Дилав хутагтын эргэн тойронд
Өнгөрөгч сарын сүүлээр Монголын хэвлэл мэдээллийн голлох хэрэгслүүдийн 18 сэтгүүлч Энэтхэгийг зорьж XIV Далай ламд бараалхжээ.
Өнгөрөгч сарын сүүлээр Монголын хэвлэл мэдээллийн голлох хэрэгслүүдийн 18 сэтгүүлч Энэтхэгийг зорьж XIV Далай ламд бараалхжээ. Асуулт хариултын үеэр Mongolian photo news сэтгүүлийн эрхлэгч Ц.Батбаатар “Би хувьдаа таны айлдсан “Өөртөө итгэж өргөн сэтгэ” гэсэн үгийг ажлын өрөөндөө залж, байнга санаж явдаг. Та Монголын сүсэгтэн олонд хандан сургаалаа айлдана уу” гэхэд нь Дээрхийн гэгээн “...Бичсэн олон номууд маань англи, төвд хэлээр бий. Тэдгээрийг монгол хэлээр орчуулан гаргавал сайн” гэжээ. Үнэн хэрэгтээ түүний голлох номуудыг О.Чинбаяр хэдийнэ орчуулан есөн ботиор гаргачихсан билээ. Үүнийг Далай лам мэдэж л байх учиртай. Өөрийн мутрыг орчуулсан бүтээл дээр нь хайрласан хүн шүү дээ.
Монголын буддын шашин бараг эзэнгүй шахам явсаар 20 гаран жилийн нүүр үзлээ. 1991 оны 11 дүгээр сарын 20-нд Далай лам VIII Богдын хойд дүрийг албан ёсоор зарласан юм. Гэвч 19 оныг элээж Монгол Улсын иргэншилтэй болоод жилийн дараа Монголын бурхан шашны тэргүүнээр залагдсан ч хойтон нь жанч халсан билээ. Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц 2012 оны гуравдугаар сарын 02-ны Үнэн сонинд “Намайг Монголын бурхан шашны тэргүүн байсан гэж ойлгодог. Тийм биш. 1944 онд Гандан хийд дахин сэргэсэн. Тэр үеэс авахуулаад хамба нар хэзээ ч “Би Богд болно” гэж бодохгүй явсаар өнөөг хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол Богдын орон тоо тэр хэвээрээ л байж байсан” гэсэнчилэн суудал дахиад л хоосров... Харин энэ орон зайг эзлэх санаатай хүний, өөрийн улс олон бий.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэнд Төв аймгийнхан зонхилдог тул нутгийн бизнесменүүд, улстөрчид нь гэрээсээ X Богдыг төрүүлэх хүслээ дарж ядан суугаа. Олонд төдийлөн тараагүй цуугаар бол М.Энхболдын охин Монголын шашны эзнийг төрүүлэхээр биеэ бэлтгэж буй гэнэ. Эцэг нь хаана явааг одоохондоо хэлэх хүн алга. Энэ зуур XIV Далай ламын ерээд онд тодруулсан Дилав хутагтын үйл ажиллагаа Монголд идэвхжлээ. “Нарванчин-Дилав сан”-г салгаж ноднин байгуулсан “Дилав хутагт” сангийн ажилтан А.Батцэнгэл Нарванчин хийдийг сэргээх нь эхний ажил гэсэн ч их замын үзүүр чухамдаа X Богдын сэнтий рүү чиглэх юм. Ямартай ч саях сэтгүүлчдийн аяллыг тус сан зохион байгуулжээ, гэхдээ зардал мөнгийг нь даагаагүй гэж А.Батцэнгэл хэлэв. Бараг мянган жилийн тэртээ Бодончар мунхагийн “Бие тэргүүнтэй, дээл захтай сайн” гэж хэлсэн ёсоор Монголын бурхан шашинд эзэн хэрэгтэй. Харин хэнийд, хэзээ төрөх бол..?
Албан ёсоор залаагүй байсан ч гэлээ IX Богдыг монгол түмэн шашны эзнээ гэж үзсээр ирсэн. Тэрбээр Монголд өнгөрөөсөн богинохон хугацаандаа хэд хэдэн том бизнесмен, улстөрчийн гэрээр орсон байдаг. Ингээд гарах тоолондоо бүгдэд нь “Би эргэж ирнэ” гэж хэлсэн гэх. Энэ үгийг сонссон эр бүхэн өөрийгөө “X Богдын өвөө” болох нь гэдэг горьдлоготой хоцорсон. Гэхдээ IX Богд чухам аль утгаар нь дээрх үгийг “баяртай”-гийн оронд хэлээд явсан нь таавар юм. Харин хоёр монгол Богдын хэн хэн нь сурвалжит гэр бүлд “мэндэлсэн” нь бол түүх.
Сэтгүүлчдийн уулзалт дээр XIV Далай лам IX Богдод “Та Монголд таалал төгсвөл сайн бөгөөд одоо жилийн төгсгөл болж байгаа тул ирэх жилийн эхээр байвал сайн байна” гэж зөвлөсөн нь ёсоор болсныг ярьсан байна. Тэгээд “Энэ үйл явцыг гаднаас харвал Жавзундамба хутагт робот мэт, түүнийг Дарамсалагаас удирдсан мэт байдаг” гээд инээжээ. Жавзундамба хутагт Терминатор шиг киборг бус, гэхдээ Далай ламын хэлснээр робот байсан бол түүний хойд дүр хэнийд төрөхийг Дарамсалад шийдчихээд найдвартайг нь бодож Сөүлд бүрэлдүүлэх биз. Харин Жавзундамба хутагтыг таалал болоход Дилав хутагт Халимагаас яаравчлан ирсэн бөгөөд түүний лагшинд тэмдэг тавьсан гэнэ. Тэгэхээр Дилав хутагт тэмдгээ таних “эрхтэй” ажгуу. Монголын бурхан шашны эзэн-Богд ирэхдээ л ирнэ. Бид ч хүлээж суугаа...
1991 оны наймдугаар сард XIV Далай лам Элстэйд анх хөл тавихдаа өөрийн тодруулсан, АНУ-д цагаачилсан халимаг гэр бүлээс гаралтай Эрдни-Басан Омбадыковыг бараа болгосон юм. Ингэхдээ Дилав хутагтыг Оросын уламжлалт бурхан шашны нийгэмлэгийн тэргүүнд зүтгүүлэх бодол тээсэн бололтой байдаг. Хойтон жил нь дахин зочлохдоо санасан руугаа алхам дөхөж Халимагийн шашны тэргүүн-Шажин лам, буриад эр, Туваан Доржийн оронд Дилав хутагтыг суулгасан юм. Халимаг түмэн дунд түүн шиг Энэтхэг газар номын дуу сонссон хүн үгүй тул шууд хүлээн зөвшөөрөгдлөө. Гэвч халимаг, оросын алинаар нь ч ярьдаггүй; нутгийн ардын араншинг мэдэхгүй хутагт шантран 1994 онд Америк руугаа буцаж сахилаа өгөөд гэр бүлтэй болсон байдаг. Гэхдээ хоёр жилийн дараа Элстэйд эргэн ирж шашин номын ажилдаа оржээ.
Энэ оны эхээр “царь” В.Путин Дилав хутагттай уулзаж түүнийг Оросын уламжлалт бурхан шашны нийгэмлэгийн тэргүүн болгоё гэсэн сураг бий. Гэхдээ ОХУ-ын иргэн болох ганц л болзол тавьсан гэнэ. Гэтэл Дилав хутагт “Би Америкийн иргэн” гээд “царь”-ийг хилэгнүүлчихэж. Харин “царь” өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Улаан Үүдийн Иволгын дацанд морилсон байна. “Царь” Улаан Үүдийн нисэх буудлаас шууд тус ариун газар ирсэн аж. Тэрбээр “Буддын шашинтнууд та нар их даруухан улс. Бүгдийг л өөрсдөө болгох гээд зүтгэчихдэг. Тийм ч гэлээ та нар бүх талаар төрийн дэмжлэгэд найдаж болно шүү. Би Оросын бурхан шашны төв Иволгын дацанд зочилж, Оросын бурхан шашны нандин шүтээнд бараалхсандаа баяртай байна” гэжээ. Тэрбээр мордохоосоо өмнө Итгэлт хамбын өргөөнд дахин нэг морилоод хийдийн гаднаас нисдэг тэрэг хөлөглөн нисэх буудлыг зүглэсэн байна. “Царь” ердөө л ийм ажлаар Буриадад ирсэн аж. Үүгээрээ В.Путин XIV Далай ламд эчнээ салаавч үзүүлж байгаа хэрэг.
Дилав хутагтыг Элстэйд эргэн ирдэг жил Оросын уламжлалт бурхан шашны нийгэмлэгийн тэргүүн болсон Дамба Аюшеев 2009 онд “Новый Регион” агентлагт өгсөн ярилцлагадаа “Далай ламыг ирээдүйд урьж болох л юм, гэхдээ хэн түүнийг урих юм бэ?” гэсэн байдаг. Ерөөс бурхан шашны хувьд буриад зон Төвөд, Халхын алинаас нь ч шашин залаагүй гэх үзэл явдаг. Шагжамунигийн өмнөх Будда Одсүрэнгээс Дамба-Дорж Заяев номын авшиг хүртсэн гэх суртлыг өдгөө бүр хүчтэй дэлгэрүүлж байгаа. Тийм дээрээс ч Дамба Аюшеев “Бурсан хувраг гэж гэлүгбаг л хэлнэ тиймээс зэн-буддизм, гаржүдва зэрэг бурхан шашны бусад урсгалд бурсан хувраг үнэн алдартнууд протестантуудад яаж ханддаг шиг хандах болно” гэдгээ ч зарласан юм.
Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургуулийг 1982 онд төгссөн Дамба Аюшеев амныхаа зоргоор бурсан хэрэг биш. Санкт-Петербургийн Улсын их сургуулийн профессор Е.А.Островскаягийн 2009 онд хэвлүүлсэн Росийский буддизм оправе гражданского общество гэж лут өгүүлэл бий. Тэрбээр ОХУ-д дэлгэрч буй буддын шашныг дэлхийг хэрсэн Төвөдийн буддизмын сүлжээгээр дамжуулан бүс нутаг дамнасан нийгэм-шашны шинэ давхарга үүсэх аюул гэж үзжээ. Ингээд зогсохгүй Буриад, Халимаг, Тува нар XIV Далай ламын толгойлдог Төвөдийн бурхан шашнаар халхавчилж Нармай Монголын үзлээ сэргээж байна гэж дүгнэсэн юм. Бүр “Тэд эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихдаа Төвөдийн буддын шашныг ярихын оронд Монголын түүх ярьдаг шигээ XIV Далай ламын дүрийн цаана эрхэм дээд шүтээн Чингис хааныгаа л хардаг” гэсэн байна. Нэг сая гурван зуун мянган иргэнийг нь багтаасан, яваандаа салан тусгаарлахад хүрч мэдэх давхаргаас “царь” ч эмээнэ. Харин Дамба Аюшеев эргэлт буцалтгүйгээр В.Путиныг сонгожээ.
Жилийн зургаан сарыг эхнэр хүүхэдтэйгээ АНУ-д өнгөрөөдөг Дилав хутагт ОХУ-д бараг орон зайгүй болж байна. Мэдээж түүнд Элстэй бий, бас ерээд оноос хойш олон хамбын нүүр үзсэн Туваг нэмж болно. Мөн ОХУ-ын бурхан шашинт нутгаар тарсан цагаач төвөдүүдийн сүм болон элдэв ТТБ ч байгаа. Гэхдээ тэрбээр энэ улсын иргэн биш, дээр нь “царь”-аас хамгийн сүүлд “Уходи!” гэдэг ганц үг сонссон. Нэмэрт нь Оросын бурхан шашны эзэн Дамба Аюшеевтай хэл амаа ололцохгүй байгаа. Тэрбээр 2011 онд Независимая газета-д “Дамба Аюшеев Халимаг, Тува хоёрт ямар ч нэмэр болоогүй” гэж ярьсан юм. Ерээд онд цагаач төвөд лам нарыг дагаж хуйларсан хийдүүд дээрээ АКМ-47 буутай очсон гэж яригддаг Д.Аюшеев мартамхай хүн биш.
Харин хэзээ мөдгүй эргэж төрөх шашны эзнээ хүлээж суугаа Монголд тэрбээр үйл хэргээ шилжүүлжээ. Дөрвөн жилийн өмнө Дилав хутагт Д.Чойжамц хамбатай уулзахдаа Торгуудын шүтээн, гуравтай хүүхдийн дайны Зонховын дүрийг Элстэйд түр залахаар ярьж байсан бол одоо өөрөө Монголд ирэн очин байх болов. Сүүлийн үед хутагт дээр төвлөрөх болсон баруун аймгийнхан, Гандантэгчинлэнд байрлаж буй “X Богдыг тодруулах комисс” хоёр хэл амаа яаж ололцохоос хамаарч Монголын шашны эзэн тодрох нь гарцаагүй болж байх шиг. Үзэлцэж өгнө дөө, харж л байгаарай. Г.Ням-Очир андын хэлснээр “Монголд амьдрах үнэн зугаатай, хэзээ ч уйдаж амжихгүй үхнэ. Ёстой нөгөө Асурын орон гэдэг нь байх”. Энэтхэгийн Гоман дацанд номоороо бүх зиндааг магнайлдаг ч XIV Далай ламд үргэлж баалуулдаг монгол лам нар маань яаж ийгээд эзэнтэй л болчихвол цаашдаа хүний царай харахгүй дээ, уул нь. Эзэнгүй явахдаа л өдий зэрэгтэй байгаа улс шүү дээ.
Эзэнгүй шашин

I’ll be back

В.Путин ба буддын шашин

Буриадын “давлиун” зорилго

Дилав хутагт ба Монгол