За анхны цас орчлоо. Хүйтрээд эхэлчлээ. Давхар өмдөндөө орохгүй бол. Энэ бол эрэгтэй хүний хувьд их том асуудал. Ганцаараа мангар юм шиг давхар өмдөндөө орчоод явах хэцүү, эсвэл бүгд орчоод байхад ганцаараа гүргэр царайлчаад давхар өмдөндөө орохгүй өнөө муугаа хөлдөөчих гээд яваад байвал бүүр хэцүү. Ийм стратэгийн чанартай асуудалд яаж хандаж байгаагаас тухайн хүнийг дүгнэж цаг үетэйгээ хэрхэн хөлөө нийлүүлж явж байна, хэр мэдрэмжтэй гар болхыг нь дүгнэж болно.  За тэгээд өглөө бослоо гадаа хүйтэрчээ, давхар өмдөндөө орох гэхээр эхнэр өглөө бүр давхар өмдөө өмс гээд үглээд өмсөх гэхээр эхнэрийнхээ үгэнд ороод эхнэртээ базуулцан мэт санагдаад байдаг. Ийм хүнд хэцүү юмнаас яаж гарах вэ гэдэг толгой өвтгөсөн асуудал эрчүүдийн өнөө үеийн хамгийн том асуудал болчоод байна. Чимээгүйхэн дотуур тиркогоо шүүгээнд нуучихаад өмчцөөн гээд хэсэг гүрийж эхнэрээ давах нэг арга байна. хайртай багажаа хөлдөөх эрсдэлтэй хэцүү л алхам. Эсвэл шууд өглөө хар үүрээр босож эхнэрээ өмдөө давхарлаач гэж хэлхээс өмнө өмсөх нэг арга байна. гэхдээ л орноос өндийх чимээнээр эхнэр чинь сэрж нөхөр биднийг нүдээ нээхээс өмнө давхар өмдөө өмсөөрэй гэж хэлж алж орхидог билээ. Аль аргад эрсдэл байна.

Иймээс би давхар өмдтэй эрчүүдийн клуб санаачилж тодорхой үйл ажиллагаанууд санаачилхаар болоод байна.

Эхний ээлжинд жил бүр давхар өмнөндөө ордог тодорхой өдөртэй болох саналыг төрийн тэргүүнд хүргүүлмээр байна. энэ хүрээнд өөрсдийн дуу хоолойг хүргэхийн тулд флашмоб арга хэмжээ зохион байгуулж анхны цаснаар эрчүүд бүгд давхар өмдөндөө зэрэг орж өөрсдийн тэмцэлдээ нэгдмээр байна. Энэ өдөр эхнэр үгэлсэн ч сонсоогүй мэт царайлж байгаад гэнэт өмдөө шүүрэн авч бид өөрсдийн толгойгоор давхар өмдөө өмсөж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Мөн давхар өмдөө өмсчөөд эхнэртээ нүүр бардам чиний шахалт дарамтаар биш эрчүүд бид энэ өдрийн флашмобдоо нэгдэж давхар өмдөндөө орж байнаа гэж цээж тэнэгэр хэлэх хэрэгтэй.

Дараагийн тэмцэлийн арга хэмжээ бол талбай дээр давхар өмдөндөө орох өдрийг хуульчилж өгөхийг шаардсан суулт хийнээ. Суултыг хийхдээ “эрчүүд бид дан өмдтэй биш давхар өмдтэй явмаар байна”, “эхнэрийн хүслээр биш өөрийн хүслээр давхар өмдөө өмсий”, “эрчүүдэд давхар өмдөө өмсөх эрх өг”, “давхар өмдөндөө орох үндэсний өдөртэй болгооч” гэх мэтчилэн уриа барьж суух ёстой. Суудаг учир нь бүгд давхар өмдөндөө орцон хүйтэн цэмэнтэн дээр хэдэн цагаар ч сууж чадна гэдэгээ харуулхад оршино.   Суултанд давхар өмдөндөө ирсэн л бол бүгд оролцож болох бөгөөд төрөл бүрийн давхарлаж өмсдөг тиркон өмднүүдийг өөрсдийн онцлогоор хэдэн ч давхараар өмсөж ирж болно. Ингэж байж бид давхар төр засгийн удирдлагын анхаарлыг татаж чаднаа.

Мөн бид энэ арга хэмжээгээрээ зөвхөн эхнэрүүдийн хүслээр биш, эрүүл мэндээ бодоод ч биш эрчшүүд бид дуу хоолойгоо нэгтгэж тэмцэж чаддаг гэдэгээ харуулах учиртай юм. Суултаа сууж дуусчаад тайван парадны арга хэмжээнд орно. Бүгд босоод сүх ахын хөшөөг нар зөв гурав тойроод төрийн ордныг нар буруу гурав тойрноо. Ингэхдээ олон давхар өмдтэйгээ харуулахын тулд бүгд бөгсөн тушаа газраа пэрээтэгээр цоолох учиртай. Өмдний язралтаар хэн хэдэн давхар өмдтэй ирсэн нь шууд нүдэнд тусаж байх юм. Заавал бөгс гэдэг нь хүүхнүүд хамгийн түрүүнд бөгс харах бөлгөө. Төрийн ордныг тойрохдоо бид давхар өмдтэй таануус давхар бизнэстэй гэж нэгэн дуугаар орилж өөрдсийн хүчийг гайхуулах учиртай.

Парадны дараа бүх нийтийн эсэргшүүцэл зохион байгуулна. Өдөр цайны цагаар эхнэрүүд болон төр засгийхан цайндаа орох цагаар буюу 12 цагт бүх эрчүүд байгаа байгаа газраа зогтусаж гараа өмдрүүгээ хийн дотуур давхарласан өмдөө татан гаргаж ирнэ. Ойролцоогоор 20 санжмитр татан гаргаж ирж 2 минутын турш ойр хавийн хэнд ч гэсэн бид давхар өмдтэй гэдгээ харуулах учиртай.  Энэ жилийн давхар өмдтэй байх эсэргүүцлийн ажилгаа үүгээр дуусна.  Удирдах зөвлөлд оролцох хүмүүсийг сонгож авж байгаа. Бид цаашид төр засагт янз бүрийн замаар шахалт дарат үзүүлж үндэсний өмд өмсөх өдөртэй болж тэр нь юм бүхнийг ивээх дуртайгаараа ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайдын ивээлд болж байх болноо.  Харин би улс төрд ороод амьдрал сайжраад ирвэл тэмцэл зөв явж байнаа л гэсэн үг гэж бодоорой дэмжигчидээ.

За намрын асуудлыг ч шийдчилээ. Хавар бид давхар өмднөөсөө гарах гэж том асуудал байнаа. Ганцаараа гарчаад цэдэгнээд гүйгээд байх хэцүү, ганцаараа өмсөж үлдчээд ялзрах гээд явах хэцүү. За цагийн юм цагтаа тэр үед бас тэмцлийн хэлбэр сонгоноо.