Гаамп нь муу цалингаа их л муухайгаар зүүддэллээ
Гамшигтай ийм зүүд хэдэн жил ажиллахдаа зүүдэлсэнгүй
Ажлаасаа хоцроод хасуулж байна гэнээ
Миний муу цалин
Архи уусан гээд торгуулсан байна гэнээ
Миний муу цалин
Төрсөн өдөрт гээд суутгуулж байна гэнээ
Миний муу цалин
Тэмдэглэлт баяр гээд хураалгасан байна гэнээ
Миний муу цалин
Цөөхөн болж гэнээ миний муу цалин
Хавь ойроор нэг доог тохуу
Хэд ч байсан яахвээ
Буух чинь чухал байна шүү цалин минь чи
Гаамп нь цалингаа их л санах юм даа
Архи пиав хоёрыг андууран байж саналаа
Ам тамхи хоёроо зөрүүлэн байж саналаа
Алгаа миний муу цалин
Интэрнэт банкны сайт
Эргүүтэж гацтал дансаа шалгалаа
Эрхэм нягтлан бодогчоо
Эгдүүцтэл цалингаа би асуулаа
Хүний цалин бууж гэнээ
ФБ твийтэрээр л нэг баяр хөөр
Минийх болхоор буух болоогүй л гэнэ
Голыг минь гогдон хэлж байна
Аа яадын буугаагүй л биз
Гадагшаа би мөнгөтэй юм шиг онгирлоо
Аяга пиавны ч мөнгөгүй болжээ гэж
Дотогшоо би эмтэрлээ
Миний муу цалин чинь Гаампыгаа
Оргүй хоосон гуйлагчин явхад
Орж ирсэн орлого юм шүү дээ
Ганц пиав уугаад галзуурч яваад
Гайхуулж онгирч өр тавьдаг цалин минь юм шүү дээ
Арабын хаан шиг тансаглаж байна гэж
Зүүдлүүлж ирдэг цалин минь юмсан
Аягуу муу ажилчаад байхад нэмэгдчээсэй гэж
Зөгнүүлж байдаг цалин минь юмсан
Буух л юм бол миний цалин санхүү дээр байж яахнав дэээ
Буусан шиг буугаад дансанд минь ороод ир
Мөнгөтэй хүний нүдэнд бол
Ганц хоол идэх салбархай хэдэн төгрөг
Мөнгөгүй Гаампдаан бол кармаа дүүрэн түнтийх
Хөх халзан мянгатууд минь дансандаа ороо
Өөрөө хадгалнаа гэж цалин чамайг би даллая
Өрөнд өгнөө гэж цалин чамайг би айлгая
Миний цалин дансандаа ороо
Буудаг даа миний муу цалин хурай хурай хурай
Бушуухан дансанд минь ороод ир гурий гурий гурий