Гэж эхэлдэг үлгэрт дуртай хүүхэд байсансан бид. Үлгэр болгонд шахуу муу хаан, сайнмуу 2 түшмэдтэй гэж гарна. Муу хаан муу сайдтайгаа нийлж ард олноо зовоонядууруулж өөрсдөө тэдний зовлон дээр хэмжээ хязгааргүй жаргаж байдаг тухайөгүүлнэ. Би үлгэрийн энэ хэсгийг нь сайн ойлгохгүй яагаад үй олон ард түмэн 2хонмуу хүнд ингэж дарлуулж байсан юм бол гэж гайхдагсан. Тэгээд болоогүй ээ үлгэрийнтөгсгөлд баатар сайн нэгэн эр хамуутай даага унасан нусгай бор хүүгийн дүрээрхувилан ирээд муу хаан, муу сайд 2-ыг сэцэн ухаан, эр чадлаар ялан дийлж ард олонжаргаж цэнгэн амар сайхандаа умбахад нь бас л олон түмэн ардууд яагаад ганц нусгайбор хүүгээс дор зүрх зориг, сэцэн ухаангүй аймхай царайлан тэвчиж байсан юм болгэж боддог байсансан.

            Монгол Улсад УИХ-ын 76 гишүүн, 18 сайд, 16 дэд сайд, 18 төрийн нарийнбичгийн дарга, 21 засаг дарга, 21 ИТХ-ын дарга, 1 Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийнТГ-ын 10 том дарга зөвлөх, хууль гааль хүчний байгууллагын 50 том дарга нийт = 231 том түшмэд байна. Үлгэрт гардаг шиг муу нь сайнаасаа цөөн болохоор муу түшмэд ньгэж бодвол 231:3=77 ширхэг байна.   2,700,000-77=2,699,923 ширхэг ардуудбайна. 1/3

 2,699,923 ардууд минь ойрын үед ТВ, сониноос үзэж сонсож хоорондоо ярьдаг зүйлмаань ёс суртхуунгүй, бидний татварт төлсөн мөнгийг идэж ханадаггүй мангас шигболсон 77 муу түшмэд болж. Энэ УИХ-ын гишүүн тэр гишүүдийг хулгайч, дээрэмчидболохыг нь гарцаагүй батлах нотолгоог олсон боловч адилхан хулгайч сэтгэлээбодоод гаргаж тавихгүй байна л гэнэ. Энэ сайд тэр сайдыгаа ямар аргаар албал таарахвэ гэж ТВ-ийн нээлттэй мэтгэлцээн явуулж байснаа гэр бүлийнх хамт автын ослоорустгавал зүгээр юм байна гэж шийдэж л гэнэ. Хариуд нь нөгөө сайд нь арай ч дээ биямар тэгж зүгээр л алж болдог жирийн ард түмэн биш гишүүн тул харин ч өөрийг ньбүр уран гоё аргаар тонилгоно ч гэх шиг. Энэ түшмэл тэр түшмэлд УБ-ын 10га газрыгсая доллараар зарсан нь арай дэндүү хямдхан байна ч гэх шиг. Энэ 76 түшмэдбидний татварт өгсөн мөнгийг жил бүр 250, 250 сая ¥-р нь авч сонгуулийнсурталчилгаандаа хэрэглэнэ ч гэх шиг... Энэ үлгэр өндөрлөх нь байтугай улам л ойгутмаар орчин үеийн аймшгийн порно болон хувирч байна. 10

Харамсалтай нь энэ 77 муу түшмэл үлгэрт гардаг шиг угсаа залгамжлан бидэндөгөгдсөн биш харин ч бид сонгож биднийг төлөөлж ард нийтдээ үйлчилж байг гэжтомилсон төлөөлөгчид маань юм.

2,699,923-уулаа байж бид яагаад 77хон муу түшмэлд дарлуулж мөлжүүлждоромжлуулж амьдарч байгаа юм бол. Арай нөгөө үлгэрт гардаг шиг баатар сайн эрхамуутай бор даагаа унаад нусгай бор хүүгийн дүрээр хэзээ ирж биднийг аврахыг ньхүлээж байгаа юм болов уу.  Эрт урьдын цагт...

м.э-ий 21-р зууны 7 оны 1 дүгээр сар