Сүүлийн үед бид өглөө бүр хэн нэгэн мөнгө идсэн тухай мэдээтэйгээр угтдаг болжээ. Хуучин бид идэеээ идэх ч мөнгөгүй цалин мөнгөө ч тавьж чадахгүй гуйлаг гуйгаад явдаг байсан даа. Тэр цаг сайхан байжээ гэмээр. Нэг сэргэлэн эр л 90 саяыг идэж хүмүүсийн нүд орой дээр гаргасан даа. Мөнгөгүй байхад мөнгө идцэн хүнийг сэргэлэн эр гэхгүй яахвэ дээ. Тэгсэн одоо мөнгөтэйгийн зовлон болжээ. Хэдхэн жилийн өмнө бид авилгал гэж нэг айхтар юм байх нь байна. Хаана яг байгаад байна, яаж тэмцэхүү гээд учраа олохгүй аймшигт мангас гэж бодоол сууж байдаг байж. Хор хөнөөл үр дагаврын талаар ч маруухан ойлголттой. Тэгээл өнөөх авилгалаа багш, эмч нарт өгдөг цэцэг набороор төсөөлж тэднийг авилгал авдаг хэмээн тэмцэхийг уриалдаг байлаа. Хөөрхий минь нөгөө хэд нь хэрэндээ сандарч байсан ч баярласнаа илэрхийлж бүгд л өгж авалцасаар иржээ. Тэгээд авилгалтай тэмцдэг тусгай байгууллага байгууллаа. Нөгөөдүүл нь ч байгаа байхгүй нь мэдэгдэхгүй даргынхаа толгойг залгихаас өөр ид шидгүй нэг байгууллага байдаг байлаа даа. 

Гэтэл сүүлийн хэдэн жил энэ монголчууд хаанаас гэнэт гараад ирэв гэж уулга алдмаар олон авилгач гарж ирлээ. Идэж уусан мөнгө нь ч яасан их юм. Сая төгрөг идсэн авилгач бол ичиж үхмээр болж. Бас ч гэж багхан ч гэсэн юм идсэн шүү гээд дотроо бардам сэтгэлтэй байх боломж бас байна. Төрд ажилжээж юу ч идээгүй бол ёстой нүдний булай болхоор болтлоо идсэн байшд. Хүмүүсийн идсэн уусан нь тэрбумаар яригдаж байхад чинийх гэж баарны тооцоо хийж ч хүрэхгүй гэж нөхөртөө уурлаж байгаа авгай нар ч байна гэх.

МИАТ-ын захирлууд арваас дээш жилийн ял авсан гэнэ. Болж болж. Эхний хүмүүс нь хүндхэн ял авж эхэллээ. Бүгд баярлаж булган сүүлтэй байх болтугай ч гэх шиг. Хүмүүс үнэхээр авилгачдад дургүй болжээ. МИАТ-хан бол авилгачид ч атаархмаар идэж уусан байлээшд улс орон дамнуулаад дарга нар нь ч дамналдаж солигдож идэж уугаал. Тэхдээ хоншоортой би төлнөө гэж авсан байлээ. Төлөхгүй гээд ч хаачхав дээ. Саяхан бас эрүүл мэндийн дэд сайд байсан хүн би очлоо шүү гэж зарлаад цагдаагыхан чамайг ирхээр чинь барина даа гэж зарлаж байгаа онгоцны буудал дээр амраг хосууд шиг хоёр өөдөөсөө уулзаад бариад аваад явчлаа. Бас л хэдхэн сар сайд байсан гэхэд луглагар хуссан байлээ. Ороод гарсан нэг нь ийм байгаам чинь олон жил төрд байсангууд нь бол алдах байх гэж хардмаар л байгаан. Би энэ хүнийг олон жил төрд байгаагүй улс төрд шинээр орсон болхоор гэнэн авилгач гэдэг хэсэгт хамруулах хэрэгтэй гэж үзсэн. Мөнгөө бэлнээр аваал нууц хүүгийнхээ гэрт хадгалаал тэр нь тэгээд хулгайлагдаал байжээдэг. Ийм зохиолтой инээдмийн кино хийсэн ч хүмүүс шаал утгагүй амьдралгүй юм хийхийн гэж шүүмжилмээр байшд. Тэхэд цаад луглагарууд нь гэнэн бишүүд нь яаж хийдэг бол гээл дахиад хардмаар.

Гэхдээ олон жил болсон сайд байсан хүн ч гэсэн сая гоомойтож л орхисон байшд. Авилгал нэхэж байгаа бичлэг нь байна ч гэх шиг. Арай ч дээ гайгүй байх гэж бодож байсан улс төрч ингэж гайтай даа гэж бодож байгаа нөхдүүд бол цаана нь аймаар их иддэг байх гэж хардмаар л санагдажээн. Тэгээд эхнэрээ ашиглаад баахан данс нээлгээд мөнгө угаацан гэхийн. Айлын согтуу нөхөр гэртээ ирээд эхнэртээ “хөөе хүний эхнэр цаана чинь мөнгө угааж байхад чи гэж аяга тавга угаахаас хэтрэхгүй нэг юм байхын. Яацан лойцон амьтан бэ” гэхэд эхнэр нь өөдөөс нь “Чи ямар угаачихаар мөнгө байтугай аяга таваг ч олж ирж чадкуу байшд, хүний нөхөр шиг ланд 200 булаадгүймаа гэхэд хүүхэддээ ганц унадаг дугуй булаагаад ирж болноо доо” гэсэн харгиа яриатай гэр бүлүүд байгаа даа аягуул бол.

Нууц амраг нь баригдсан баян залуу эхнэрээсээ саллаа гэхэд эхнэр нь яахын бэ манай нууц амраг хүүхэн чинь тэднийхээс хамаагүй хөөрхөн юм байна гэдэг бол онигоо биш. Амьдрал дээр байдгыг татварын дарга нарын олон тэрбумын хэрэг батлаад байх шиг. Өө сайхан нууц амрагынхаа дансаар оруулж гаргаал эхнэр хүүхэд нь цуг хутгалдаал явжээдэг. Нууц амраг гэдэг нь нууц байхаа больцымуу хаашаан. За хэвлэлүүд ч дэгсдүүлж байж болхын угаасаа ил амраг нь ч байсым билүү. Энэ бас л эвгүй хэрэг. Бусад улс төрчдийн эхнэрүүд нөхөртөө уурлаж эхэлж байгаа болуу гэж би бас хардаад байгаа. “Ий чи муу надаа ийм их мөнгө авчирж өгөж байгаам чинь нууц амрагтаа хэдийг өгдөг болдоо” гээд чарлаж дэвхцэж байхаас зайлахгүй гэж.

За тэгээд луйварчин герман оруулж өөрөө тансагласан гэгдээд буй тагнуулын даргын хэрэг, манай өнөөх алдарт гуравдагч гээд мөн ч их юм гарж байна даа.

Олон жилний бид тэмцэж чададгүй авилгал гээч амь биегүй юмтайгаа тэмцэж тэднийг ямар их мөнгөөр яаж туйлж байдгыг харлаа. Хэрэв энэ ерөнхийлөгч байгаагүй бол ингэж авилгачад баригдаж үнэн мөнөө тогтоолгоод суух байсан уу. Ганцхан авилгалтай тэмцсэн тэмцлийх нь төлөө Элбэгдоржийг дахин хэд сонгосон ч багдана. Аая сонгуулийн сурталчилгаагаар сүртэй төгсгөв үү. Гэхдээ яахав дээ хаа ч зайлахгүй үнэн бас би хэн нэгнийг дэмжих л ёстойм чинь. Тэгээд ч ямар ч бичлэгэнд төгсгөл байх ёстой мөн үү.