Бид бие биенээрээ бараг бахархдаггүй. Аягүй бол нэг нэгэндээ  атаархаж хорсч энд тэнд  муулна гээч. Энэ нь хүн төрөлхтний зан юмуу зөвхөн монгол хүний ариншин юмуу бүү мэд. Олон хүн эсэргүүцнэ байх ойрын үед хамийн мундаг судалгаа хийж бас хамгийн сайн судалгаагаар өгүүллээ бичиж байгаа нь миний нөхөр судлаач  Д.Ганхуяг юм. Д.Ганхуяг маань  нэг үе сурсан, социологи,  улс төрийн судлагаагаараа цоорч МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хүртэл хийж явснаа удалгүй МАХН-ын Удирдах зөлөлөөс ч биш бүүр намаасаа хөөгдсөн. Ямар ч хүнтэй таарахад бэрх, шинжлэх ухаанаас өөр юманд итгэдэггүй өөрийнхөөрөө, эгэлгүй зөрүүд, шударга мань хүн МАХН-д яаж тэсэх юм бэ. Ер нь аль ч намд тэсэхэд бэрх шүү дээ. Ганаа маань бүх төрлийн судалгаа хийж энд тэндээс юм цуглуулж бөөгнүүлж мань мэтэд нь өгч соён гийгүүлнэ. Энэ дэлхий дээр байгаа ашигт малтмал, нүүрснээс эхлээд л, систем,  улс төрийн ямар онол монол байдаг, хүн хэзээ, хаана анх үүсч төрснийг хүртэл уйгагүй судалдаг юм. Хэдэн жил нам, ситемийн онол монол, бас Л.Н.Гумилевийг судалсан. Энэ олон судалгааныхаа хажуугаар аль завандаа юм бэ уншиж, бичихийг нь яана гээч. Сонгууль бүрээр Ардчилсан нам, МАН, МАХН гээд маш олон намууд том том мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг юм. Уншихаас залхуу хүрэм  тэр мөрийн хөтөлбөрийг намын дарга нар нь бараг уншаагүй дээ. Гэтэл Ганхуяг бүдийг нь уншчихсан бүүр  улаан, шараар зураад шүүгээд судалчихсан байсан гээч. Ганхуяг маань ойрын нэг жил хүн судлалаар тэр дундаа монгол хүн судлалаар нэлээд том  судалгаа хийж байгаа. Л.М.Гумилевийг судалж маш их бичсэн. Бүүр Гумилевээр нэлээд хүнд өвчилчихсөн явсан үе бий. Түүнээс хойш Монголын төдийгүй дэлхийн ашигт малтмалын тэр дундаа нүүрсний нөөцийн судалгааг хийв. Гумилевээр дамжаад хүн судлал руу тэр дундаа монгол хүн судлал руу орсон юм шигээ. Дээр үед О.Намнандорж гэж нэг том эрдэмтэн судлаач байсан даа. За ер нь бүх л л юмыг судалж бичсэн асар их мэдлэг хуримтлуулсан буурал байж билээ. Ганхуяг яг Намнандорж гуай шиг бүтээлүүд хийгээд л бичээд л сууна. Гэхдээ ийм том судалгаа хийлээ гээд мөнгө авдаггүй, шоуддаггүй, ном гаргадаггүй, тэгсэн мөртлөө судлаад эрж хайгаад олоод мэдээлээд өөртэй нь таарахгүй нэгтэй хэрэлдээд явдаг нь сайхан. Ганхуяг ойрдоо хүн судлалаар оролдоод  их амжилттай явж байх шиг. Хүн анх үүсэхдээ Монголд тэр дундаа Алтайд үүссэн. Алтайн нуруунд хүн үүсэхдээ Говь-Алтайд үүссэн гэж судалж мэдээлсэн юм. Өнгөрсөн жил Оросын ШУА-ийн Сибирийн салбарын археологи, этнографийн захирал Анатолий Деревянко нэг том бүтээлээрээ төрийн шагнал хүртэв. Тэрээр Алтайд амьдарч байсан өмнө нь мэдэгдээгүй байсан эртний хүн амьдарч байсныг нотолсноор эл шагналын эзэн болжээ. Деревянкогийн нээлт хүний үүслийн одоо болтол оршин байсан таамаглалыг няцаасан юм. Хүн анх Африкт үүссэн тэгээд дэлхийгээр тарсан гэж үздэг байжээ. Харин Деревянко Горны Алтайд Сибирьт хүн анх хүн үүссэн гэснийг  манай хүн “Үгүй ээ хүн Алтайд Говь-Алтайд анх үүссэн байх магадлалтай” гэж судлаад байгаа юм. Оросын Алтайд “Дэнсийн агуйгаас олдсон хүн нь судлаад үзсэн чинь монгол хүн байж таарсан. Тэр 40 мянган жилийн өмнө амьдарч байсан хүн нь Европоос шал өөр эрдэмтэд загварыг нь хийж үзэхэд бараандуу арьстай, хар нүдтэй байснаар гарчээ. Бас мал амьтан адгуулж ан гөрөө хийж яс арьсаар нь хувцас хунар хийж хөөрхөн наймаа үсэргэж зүүлт зүүсэн ганган “моод хөөцөлддөг хүн” байж дээ.  Харин Алтайд хүн үүссэн гэсэн судалгааг дэлхий хүлээн зөвшөөрснөөр Африк, Хятад, Австрали, Монголд хүн үүссэн  байна гэж  судлаач Ганаа уурлаад байгаа юм. Монголд хүн үүссэн. Монгол бол хүн төрөлхтний нэг эх үндэстэн гэж оросууд, дэлхий хүлээн зөвшөөрөөд байхад одоогийн зарим монгол эрдэмтэд эсэргүүцдэг юм байна. Үүнд л Ганаа судлаач уурлаж явна даа. Хүн үүсэхдээ Монголд үүссэн тэр дундаа одоогийн  Говь-Алтай аймагт үүссэн гэснийг монголчууддаа бахархал болгон мэдээлмээр ч юм шиг. Энэ онолыг дэлхий хүлээн зөвшөөрснөөр тэр дундаа монголчууд ойлгож бахархах нь бас ач холбогдолтой. Ядаж л хятад хүн, монгол хүн хоёр тус тусдаа үүссэн. Хятад хүн чинь Австралид үүссэн хүнээс угшилтай гэж нотлогдож байх юм. Үүнийг орчуулахад тун амархан гэж Ганаа судлаач маань тайлбарлаж байна. Монголын  Алтайд хамгийн эртний хүмүүсийн бууц суурин олдож байна. Монгол Алтай, Монгол нутаг бол эртний хүн амьдрах хамгийн таатай нутаг байжээ. Мал амьтан гаршуулж зэрлэг амьтадтай нэг орон зайд амьдрахад Монгол Алтай хамгийн тохиромжтой нутаг нь байсан байна.  Тэгээд хүн Говь-Алтайд үүссэн, тэгвэл монгол хүн чинь хүн төрөлхтний эх үндэстэн болж таарч байгаа юмуу даа. Батлагдсан зүйл бол монголчууд Америкт анх очсон гэж ярьдаг боловч энэ нь бүрэн гүйцэд батлагдаагүй өдий хүрсэн юм. Тэгвэл одоо батлагдаж байна. Индианчууд нь биднээс үүсэлтэй. Европчууд биш монголчууд анх Амеркийг  нээсэн, очиж суурьшсан гэдэг нь шинжлэх ухааны хувьд ямар ч эргэлзээгүй болсон гэнэ. Мичиганы их сургуулийн генетик судалгааны эрдэмтэд мэдээлэхдээ  “Амеркийн индианчуудын өвөг дээдэс нь 12 мянган жилийн тэртээ зүүн хойд Азиас ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрчихжээ. Амеркийн эрдэмтдийн үзэж байгаагаар 20-25 мянган жилийн тэртээ индианчуудын өвөг дээдэс Алтайгаас гарч Сибирийг эзлэн нутагшаад эцсийн дүнд Америк хүрч тогтсон ажээ. Тэр байтугай шинжлэх ухааныг хялбарчлан ойлговол миний хар ухаанаар бол Говь-Алтайгаас очсон зургаан монгол эмэгтэйгээс Амеркийн индианчууд үүссэн юм байх аа. Монгол нутгийг маань одоохондоо ядуу буурай болохоор дэлхий тоохгүй л байна. Тун удахгүй монгол нутгийг ЭХ ГОЛОМТ, Монгол Үндэстнийг ЭХ ҮНДЭСТЭН, монгол иргэншлийг ЭХ ИРГЭНШИЛ гэж тооцох цаг ирнэ. Энэ бүхнийг судалж үйлээ үзэж яваа судлаач Ганхуяг найздаа үнэхээр баярлах юм. Хүн анх Монголд үүссэн юм чинь Чингэсийн импертэй дүйцүүлэн бахархах Монголын том  бахархал энэ биш үү.