Юуны өмнө өнөөдөр ажилдаа орж байгаа хүмүүст баярын мэнд хүргий! Мөн өөр өдөр ч гэсэн хамаагүй амарч байгаад ажилдаа орсон бөгөөд орох хүмүүсийн ч мэндийг мэдмээр байна. 

Би өнөөдрөөс ажилдаа орсон. Өмднөөс бусад нь сайхан байна. Өглөө харин нэг тэнэг улаан өмд өмсөөд гарчиж. Ажлынхаа агаарыг, ширээгээ, удаан уулзаагүй ажлынхнаа санасан байна. Даргыг хүртэл шүү. Арай ч ингэнэ гэж санаагүйгээ нуунаа гэхдээ.

Удаан уулзахгүй байж байгаад уулзхаар догдолж байна. Нэг түүх ярий.

Урьд нь би пиав уухгүй аймар удцан байсийн. Хэд ч хонолоо доо байз. Тэгээд нэг баарны зөөгч охин пиав ацраад ширээн дээр тавих гээд байхаар нь (пиавыг ширээн дээр тавих) шүүрч аваа л пал цал гээ л хоолой руугаа асгацышд. Хамар амы нь тойроод нэл пиавны хөөс наалдчаад байгаагаа ч мэдкү галзуу юм шиг хөхрөө л, "миндөө энэнээсээ ахиад нэгийг өгөөч" гэж хашгираа л. Тэр ч нэлээн хурдан ахиад аваад ирдэг миндөө байсан. Тэр нь ахиа л пал цал гээ л дуусаа л. Хоёр гурвыг уужээж арай гэж маньяак зан нь татарч байна лээ.

Бас тэр караокэд яаваа. Өөр нэг түүх ярий. Хэдэн жил караокэдоогүй. Микрофоны нь  амандаа ойртуулаад дуулах гэж байснаа шууд идээд наасан. Тэгээд нөгөөхийг нь хайж олоод бас идээск. Одоо жоохон шартцан байна. Уг нь нээх холиогүй  хоёр ижилхэн л микрофон байсан даа.

Сая бас яаав. Өглөө орж ирээ л даргыгаа харангуутаа “хүүе даргаа” гээ л гутлынх нь хоншоороос өсгий хүртэл толгой дээгүүр нь давуулж долоолоо.

Ажлынхныгаа харсан чинь бөөн баяр! Аймар сэтгэл хөдлөөд. Нэг мэдсэн Хүрлээг үсдээд, алгадаад баахан шанаадцан байсийшд. Нэг харсан чинь хөөрхий амьтан газраас өндийж байна. Эгдүү хүрж дуусаагүй байсан болхоор очоо л эрүү рүү нь өшиглөө л чихнээс нь барьжаагаад үхтэл нь сэгсэрсэн.

Компьютерээ асаалаа. Тэгсэн бас сэтгэл тогтодгүй. Асаагаа л өөрийн мэдэлгүй монитороо хэд хэд алгадчлаа. Тэгээ л за сайхан юм бичий гээд кийбоордон дээрээ аруун хуруугаа арвагануулсан чинь товчнууд нь айгаад гаслаад чичиржийнэ. Сагсуу зан хөдлөөд бүгдээрэнгий нь баруун зүүн тийш нь нидрүүлэгдээд. Дирррр гээ л, үнэн кайфтай. Тэгээ л бичээд эхэлсийн. Гү уг нь зүгээр бичээ л эхэлсийн. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь манай ажлынхан намайг хойш нь газар хэвтүүлцэн. Дээрээс тонгойгоод, Артгаа тайвшир... Артгаа.. алий энийг дагуулаад хар даа гээд эрхий хуруугаа гозойлогоо л хоёр тийш нь хөдөлгөөд байхын. Би ч гэж би, нэг мэдсэн чинь нөгөөдхий нь дагуулж хараад, ойртуулхаар нь солир харж марцан хэвтэж байна.

Тэгээд сэхээ ороод, “та нар яагаад байнаа?” гэсэн чинь тэднүүс, “чи юу хийснээ хар даа” гэсэн. Би өндийгөөд харсан.Тэгсэн миний нотбүүкний хамаг утас мутас нь гарцан, бөөн цагаан хөөстэй шүлс мүлс үсэрцэн аймар юм байжээсийшд.

Ажлынхан маань хэлж байна, “Артгаа чи сая нээрээ яасан бэ, ёстой аймар болцон байсан шд, нүд чинь аяганаасаа гарцан, хоёр гараа тээр дээр өргөж ирээ л кийбоордоо нүдээд, толгойгоороо ч мөргөөд, хамаг шүлс чинь гоожоод, хөөс сахарцан... Хэрвээ чи мээтр наятай, зуун хилтэй байсан бол биднүүс чамайг дийлкүү манай ажлын бүх компьютэрүүд будаа болох байсан байхаа” гэж байна. Тэгээд манай ажлын Уянгаа энтр надаа хүйтэн жин тавьж өгөөд, Амраа эднүүс ус мус авчирж уулгаад, Марлаа надаа амидоприйн хоёр халбага өгжээж нэг гайгүй болоод энэ бичлэгээ ингээд хүний компьютэр гуйж хийжийшд.

Заз ажлаа хийе дээ ингээд. Бүгдээрээ сайхан ажлаа хйицгээе. Эсвэл өвөл болтол ахиад хэд геннистчих юмуу? 10000 бух зэрэг харайлгах, 20000 даргын нарийн бичиг зэрэг бие засах гээд явуул явы л даа.