Монгол хүнийг эх оронд нь хажиглана гэдгээ ил тод зарлагч Б.Пүрэвдоржийг огцруулах хэрэгтэй
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж саяхан телевизэд ярилцлага өгөхдөө монголчуудыг хажиглана, ад үзнэ гэдгээ олон нийтэд ил тод зарлалаа. Ад үзэхдээ бас хүнд суртал гаргана гэлээ. Тэрээр өөрийнхөө удирддаг байгууллагыг “Монгол Улсын үндсэний аюулгүй байдлыг хангадаг байгууллагын нэг ” гэж тодорхойлж хэлсэн.
Эхнийх нь манайд ирээд ажиллаж байгаа гадныханд хүнд суртал гаргах нь. Хоёр дахь нь 1990 онд эдийн засаг хүнд байхад гадаадад гарч явчихаад одоо эдийн засаг сайжраад, нийгмийн халамж өгдөг олсон үе Монгол эх орон минь гэж ирж байгаа тэр хүмүүст иргэншлээ сэргээхэд нь хүнд суртал гаргах юм байх. Хэлэхээсээ өмнө тэр яриад байгаа хүнд суртлаа гаргаж ч байсан нь хэлсэн үгнээс нь ойлгомжтой байв. Түүний хүнд сурталддаг ярианаас Гадаадын иргэн харьяатын газрын хийдэг ажил нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах биш бүүр эсрэгээр аюултайгаар халдаж суудаг юм байна гэж бодогдоод явчихсан. Мөн гурав дахь хүнд суртлаа хүүхэд үрчилж авах гэсэн гадны иргэдэд гаргадаг гэсэн.
Түүнтэй ярилцсан сэтгүүлч хачирхалтай үгийг нь лавлаж “Монголоо гээд хүрээд ирж байгаа хүмүүст хүнд суртал гаргана гэдэг чинь арай хатуу биш үү” гэхэд “Хорин жилийн өмнө Монголоо орхиод явсан хүмүүс өдий зэрэгтэй болохоор нь ирж байгаа юм чинь жаахан явуулъя л даа” гэж байна. Өөрөөр хэлбэл эрхэм түшмэлийн хэлснээр нутагтаа ирж байгаа тэд иргэншлээ сэргээх гэж мань даргыг царай алдаж гүйх ёстой гэнэ. Дарга харин “Хэн та нарыг олон жил гадаадад яв гэсэн юм. Та нар тийм ч амархан иргэншлээ сэргээхгүй шүү” гэх бололтой. Тэгээд л баахан цаг хугацаа алдуулж, тамладаг юм байна. Тэрийгээ шууд хэлчихсэн л дээ. Гадаадад амьдардаг байтугай дотоодод байгаа монголчуудын дургүйг хүргэмээр үг мөн биз дээ.
Ажлаа мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, ухааны өчүүхэн ч сүвгүй юм уу даа гэж бодогдохоор энэ түшмэл яаж ингэж амны зоргоороо ярьж чадаж байнаа. Яг ийм хөөрцөг түшмэд Монгол Улсын иргэнд өөрийнхөө үзэмжээр хандан дээрэлхэнэ гэж урьдчилан мэдээд Үндсэн хуульд тэр тухай заагаад өгчихөж. Үндсэн хуулийн 15.1-д “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл журмыг гагцхүү хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Тиймээс монгол хүн Монголдоо ирэхийг, иргэнээ сэргээхийг ганцхан Б.Пүрэвдорж даргын үзэмжээр тогтоодог юм биш. Мөн цааш нь Үндсэн хуулийн 15.2-т Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлж өгөхийг хориглоно” гэсэн байна. Нэгэнт Үндсэн хуулиас дурдсаных дахиад нэг зүйл энэ болчимгүй даргад сануулчихъя. Үндсэн хуулийн 16.18-д “....Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гээд бас заажээ. Монгол Улсын иргэний ирэх, ирэхгүйг Б.Пүрэвдорж гэдэг хурган дарга мэддэг юм биш. Дээрх заалтуудаас харахад энэ даргын хэлсэн, хийсэн, үйлдсэн болгон Үндсэн хуулийг зөрчсөн байна. Тэр дарга хүнд суртал гаргах, хөнгөн суртал гаргана уу падгүй. Яагаад гэвэл энэ бүх харилцааг Үндсэн хуулиар зохицуулчихсан аж. Угаас хүнд сурталтайгаа өөрөө зарлаад хэлээд байгаа болохоор хүнд сурталгүй гэж хэлэх ямар ч шалтаг, шалтгаан алга.
Хамгийн аюултай нь эрхэм даргын энэ үг, үйлдэл Үндсэн хууль зөрчсөн нь өөрөө асуудал юм. Тэрээр ингэж Үндсэн хууль зөрчсөнийхөө дараа уучлал гуйж хэвлэлийн хурал зарлана лээ. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж үг бий.
Болчимгүй түшмэлийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцжээ. Зургаан сар цалингийн хорин хувиар торгоно гэсэн байх юм. Сард сая төгрөгийн цалинтай гэж бодвол 20 хувь нь 200 мянган төгрөг болно. Зургаан сард сая 200 мянган төгрөг гэсэн үг. Б.Пүрэвдорж энэ зэргийн хэдэн төгрөгөнд хашрахгүй. Н.Алтанхуяг хууль зөрчсөн түшмэлийг ингэж шийтгэх нь толгойг нь илж “Ард түмэндээ хүнд суртлаа гарга, гарга” гэснээс ялгаа алга. Тэгвэл яах ёстой юм бэ. Эцэг хуулиа зөрччихөөд байгаа энэ түшмэлээ албан тушаалаас нь даруйхан огцруулах хэрэгтэй юм. Монгол иргэнээ нутагтаа ирэхэд нь ад үздэггүй, иргэдээ алгаа тосоод угтах дарга захаас аваад олдоно.
Аль ч улс орон иргэнээ гадаад явуулдаг. Иргэд нь яваад ирж л байдаг. Техник технологи, ажлын арга барил сураад, боловсрол эзэмшээд, мөнгө олоод ирдэг. Зарим нь ирэхгүй байсан ч болдог. Харин ганцхан Монгол Улсын гадаадын иргэн харьяатын албаны дарга л үүнийг буруу гэж үзээд байгаа юм.
Ерөнхийлөгчийн хэлээд байсан Олуулаа болох, Том төрөөс ухаалаг төр лүү, Засийн газраас хэрэгжүүлж буй Зөгийн үүр хөтөлбөрүүдийн эсрэг ингэж уран донгодоод байгаа Б.Пүрэвдорж албан тушаал дээрээ иймхэн донгодуулаад л албан тушаал дээрээ үлдэх юм гэнэ.
Монгол Улсын иргэнийг Үндсэн хууль зөрчин байж эх оронд нь хажигладаг Пүрэвдорж гэгч ямар эрхтэй хүн бэ. Үндсэн хууль зөрчсөн төрийн албан хаагчийг “зөв” гэж хаацайлж авч үлдэж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө хамтдаа огцрох хэрэгтэй.
Гадаадад байгаа монголчуудаа ад үзэх биш, манай тусгаар тогтнолын баталгаа гэж үзэх ёстой. Цөөн хэдэн түвдүүд яагаад дэлхийн анхааралд байна. Цагаачилсан хэдэн түвд иргэд нь дэлхийн өнцөг буланд Хятадын элчин сайдын яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаалыг тэд хийдэг юм. Дэлхий тэр хаалттай бүсэд хүний эрх зөрчигдөж байгаад анхаарал хандуулж чадаж байна. Монголд хүндхэн асуудал боллоо гэхэд гадаадад байгаа монголчууд л дэлхийд биднийг төлөөлнө. Тиймээс гадаадад байгаа монголчуудыг дотоодод байгаа хэдэн бор цэрэгтэйгээ адил гэж тооцоход буруутах юмгүй.
Ухаалаг төр байхын тулд ухаангүй түшмэдээсээ салах хэрэгтэй. Мойног гэж хуруугаа тасдаад хаядаггүйтэй адил, гадаадад яваад ирлээ гэж монгол хүндээ хүнд суртал гаргах хэрэг үү. Монгол хүн Монголынхоо иргэншлийг сэргээх нь байтугай, гадаад хүн хүртэл Монгол Улсын иргэн болдог юм шүү. Тиймээс биднийг олуулаа болоход саад хийдэг, Үндсэн хуулиа зөрчөөд олны өмнө таахалзсан Б.Пүрэвдорж одоо хашиж буй албаа гүйцэтгэж чадахгүй гэдэг нь тодорхой байна. Эрхэм Ерөнхий сайд та түүнийг авч үлдэх дээрээ тулвал өөрөө огцрох хэрэгтэй. Учир нь ухаангүй ноёнд урагшгүй албат гэж үг бий.
Баатар
Зочин
Зочин
MMGL
х. м. ч
Гана
хаха
Зочин
томилгоо
purewdorj hemeegch deeguur tolgoid
Мөнгөндалайд
Хасагууд болон тэнэгүүдэд.
Зочин
Banzai
Banzai
Banzai
Зочин
Аззаяа
unshigch
Zochin
Зочин
hvnd surtal
Baagii
Z
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол
Зочин
zugeer l mongol zaluu
News.mn-ийн МАНгарууд миний сэтгэгдлийг хаачихсан
баяр
Зочин
d
za
ХҮН
Зочин
Ta
Ta
Д.Лхагваням
Unshigch
Зочин
Зочин
Зочин
Батый
Зочин
Иргэний индэр
б
burkhantiin burkhangui
Үнэн
Үнэн
хужаа нарыг алхымсаааааан
Зочин
хужаагын үмхий шээснүүд хуцалгүй дуугай бай
Зөв
Тэнэг Монгол сэтгүүлчид
ХАСАГУУДЫГ ХЭЛЖ БАЙГАА ЮМАА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
zochin
Зочин
Зочин
Зочин
ZOCHIN
zochin
asadd
Зочин
Pyrevdorjiin zov
зочин
ЗОЧИН
Зочин
zochin
bold
Зөв байнаа
DANDART
Зочин
zochin
Эрдэнэ
Баяр
Me
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
.....
PUREVDORJ ZUV SHUU !!!!
BT
Зочин
Зочин
иргэн
dandar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батнэрэн
Зочин
Зочин
Болд
Зочин
5555
Зочин
зочин
Зочин
мм
Зочин
Онцгой сонголт
Зочин
хуульч
хуульч
zochin
Зочин
BB
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Nomadicman
Зочин
zochin
Зочин
zochin
zochin
Пүрэвдоржийн зөв
Зочин
Зочин
gadaadad baigaa mongol emegtei
Mongol huu
Зочин
Зочин
Зочин
уншигч
Зочин
zochin