Нэг онигоо: хоёр архичин байжээ. Архинаас гарах тухай ярилцаж байгаад сүүлийн нэг шил архий уух болж. Нэг нь архийг ардаа аваад аль гарт байгааг таавал ууя таахгүй бол болий гэжээ. Гэтэл нөгөөх нь таасангүй буруу гарыг сонгожээ. Таалгаж байсан нөхөр уурлаж алив чи дахиж сайн бодоод таагаадах саяныхыг тооцохгүй гэжээ. Таалгаж байгаа нөхөр ч мээкээ ардаа л архиа сольж орхино биз. Ийм нэг архинд дуртай улс шийдвэрээ ямар сайхан өөрсөндөө зориулж гаргаж байгаа тухай эмгнэлт инээдмийн онигоо байна.

Манай хотын дарга ч ялгаагүй ээ. Ноднин яасан буруу үрүүлтэй машин хорино гэж хэнхэглэж байгаад ард түмний санал дээрээ бүтэн ялагдаад. Таануус ард түмэн тэнэг л байж таараа гэснүү яасан ард түмээн ахиад сайн бодоод саналаа өгөөч гээд дахин санал авахгээд унасан. Харин ерөнхийлдөгчийн сонгууль болох гэж байсан тул Эбэ-д энэ нь сайхан хожоо болсон уу яасан Засгийн газрын хуралдаан дээр тэлвийзийн өмнө Үүлээ чи хүмүүс саналаа өгчөөд байхад дахиж санал авж яахгээд байгаан гээд тас загнаа хаясан. Энэ жил ч бас дугаар хязгаарлалтыг өвөл болиулах нь зөв буруу гээд санал авлаа. Гэтэл нөгөө мулгуу ард түмэн нь дахиад Үүл даргын ухаантай толгойд таарсан зөв хариулт өгж чадсангүй болтой. Үүл дарга ч хорьсон ч хийдэг хориогүй ч хийдэг ганц мэх болох ард түмээн ахиж сайн бодоод саналаа өгөөчээ гэдэг мэхээ дахин хэрэглэж дахиж санал авхаар боллоо. Энэ удаад санал асуулгын дүн Үүл даргын саналтай нийцэхгүй бол дахиж цаашаа хэр олон үргэлжилхийг ёстой юм таадгүй Балхжав байтугай юм таадаг бөө нар ч таашгүй. 

Ингээд бид цаашдаа санал асуулгын шинэ хуультай болчмоорийн. Хууль нь ерөөсөө л ийм.

1.1    Ард түмний санал дарга нарын саналтай зөрчилдөж байвал санал асуулгыг дахин явуулна.
1.2    Энэ нь цаашид дарга нарын саналтай нийлтэл хэдэн ч удаа үргэлжилж болно.
1.3    Ард түмний санал дарга нарын саналтай нийлэхгүй бол санал асуулгын дүнг хүчингүйд тооцноо.
1.4    Дээрх заалтуудыг ерөнхийлөгчийн болон УИХ-ын бүх шатны сонгуульд адилаар дагаж мөрдөнө.
1.5    Дарга гэдэгт хороон даргаас аваад МУИС-ын бүх шатны олон дарга нарыг хамруулж ойлгож болноо.

Ингээл болоо. Ердөө амархан а4 дээр хэвлээд ард түмэндээ тараачихвал сүртэй.

Энэ хууль сайн хэрэгжээд эхэлвэл бид дахиж дарга нарын дургүй шийдвэрийг гаргахаа болино, дарга нар юу хүсэж байгааг ойлгодог болно, бид дарга нарыхаа хүссэн зүйлийг мэдрээд адилхан хүсэж чаддаг болно гэсэн сайн талууд гарж ирнээ. Мөн дарга нар ч ард түмэн өөрсөдтэйгөө адилхан зүйлд дуртай гэж итгэнэ, иргэдийн бодолтой адилхан сэтгэдгээрээ баярлана гээд хаа хаанаа ханамжтай болж эхэлцгээх юм. Нөгөө талаар эхэн үедээ ганц нэг дахиж санал авах ч сүүлдээ олон санал авахгүй зардал бага гардаг болно. Энэ нь явсаар санал авах ч шаардлагагүй хүсэл тодорхой даргыхтай ижил тул дарга нар бидний өмнөөс бодоод амар болно.

Юу ч хийж мэдэх даргаас юу ч хийж мэдэхгүй дарга аюул багатай гэдэг болсон гэнэ шүүү дарга нараа.