Энэ 7 хоногт
Бамбарууш зүгээр төрдөггүй юм
Би наяад оны хүүхэд л дээ. Москвагийн олимпийн бэлэгдлийг Виктор Чижиков гэдэг шог зураач зурсан байдгийг мэднэ.

Хожим 1990 –ээд онд түүнтэй төстэй жинхэнэ Монгол “ БУМБАРААШ” төрсөн байдаг. Хүмүүс тэмцээд л байсан. Ялаад л ялагдаад л байсан.
Ерөөс аливаа хаад, эрхэмийн “халдашгүй" дархан эрх рүү хаа очиж шог зураач хамгийн түрүүнд зоргоор зорчсон мэт байдаг.
Баавгайн сэдэв байдаг л сэдэв л дээ...
Гэвч нэгэн сонин түүх байдаг.
АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт өөрөө сайн анчин хэдий ч баавгайг агнахыг хориглосон хууль гаргажээ.
Бяцхан бамбарууш Ерөнхийлөгчөөс аврал хүсэж байгаа сэдэвтэй нэгэн шог зургийг 1902 оны 11 сарын 16-ны “Вашингтон Пост” сонинд шог зураач Клиффорд Берриман хэвлүүлсэн нь уг нь нэг их дуулиан тариагүй юм.
“Надад дүү бий” гэж Монгол хүүхэд босож ирдэг гэдэг .
Бидэнд мазаалай бий...
Харин Оросын цагаач Моррис Миктийн эхнэр Роза чихмэл тоглоом хийх санаа төрж загварыг нь дээрхи шог зургийн бамбаруушаар шийдтэл санаанд оромгүй амжилтанд хүрсэн байна.
Улмаар тэд Ерөнхийлөгчид хандан түүний багын нэрээр Тедди гэж нэрлэсэн нь өнөөгийн бидний сайн мэдэх алдарт чихмэл бамбаруушийн нэр билээ. Өнөөдөр Англид түүнд зориулсан баавгайн музей ч байдаг юм гэнэ лээ.
Бидэнд элбэгхэн, эвлэгхэн “Ээбий” бамбарууш байдаг юм шүү.

Шог зураач Лумо /Мөнхбат/
bagi
zochin
zohin
нэртэй
Зочин
Зочин
Зочин
баясаа