Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй , Монголын эзэнт гүрэн гэж байсан гэдэг нь  түүхчдийн зохиосон үлгэр  юм. Ийм нэртэй яг энэ санаагаа өгүүлж батлах гэсэн нэг сэдэвт нийтлэл Оросоос эхлэн тарж сайтуудаар тэнүүчилж байна. Уг нийтлэлийг ОХУ-ын “Волный город”  сонины тоймч Алексей Анотолович Кургунов бичжээ. Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй, Чингэс түүний үр сад бол уран зохиолын дүр, одоо тэр Монгол чинь хаана байна гэсэн нийтлэл нэвтрүүлэг манай хойд, урд хөршүүдээс явуулж уур хүргэх боллоо. Давааны цаана хуц гэгчээр ганц нэг хүн уурсаад ч яах билээ. Казакууд Назарбаевын захиалгаар нэг кино хийжээ. Тэр кинонд 3000 хасаг цэрэг 30 мянган монгол цэргийг бут цохиод эх орноо хамгаалж монголчуудыг үлдэн хөөснөөр кино төгсдөг. Ерөөсөө монголчууд Казакстанаас цааш гарч чадаагүй юм байна л даа гэхээр. Харамсалтай нь энэ киноны дайсан болох Монголын баатарт монгол жүжигчид харагдаж байна билээ. Төв Азийн гаралтай  хүмүүст Чингэсийн ген олон байна гэсэн бас нэг судалгааны материал цацагджээ. Чингэсийн ген хасагуудад бүүр их байгаа юм байх аа. Манай урд онголын түүхч  Эрдэмт гуай бас ингэж бичиж байна. Үндэстний олонхи нь хаанаа байна тэнд улс үндэстэн оршин тогтноно, үндэстнийг тодорхойлход газар нутгийн нийтлэг, бичиг үсгийн нийтлэг, хүн амын тооны нийтлэг нь хаанаа  олон байна тэр улс үндэстний гэр цөм болдог гэж бичжээ. Тэгвэл таван сая монголтойгоороо, монгол бичигтэйгээрээ, соёлын дурсгалт зүйл арвинтайгаараа Хятад улс монголчуудын гэр орон цөм болох нь ээ дээ. Ингээд дэлхийн том, жижиг  гүрнүүд санаатай санаагүй эх түүхийг маань  үгүйсгээд улс төр нь дэмжээд байхад бид эндээ хэрэлдээд л сууцгааж байх ч гэж дээ. Кургунов цааш нь бичихдээ, Монголын булаан эзлэгчид гэж байгаагүй, хэрэв Монголын эзэнт гүрэн гэж байсан бол ул мөр үлдэх ёстой гээд ийм тайлбар бичлэгтээ зүүжээ.

Бичгийн дурсгал 0

Аргагүй шүү дээ. Монголчууд өөрсдөөсөө илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад ХХ зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улс.\крилл бичгээ хэлэв бололтой Г.Д

Хэл шинжлэл 0

Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч ХХ зуунаас өмнө авсан орос үг байхгүй гэжээ. Тэгээд цааш нь бичихдээ, хэл шинжлэл 0, соёл, эрх зүй-0, эдийн засаг -0, зоос зүй-0, зэр зэвсэг-0, аман зохиол-0, хүн амын генетик -0, архитекторын дурсгал-0 гэж бичжээ. Нүүдэлчдийн эзэлж байсан гэх Евро Азид монголчууд байсан гэх ямар ч ул мөр алга гэж дүгнэжээ.  Чингэс хаан  гэж байсан юм уу үгүй юм уу, хэн ч үүнийг батлахгүй байна гэж бичжээ. Тэгэхээр Монголын эзэнт гүрэн гэдэг бол зүгээр л түүхчид зохиосон үлгэр гэнээ. Уур хүрмээр байгаа биз. Тэр сэтгүүлч цааш  бичихдээ, түүхчид нэгэнт Монголын эзэнт гүрэн гээд зохиочихсон юм чинь тэр хаанд нийслэл олж өгөх ёстой. Тэр Чингэсийн байлдааны зэр зэвсгийг нь гаргах ёстой. Тэгээд Хар хорум гэдэг хотыг бодож олсон гэнэ. Хар хорумд одоо хүртэл ямар ч малталт хийсэн нийслэл хот байсан олдвор олдоогүй шашны хэдэн дуган байдаг гэдгийг монголчууд зөвшөөрдөг гэнэ. Чингэс хаан гэж байгаагүй. Хэрэв байсан бол тэгээд олон хатан олон  хүүхэдтэй гэдэг түүх үнэн бол өдийд түүний үр сад арван сая болчих ёстой гэж бичсэн байна. Бас суурин зохион байгуулалттай ард түмнийг ялсан нум сум гэдэг зэвсэг нь хүртэл олдохгүй байна. Монголын төв музейд ганц, хоёр нум сум, хуяг дуулга байв ч харин тайлбарлагч нь хятад нум сум уу гэхэд мэдэхгүй байх юм гэж бичжээ.Тэрээр цааш нь оросууд XIX зуун хүртэл монголчуудад эзлэгдэж байснаа мэдээгүй юм. Монголын дарлал гэдэг нэр томъёог Германы түүхч Христиан Крузе 1817 онд анх хэрэглжээ. Тэгэхээр оросуудыг айлгахын тулд Монголын эзэнт гүрэн гэдэг түүхийг зохиосон. Бүдүүлэг хоцрогдсон монголчууд Хятад, Орос Персийг эзэлж Европын рыцариудыг бут ниргэсэн тийм цэрэг дайны агуу машин зэвсэг зохиож чадсан юм бол тэдэнд эзлэгдсэн улс орнууд тэднээс ямар ч технологи үлдээгүй байна. Ийм нэг өгүүлэл Орсуудын толгойг эргүүлж байна. Хятадуудыг анхаарал хандуулахад хүргэж, харин монголчууд бидний эцэг дээдсийн түүхийг байхгүй түүх мэтээр болгожээ.  Зохиогчийн гол дүгнэлтийг сийрүүлье. /Нүүдэлчид зарчмын хувьд Орос, Хятад, Персийг эзэлж чадахгүй. Яагаад гэвэл хүн амын нягтрал   суурин ард иргэдийнхээс хэдэн зуу дахин бага тул дайны байдалд орж, цэрэг татлага явуулахад бэрхшээлтэй  Дайн гэдэг бол зөвхөн зэвсэглэсэн эрчүүдийн тулаан биш, харин нийгмийн системийн сөргөлдөөн бөгөөд аль зохион байгуулалттай нийгэм нь ялдаг жамтай. Нүүдэлчид овог отгийн нийгэмтэй, сайндаа л дэрэмчдийн бүлэг үүсгэх чадвартай зэрлэгүүд тул мэргэжлийн байнгын армитай суурин нийгэмтэй дайтаад ялах боломжгүй. Төрт ёстой ард түмэн засаг захиргаагүй ард түмнээс технологи хөгжлийн хувьд илт давуу байдаг. Нүүдэлчдэд төмөр боловсруулах салбар байхгүй тул сайн зэвсэг байхгүй, холбоо, удирдлагын техникгүй, цайз бэхлэлт, склад агуулах, цэрэг татах байр зэрэг дэд бүтэц байхгүй. Тийм болохоор монголчууд тоо толгой, шинэ технологи, зохион байгуулалт сайтай хятадуудыг ялсан байх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хэдэн цөөхөн, зэрлэг монголчууд өөрсдөөс илүү соёлтой өмнийн ард түмнийг эзэлсэн гэдэг түүхийг монголчууд өөрсдөө баталтал нь худлаа гэж тооцох хэрэгтэй./ гэжээ.

Анх уншихад уур хүрч  муусайн оросуудыг  толгой бүтэн үлдээсэн нь эзэн хааны буруу гэж омтгойрно. Гэвч энэ өгүүллээс бодох юм их байна. Жишээ нь, монголчуудын шинэ түүхээ бүтээхдээ бүх түүхээ 1921 оноос эхэлсэн гэж тоолдог. Чингэсийн байлдан дагуулалтын түүхийг монголчууд мэддэггүй хойч үедээ заадаггүй. Рашид Ад-дин, Гилом де Рубрик, Плано Гарфин нар Хар хорум гэдэг Монголын нийслэлд бараг дэлхийн бүх мөнгөөр гүйлгээ хийдэг гэж тэмдэглэсэн нь худлаа. Монгол өөрөө анхны мөнгөн тэмдэгтээ 1924 онд хэвлэсэн Хар хорумын малтлагаас ганц зоос олдоогүй гэх юм даа. Монголын түүхчид Оросоор түүхээ зохиолгосны гор одоо л гарч байна. Нээрээ бид чинь Монголын эзэнт гүрэн гэж байсан, тэр аугаа их Чингэс хааны удам судар одоо бид байна. Цагтаа дэлхийг байлдан дагуулж явсан гэдгийгээ  одоо яаж батлах юм билээ.