг ажлаас нь халах байсан болуу гэмээр хурдан нисдэг тэргүүд нь олдожээ. Харин нисдэг тэрэгний жолооч нар бол тэр өвс тэжээлийн ерөнхий сайдааас өөр аваад явчих хүн байсангүй юм байхдаа гэж уурлаж. Харин нисдэг тэргээр ирсэн бусад 69 хүн нь дахиж явахдаа төөрч л баймаар юм байна гэцгээж байх юм гэнэ. Зарим нь хүйтнээс шантраад сайдаа бүгдээрээ төөрчий тэгээд нисдэг тэрэг ирээд аваад явчина энэ хүйтэнд яаж дээ гэсэн ч гэх шиг. Дараагын удаа хөдөө аялахаар болуул шууд нисдэг тэрэгдий Сугар дарга наадамд явж болоод байхад та арай ч дээ газраар яваад гэж хорыг нь малтасаар байгаад худлаа төөрсөн болгосон ч гэх шиг. Нисдэг тэрэг гэснээс цагдаа буудсан 10 жилийн 3 хүүхдийг нисдэг тэргээр авч ирсэн гэнэ. Айхтар 10 жилийн хүүхдүүд болтой. Бүүр террористууд байсан байж таарах мэт. Тэгсэн зарим нь буруу ойлгоод үгүй цаазын ял өгдөггүй болсон болхоор цагдаа нар уурлаж тэр гурван бацааныг нисдэг тэрэгтэй нь онхолдуулах гэж байсан байх онцгойгын тэр сайхан залуусыг яалаа даа тэрэн шиг л гэж мэдэмхийрч байна гэнэ. Аа харин юмны наад цаадхыг ойлгодог хэсэг нь тэгүүл ерөнхий сайдыг яах гэж нисдэг тэргээр авсын. Арай сөрөг хүчнийхэн хийсэн гэх гээд байгаам биш биздээ гэцгээж байхад өөдөөс нь нөгөө тал мөчөөгөө өхгүй тэгвэл сэлэнгээр урсдаг ээж хүү 2-ыг яагаад нисдэг тэргээр биш явган хүмүүс хайгаад байсын гэж байх юм гэнэ. Тэгсэн хариуд нь тэр үед чинь ерөнхий сайд төөрчиж магадгүй гээд бас бус дарга нар наадамд явж магадгүй гээд нисдэг тэрэг бэлэн байдалд байлгаж байсан юм гэнэ лээ гэж цуурч байх юм гэнэ.

Ингээд ерөнхий сайд болон нисдэг тэрэгний явдал иймэрхүү учиртай юм байна. Мундаг ч унаа юм шиг аймаар ч унаа юм шиг.

Хаврын синдромууд эхлээдхачин сонин явдалууд болж байх завсар цаана нь ямар хор хийжаагаа болдоо энэ улс төрчид харж л байя.