Манай энд нээх олон охид хүүхэнтэй ээлжилж явдаг нэг залуу байдын. Гэтэл тэр ссаяхан ээжтэйгээ муудалцаад ээж нь тэгжээшд. Чи явалдаж болноо. Гэхдээ явалдах хүнээ зөв сонго. Ерөнхий сайдын дүү байдгүймаа гэхэд ядаж хорооны даргын дүү байж болдогүймуу. Хэн нь мэдэгдэхгүй юмтай явхын. Тэр хүүхэн чинь 17 тэрбумын тэндэртэй байдгүймаа гэхэд  10 зуун мянгын цалинтай байж болдогүймуу. Чамд ер нь өөрийн гэсэн толгой байна уу. Одоо 25 хүрлээ чиний насны залуус цаана чинь яаж бужигнуулж байна гэтэл чи гэж нэг амьтан өөдтэй ч явалдаж чадахгүй. Өөрөө бодоод олж чадахгүй бол өрөөлөөс жишээ ав. Чамд ер нь юу дутлаа гэж ингэж явдаг байнаа. Чамд адилхан бие байвал байна, гар байвал байна, хөл байвал байна, бэлэг ... за за ер нь бүгд байна. Чи юугаар дутуу гэж ингэж амьтанаас доор явдын гэж их л улс төрийн сүүлийн үеийн мэдээлжсэн байдлаар үрээ загнаж байхын.

Би ч бодлоо чухам юу болов гэж. Тэгээд тэр ишлээд байгаа хүний хэвлэлийн бага хурлыг үзлээ. Хэн хэнтэйгээ ч явалдаж болно. Хэн нэгэн хүнтэй явалдахдаа заавал хамаатан садан нь хэн байна гэж харах ёстой юу. Залуу улс нэг хүнтэй явалддаг гэтэл тэр нь ерөнхий сайдын дүү ч байж болно.  Ер нь ашиг сонирхолын зөрчилийн тухай хууль тийм заалт ч байхгүй гэнэ лээ. Хэрэв тийм заалт оруулчвал асуудал үүснэ. Энэ олон дарга нарийн бичгийн асуудлыг яахын. Тэгвэл нэртэйгээр нь эрэгтэй дарга эрэгтэй нарийн бичигтэй байна гээд хуульчлах хэрэгтэйшд. Тэгээд естой явалднуу яана уу харий л дээ.  Манай ерөнхий сайд ч их хурлын индэр дээрээс тод томруунаар хэлсэн. МАН намынхаан та нарт ч гэсэн энэ явдал тохиолдож болно шүү гэж. Тэр нөхөр МАН намыхантай явалдадгүймаа гэхэд хэн нэгэн тэдний хэн нэгэнтэй явалдаж л байж таараа. Хүн юм хойно хэн нэгэнтэй явалдлаа гэж бодий. Гэтэл хуулиар далайлгаж тэдний ойр хавийн албан тушаалтануудыг огцруулвал яахын. Ингээд бодхоор тэр бол эр хүн. Хоншоортой. Ерөнхий сайдын үгээр бол тэр этгээдийг бүүр оюутан байхаас нь таньдаг байж хажуудаа авжээ. Гэтэл давраад дүүтэй нь явалдаж баг ална гэж хэн мэдхэв дээ. Естой тэжээсэн бяруу тэрэг эвдэх гээч болсым бишүү. Зарим нь тэргийг нь сайжруулж байгаа ч гэж цууржээн. Би бол эвдэж байна гэж харж байгаа. Мань эр ч бодсон байж болхын. Баталгаатай араанд нь хийе гэж. Эзний алба ээлжтэй. Харин сэтгэл зүрх бол хамаагүй урт хугацаатай гэж аан. Үүнийг л алсын хараа гэх гээд байна. Тэхдээ л залуу улс сэтгэлийн юм дийлэнх нь байгаа гэдэгт би лав итгэжээн.

Одоо энэ эрчийг авсан асуудал залуу улсын цаашдын амьдралд их хор тарихаар байна. Явалддаг эмэгтэйтэйгээ батлуулы гэхээр засгийн газар унагаачихгээд байдаг, батлуулахгүй болхоор ах нь болоод бусад хүмүүс цаашдаа ч хэнтэй ч явалдаж мэдэхээр нөхөр байна гэж итгэхгүй ч байгаам шиг. Хэвлэлийхэн энэ өндрийг авхуулсан үйлдэлээрээ залуу улсыг хорлож байна гэхэд хилсдэхгүй. Нэг олс байсан аваад явтал үзүүртнь үнээ байсныг нээрээ яаж ч мэдээ билээ. Явалддаг эмэгтэй нь ерөнхий сайдын дүү байсныг мөн түүнийг 17 тэрбумын тэндэр авцан байсныг яаж мэдэх вэ дээ. Тэхдээ энэ тэндэр бол хэдхэн өдөр аваад өөр адил нэртэй эмэгтэйд өгцөн гэнэлээ. Бас л өглөгч эмэгтэй шиг байгаан. Төрийн хар хүн ажлаа хийж байгаад нэг сайхан эмэгтэйд дурлаа л биз. Гэтэл гайны юм болж даргын дүү байж. Одоо тэдэнд улс орноо болоод ахыгаа хөлдөө чирэхгүй нэг арга байгаа нь ураг төрлийн холбоогоо иргэний бүртгэлийн төвд өргөдөл өгж албан ёсооро болих. Гэхдээ тийм үйлчилгээ байдымуу даа гүү ч юм уу. Манай ерөнхий сайд ч үгээ хэлсэн. Тэднүүсийг шалга надаа хамагүй гэж амиа хоохойлсон маягтай үг хэлсэн нь калуу эрийн зүрх рүү ёг хийтэл буусан болуу эсвэл зүгээр ах нь тоголжоогоон гэсэн ч байж болхын.

Эцэст нь дүгнэхэд цаг нарийсаад бүх юманд учир байдаг болж. Энэ нь яваандаа авилгалтай тэмцэнэ гэж ярьж явдаг ерөнхийлөгчийг шалгах шалгуур болоод сонгуульд муу дүн тавиулчих вий дээ. Тэмцэеээ тэмцэж болдоггүй байяаа байж болдоггүй хорвоо болчуул тээ.

Тэхдээ л энэ манай улсын хамгийн дуулиан шуугиантай хамтран амьдрал болжээн доо.