Энэ 7 хоногт
Архины “давхар дээлтэнгүүдэд” өгөх санаа
2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуй нэгж байна. 2013 оны байдлаар нийт бүртгэгдсэн 25362 гэмт хэргийн 6406 гэмт хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 25.2 хувийг эзэлж байна.
…Одоогоос арваад жилийн өмнө Британын ерөнхий сайд Маргарет Тэтчер Оросод айлчлах үедээ хэлсэн үгэндээ;
“Дэлхийн судалгаагаар Орос оронд эдийн засгийн хувьд амьдрах чадвартай 15 сая боломжит иргэн байна” гэж хэлжээ.
Орчуулагч 50 сая гэж хэлтэл Тетчер үгүй үгүй 15 сая гэж засчээ. Тэгвэл үлдсэн 135 сая нь амьдрах чадваргүй юм уу гэхэд тэд бүгд архинаас шууд ба шууд бус хамааралтай нь …гэсэн юм.
“Дэлхийн судалгаагаар Орос оронд эдийн засгийн хувьд амьдрах чадвартай 15 сая боломжит иргэн байна” гэж хэлжээ.
Орчуулагч 50 сая гэж хэлтэл Тетчер үгүй үгүй 15 сая гэж засчээ. Тэгвэл үлдсэн 135 сая нь амьдрах чадваргүй юм уу гэхэд тэд бүгд архинаас шууд ба шууд бус хамааралтай нь …гэсэн юм.
Евгений Михайлов
2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуй нэгж байна. 2013 оны байдлаар нийт бүртгэгдсэн 25362 гэмт хэргийн 6406 гэмт хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 25.2 хувийг эзэлж байна. Нийт хүн амын тоотой харьцуулахад 24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн дүн гарч байна. Архинаас болсон осол, хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байгаа … гэх мэт тоо дурьдаад архины тухай хуулийг шинэчлэх гэж байна.
Одоогын байдлаас харвал гагцхүү өндөр градустай архийг тусгай дэлгүүрт худалдаж,пиво дарс мэтийн хатуулаг багатай согтууруулах ундааг жирийн дэлгүүрт зарах юм шиг төсөл явж байгаа ажээ.
Хуулийн төслүүдэд архинаас шууд хамааралтай зүйлсийн тухай онцлох ч залуу үе , хүүхэд архидалтаас болж хэрхэн хохирч байгаа мөн бага насны хүүхэд залуучуудыг хэрхэн архидалтаас холдуулах талаар дорвитой заалт харагдахгүй байна.
Мэргэжил нэгт сэтгүүлч З.Алтайгын их хуралд суугаад хэрэгжүүлсэн нэгэн зүйл бол шар айраг,дарсыг оройн 22 цагаас хойш сурталчилж болно гэсэн нэмэлт заалт байлаа. Өнгөц бодоход хатуу архи уухгүй зөөлөн төрлийн согтууруулах ундааг “Соёлтой ” ууцгаая гэсэн нэг алхам мэт.
Өчүүхэн миний бодлоор бол энэ нь залуу хүмүүсийг архи бүү уу шар айраг , дарс бол ууж болно гэж уриалсантай агаар нэг заалт юм.
Судалгаагаар Орос хийгээд манай оронд ухаан муу дебиль хүүхдүүд төрөх явдал сүүлийн хэдхэн жилд асар хурдтай өсчээ.
Орос орон угаасаа л архины хамааралтай бараг үндэсний ундаа гэх нь холгүй бид боддог. Архи уудаггүй Орос кино олоход тун бэрх. Тэгээд ч бид орос ах нараас архи ууж сурсан гэж боддог. Энэ үнэн ч байх яагаад гэвэл бид Орос оронд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш л очиж суралцаж эхэлсэн. Орос орны архидалт мэдээж дэлхийн хоёрдугаар дайны үед цэргүүдэд нормын спирт өгдөг болсоноос хойш даамжирсан гэж үздэг ч бас Гитлер Орос хийгээд зүүн европын орнуудыг эзлээд архи, тамхи хоёрт огт хяналт тавилгүй дэлгэрүүлж байсан нь нотлогджээ. Бөөнөөр устгах хамгын хүчтэй зэвсэг бол архидалт ажээ.
Инэгэхээр Орос орон цэрэгт явсан нь архинд ороод зогсохгүй ар талд үлдсэн нь ч архичин болж байсан байх юм.
Никита Хрушёвын үеэс архи Орос орон даяар цэцгэлэн дэлгэрч Ельцины үед бүр гаарсан гэж үздэг байна. Орос оронд 1922 он хүртэл хагас бүтэн байдлаар хуурай хууль14 жил үйлчилж байжээ. Тэр үед л Л.Толстой Ф.Достоевский гэх мэт Оросын суутнууд төрөн гарсан байдаг.
Одоо оросод шар айргийг гадаа гудманд, хүүхдийн хажууд ер нь хаана ч ундаа шиг ууж болдог хууль хэрэгжих болсоноор архидалт хэмжээ хязгаараасаа давж хамгийн аймшигтай нь дебиль хүүхдийн тоо хирээс хэтэрчээ. Новосибирскд 1960 аад оны үед оюуны хомсдолтой хүүхдийн сургууль, асрамж ганцхан байсан бол эдүгээ 58 болон өргөжжээ.
Мэдээж архаг архичидын тоо өссөнөөс хамааралтай гэх ч зүгээр зөөлөн хэлбэрийн шар айраг, шампанска уухад дор хаяж 3 хоног өнөөх хийжүүлсэн спиртлэг бодис хүний биеээс гардаггүй бөгөөд зарим судалгаагаар архинаас удаан 3 сар хүртэл цусанд хадгалагдаг нь тогтоогджээ.
Гэтэл хүний үр хөврөл хоёрхон хоногт бүрэлддэг болохоор төрөлхийн дебиль, тэнэг, ухаан муутай хагас тэнэг хүүхэд ийм хурдан өссөн байх юм.
Манайд энэ талаар хийсэн судалгаа бараг үзэгдэхгүй байна. Ер нь зөөлөн хэлбэрийн тэр дундаа хийжүүлсэн согтууруулах ундааг сурталчилна гэдэг залуучуудыг “соёлтой” ууж бай гэсэнтэй агаар нэг билээ.
Одоо хэлэцэх гэж байгаа хуульд ч ингэж “Соёлтой ” уухыг дэмжих гэж байх шиг байна.
Гэтэл дэлхий даяар “жолооны ард” гэсэн тодотголтой хуурай хууль үйлчилдэг. Авто замын хөдөлгөөнд оролцогчдын ганцхан хувь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг гэх ч энэ ганц хувиас үүдэлтэй осол,гэмт хэрэг зөрчил бараг 50 хувь байдаг байна. Хуурай хууль гарсанаар дандаа сөрөг тал үүсдэг АНУ ийм хуультай болоод мафийн сүлжээ үүссэн гэж ярьж сурталдах нь олон ч “жолооны ард” гэсэн тодотголтой хэсэгээс болоод баларч сөнөсөн юм огт байдаггүй. Хэрвээ хүний эрх гэж яриад жолооны ард зөөлөн хэлбэрийн шар айраг, айраг ууж болно гэсэн заалт хийж орхивол юу болохыг төсөөлөөд нэг үзээрэй.
Нобелийн шагналт Лан дау би ганц аяга шар айраг уухад л бүтэн сар бүтээлч чанараа алддаг… гэж хэлсэнийг бодоход архи онгод оруулдаг гэсэн яриа худал болох нь нотлогдоно. Манай нэг бүхэл бүтэн үе ингэж баларсан. Архи уудаггүй л бол яруу найрагч гэж үзэж болохгүй гэх нь холгүй байлаа. Мөн ч олон сайхан хүн энэ архи хэмээх бөөнөөр устгах зэвсгийн хохирогч болцгоосон.
Бид яахав өнгөрсөн үеийнхэн архиа ууж шараа тайлж галзуу дэбиль хүүхэд гаргасаар дуусч болох ч өсвөр үеийг архинд оруулах маш том үүд хаалга бол зөөлөн хэлбэрийн согтууруулах ундааг сурталчилах явдал билээ.
Өөрөө уудаггүй юм шиг их юм болохнээ гэж хэн хүнгүй л хэлэх биз. Гэхдээ би ч гэсэн үр хүүхдээ өөрсөд шигээ болгохыг хүсэхгүй байна.
Сүүлийн үед хөгжил дэвшилээрээ дэлхийд тэргүүлээд байгаа социалист маягын Норвэги, Финланд зэрэг орнууд бараг л хуурай хуультай улс орон гэдгийг бүгд мэднэ.
Гагцхүү архи үйлдвэрлэгч “давхар дээлтэнгүүд” манай их хурлаар дүүрэн байгаа болохоор ерөнхийлөгч нь сүү өргөөд ч нэг л явахгүй байгааг бид харж сууна.
Аливаа хууль тогтоомж гэдэг гарч буй хэрэг зөрчлийн хойноос хөөж биш хүлээж, угтаж гарах ёстой бөгөөд өөрсдийнхөө үр хүүхдийг архины хамааралтай болгох сонирхолгүй л бол ямар ч төрлийн согтууруулах ундааг сурталчилахыг хориглох хэрэгтэй.
Мөн түүнчлэн архинаас хамааралтай иргэдээ хэрхэн эмчлэх, хэрхэн архины эсрэг сурталчилгаа хийх, архины хор хөнөөлийг үзүүлсэн кино, нэвтрүүлэг зэрэгт урамшуулал олгох гэх мэтээр алсаа харсан үр хүүхдээ бодсон цогц алхам хийхийг одоо цаг шаардаж байна. Түүнээс биш шар айрагийг цай шиг хэргэлэж болно, ундаатайгаа цуг авч ууж болно, харин хатуу архийг хорин минут алхаад авч болно гэсэн хууль гаргах нь үр хүүхэдэд чинь тус болохгүй л болов уу?
Харин архи зарж байгаа газар бүр, архи үйлдвэрлэж байгаа үйлдвэр бүр заавал жилд тэдээс доошгүй архины эсрэг суртал нэвтрүүлэгийг санхүүжүүлнэ гэсэн заалт хийж орхивол кино болгоноо сүүдэртүүлж халхалахаас хамаагүй ач тустай байж болох.
Энэ мэт хэтийг харсан хууль гараасай гэсэндээ ийм нэгэн өчүүхэн санааг “архины” давхар дээлтэй гишүүдэдээ дэвшүүлж байна!
Д.ТӨРМӨНХ
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
AMIDRALTAI SHUUD HOLBOOTOI
7 nastai arhi uuj eheldeg
irgen
zochin
Зочин
Зочин
TSOMKO
TSOMKO
TSOMKO
Хасар
uhaan mulguu
arhi
sain duriin soliorol
Зочин
1666 emegtei eruuljigdsen gene
davagdashgui arhidalt
hun-hog bolgodog ajee
Shine ubgunt
Arkhi
UIH-iin emegtei gishuuded
Chingiss khaan
teneg huuhed
Bar uls boloh
арки
Uhaalg tur
teneg uhaan muutai hagas teneg huuhduud olshirson
arhi zodoon hulgai
Chingiss khaan
arhi huniig UUDAG ajee
халамцуу
халамцуу эр
халамцуу эр
Зочин
Зочин
arhidalt=sos
203.91.117.4
shar airag shampansk 3 sar
2 hyazgaargui
Arhi - huchtei zevseg gene shuu.taminee.
Ухаалаг төр Удвал сайд 2-т найдахаас
ДЭМБ
ДЭМБ
Чингис хаан айлдсан нь
uhaan muutai debil huuhed
uhaan muutai debil huuhed tureh ni asar ikh
Төрмөнх, Е. Михайлов ОК
Маргерит Тетчер - жинхэнэ төрийн зүтгэлтэн
Архины үйлдвэржилт
Чингис хааны айлдвар
CHINGISS KHAANII aildvar
Aimag sum bureed medeeleh
galzuu debil huuhed gargasaar....
10 % ni
Dain-tahal -ulsgelen
arhi-booneer ustgah zevseg
arhidalt-tenegrel
Jiviilsen baina
37 litr
Ганаа. Хөвсгөл
kim ir sen
Zochin
naran
Зочин
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин