Гээнист бүртгүүлэх бол манай улсын эрхэм үүрэг болсжээ. Юм мэддэг хүн ярихнээ хэдэн жилийн өмнө нэг хятад хүүхэн олон хүнээр янз бүрийн юм хийлгэж гэнист бүртгүүлж эхэлжээ. Хятад ч олон хүнтэйг хэлхүү олуулаа бааж шээх нь холгүй юмнууд л бүртгүүлээд байж. Тэдний нэгэнд 1000 хүний сур харваа, 1000 тэмээний уралдаан билүү хэдэн юм өвөрмонголд хийж орхиж. Тэр хужаа авгай түүгээрээ мөнгө цохиж амьдардаг нэгэн гэнэ.  Гэтэл өвөрмонголд хийсэн тэр юмнуудыг дуулаад манайд гэнисийн халуурал эхэлсэн болтой. Эхлээд 1000 бөх, дараа нь морин хуурч, тэгээд биелгээ, дээлтэй 15000 хүн, одоо 3000 их насны морьдын уралдаан. Уг нь гээнист бүртгүүлэх сайхан л байх. Хамгийн том амтай хүний хажууд 1000 морин хуурч монголд хуралдлаа, хамгийн том мээмтэй хүүхний хажууд 3000 хүн монгол бөхөөр барилдлаа гээд л бичигдэх нь байшүү дээ. Одоо ганц айдас байна. Тэр муу хувхай хужаа хүүхэн олон хятадаар монгол бөхөөр барилдуулчихвал бид ялагдсан мэт сэтгэгдэл төрөөд муухай яа даа. Битгий л тэгээсэй. Манайхан  юнэскогын соёлын өв, гэнисийн ном 2-ыг нэг л андуураагүй байлтай. Гээнист бүртгүүлхээр л хамаг өв соёл маань хамгаалагдаад үлдчих юм шиг санагдаад байгааа. Яадын бэ ер нь сайхан бүртгүүлхэд. Хамгийн олон юм гээнист бүртгүүлсэн улс болсон ч яадын. Ер нь гээнисийхэн монголд ажиллаж байдаг болсон ч болно доо.

Манай наадам тэр чигээрээ шахуу гээнист бүртгүүлэх уралдаан болсон мэт бол аймгууд ч түүнээс дутсангүй ээ. Бяцхан бяцхан гээнист бүртгүүлчих шахуу юмнууд тэрүүхэндээ хийгээд сайхан болжээ. Бараг 90 жилийн баяраа хийж байгаа бүх аймгийн наадмыг тэлвийзүүд шууд дамжууллаашд. Мэдээлэл харилцаа холбоо нэмэгдээд одоо ч сайхан болжээ. Тэднүүсийхээ хүчинд л бид хичнээн өргөн дэлгэр нааддаг ард түмэн болхоо мэдэж авлаашд. Тэгээд хараад байхад горшоонк бол жорлонгын охин кампаани юм гэдэг онигоо санаанд ороод байхын. Улсын наадмын нээлтийн багасгасан хувилбар бол аймгийн наадмын нээлт юмаа. Түүнийг багсагсан хувилбар нь сумын наадмых юмаа гээл.

Тухайлуул ерөнхийлөгчийн багасгасан хувилбар бол аймгийн засаг дарга юмаа. Аймгийн засаг дарга болуул аймгийнхаа наадмаар жинхэнэ дарга гэдгээ тултал мэдэрдэг сайхан үе юмаа гэхэд хилсдэхгүйн байна. Хөөрхөн гэж 32 цагаан шүдээ яралзуулан үг хэлж наадмаа нээгээд ард түмнээ хэрхэн баярлаж байгааг төв цэнгэлдэхийн индэр дээрээс харж суух юм. Тэгээд аймгийн нутагт байрладаг цэргийн анги онцгой байдал цагдаа гээд хэдэн мөрдөстэй хэдээ жагсаагаад парад хийчих юм. Тэгээл өөрөө тэднийхээ өмнүүр яваад мэндэлэх нь ерөнхийлөгчийг санагдуулам. Засаг дарга бол аймгийн бүх цэргийн камандлагч юм байнаа гэдгийг ойлголоо. Тэр мөрдөстэй хэд ч зурагтаар парад үзээд өөрснөө жагсах юмсан гэж бодолгүй л яав гэж. Засаг дарга цэргийн камандлагч цэргүүд параданд гээд бүгдийн хүсэл нийцсэн мэт. Сумын засаг дарга яадаг болдоо хамгаалагч эднараа хамаад параданд жагсаадаг болуу даа.

За тэгээд бүх аймаг жижгэрүүлсэн төрийн 9 хөлт цагаан тугтайн байна. Төрийн 9 хөлт цагаан туг бол төрийх. Аймгийн 9 хөлт цагаан туг бол бас л төрийх. Тэхээр манайд төрийн 9 хөлт цагаан туг бол маш олон буюу дор хаяж 20 гаруй байгаа нь сайшаалтай. Нэгнийх нь чанар нар салхинд эвгүйтлээ гэхэд нөгөөх нь байж л байна. Ямар ч байсан манай улс 9 хөлт цагаан тугны гачаалд орохгүй болтой. Төрийн 9 хөлт цагаан тугыг наадмаар бөхчүүд л тойрох ёстой гэж ойлговол өрөөсгөл. Тэгээд ч бүхэл бүтэн аймаг байж далбаа хийсэгчээл бөхөө тойруулж байвал сумын наадам мэт жул харагдана шүү дээ. Одоо сумууд ч арай намхан төрийн 9 хөлт цагаан тугтай болжоогоо гэдэгт би итгэлтэй байгаа. Улсын баяр наадмаар 1000 морин хуурч хуурдаж 1000 уртын дууч дуулж 1000 биелгээч биелж гэнисийн номонд бүртгүүлж байсан бол аймгууд хэрэндээ л хөөрхөн 100 морин хуурч 100 уртын дуучнаар наадмаа нээж орхилоо. Суманд бол 10 байхад данга доо. Манай аймаг сумынг засаг дарга нар энэ бүгдээ нийлүүлээд аймгийн гээнисийн ном гэж санаачлаад тэндээ сайхан бүртгээд явбал таармаар.

Ер нь манай наадам их гээнисжиж, аймгуудын наадам их засаг даргажижээ. Гадны хүн харвал аргагүй л овог аймаг ханлигуудын нэгдэл юм даа гэмээр. Аймаг болгон цэрэгтэй, тэр нь камандлагчтай,  туг далбаатай ер нь байхгүй юмгүйн байна доо. За за зүгээр л улсын наадамтай барьцалгүй сайхан нээчихэж болдогүйн байхдаа. Ёстой хаа хамаагүй юмнууд хольж хутгаад бичлээ дээ. Гэхдээ яадын үхсс

Манай аймгийн наадам нижгэр болсоон. Танил найз дарга нар нь бүгд ирсээн. Тэдний дундаас Засаг дарга мундаг байсаан. Тэгээд би түүнд дольдогнож өгсөөн. Гээл хамаа замбараагүй юм бичүүл бичийшдээ.