Өвлийн олимп болоод өнгөрсөн чинь сэтгэл хөдлөөд байхын. Тэгээд нэгэнт өөрөө гулгаж тэшиж чадахгүй гээд суугаад байдаг биш хүн болхоор өнгөрсөн амьдарлаа сайн шүүрдвэл мөс цастай холбоотой сдорт маягын зүйолүүд бас гарж иржээн шүү. Хамгийн анхных нь жоохон байхдаа маруужин уралдаж идэж байсан, цасан дээр бие засахдаа үг бичэх тэмцээнд орж байсан түүх байхын. Тэгээд вискинд мөс хийж уух айхтар тэмцээнд ч орж байсан байхын. Эд ч маньдаа л сайхан спорт байж. Гэхдээ арай л нэг спортлог үйл явдал болсон байхымааа бас. Би тэр жил котокт гулгаж билээ. Амьдралдаа анх удаагаа аймшигтай том мөсний бараа харж байгаа нь тэр. Ёстой хөргөгчний мөснөөс хамаагүй өөр юм билээ. Тэгээд ч мөсөнд төрсөн биеэрээ хүрж байгаагүй болхоор сүрдэж байна гэж жигтэйхэн. Далай хараагүй хүн анх хараад өвдөг нь чичэрдэг юм гэнэ лээ. Би бол бүүр дагжин чичэрч байх жишээний. Тэхдээ яахав гулгана л гэсэн бол гулгана.

Эхэндээ жоохон харж зогслоо. Харваас 10 хүрээгүй нусан журнууд тэнд гулгах гэж тарааж байхын. Томчуул нь дүүрч тэдний дэргэд тээглэж унах вий гэж бодож байхын. Нөгөө талаас бас өөрийгөө зоригжуулж ийм муу нусан буунууд гулгаж чадаад байхад би арай ч дээ ганц нэг тэшээд хэд хэдэн давхар эргэлт хийх байлгүй дээ гэж ч бодож байна. За тэр нусан журнууд ч яахав цаана нь нэг хэдэн жарвагнасан охидууд эргэлдэж бариад маяглалдаж өгж байна. Чоорт эдний дэргэд унаснаас гулгахаа больдийн билүү, эсвэл нээрээ мөсөн дээр гарангуут аймаар гулгаад хокэйчин шиг лужир бие гаргаад урдуур нь хэд өнгөрөөд ухаан алдуулчих ч юм  болуу гэсэн 2 бодол эргэлдэж эхэлж байхын. Гүү хүн өөрийгөө голохгүйм даа тэр лужир бие нь ч хаана байгаан. Тэхдээ бас гайгүй эээ талбай дээр манай талын улс байна. Байс гээл шагайгаараа нугларсан нэг бүтэлгүй юм явж байхын. Хайн чоорт ингэж гулгаж байхаар гэртээ очиж амраасай гэж боджээшд шууд. Бөөвийчөөд талбайн тээр цаад буланд хашлагнаас зуурсан нэг юм эднүүс. Яаж ч салгалж яваад тэнд хүрсийн. Бодлоо за үхсэн эргэлдэж барьж чададгүйн энэ хэдийгээ нэг түлхэж унагчаад хажуугаар нь өнгөрхөд гулгадаг хүн шиг харагдах байлгүй дээ гэж зориг оронгуутаа утасны дугаараа паасвордтойгоо өгчөөд канкй авлаа. Шивэр мивэр... за  болий болий гэгээлэг юм бичий.

За тэгээд авсан 1 цагны тал нь ч өнгөрчлөө ямар ингэж зогсоод буцаж гаралтай биш талбай руугаа орлоо шүү.  Ороол бөмбөгөн дээр зогсоо хүүхэн гэж алдарт зураг шиг юм боллоо шууд хашлагнаас тас зуурлаа. Нөгөө хашлаг нь бараг хурууны аясаар нужигнаж байсан байхаа. Тэгээд хашлага түшээд байхад ойчих гээд болдогүй. Оогт хөдлөөгүй хаалганы дэргэд байж шүү дээ. Сав л хийвэл хөл шагайгаараа нуглараад байдын билээ. Болдог бол тэр чигээр нь хугалаад шилбэн дээрээ зогсмоор санагдаж этр. Нөгөө шагайгаараа нуглараад байсан гар чинь миний дэргэд урлагтай шагайгаараа нуглардын байна хөөе. Би аааа ... юу му гэж хараал урсгаал балиартаад гэдсээрээ унаж этр. Нөгөө хашлага түшээд явжээсэн нөхөр жирэлзтэл хашлагаа түшээд гулгаж байхын. Яасан ч урлагтайм. Тэгээд нөгөө талаарай тойрохгүй надруу ирж байшд. Би ч зөрөх дээрээ тулвал үхсэн ч хашлагаа тавьж өгөхгүй дээ гээд гүрийлээ. Үйлийн үрээр бид хоёр өөдөөсөө  туллаа.  Хэн нь хашлагаа тавих вэ гээд ковбойчууд шиг л. Тэгээд тэр скилл сайтагаараа хашлагаа тавиад надаас түшээд эргээд хашлагаа барившд. Зүгээр нэг түшчихгүй бихлуу чинь тэнцвэр алдаснаа нэг гараараа хоолойноос нөгөө гараараа духнаас татаж тогтож этр.

Хананд байх цагыг харахнээ явж өгдөгүй. Би одоо огт хөдлөөгүй байж 2 хөл мангар өвдөж байна. Хамаг биений хөлс урсаж байна. Үхсэн нөгөө жарвалзсан охидоос ичих манатай. Хаашдаа дүүрсэн эндээсээ зуурч байгаад цагаа дуусгы гэж бодож байна. Гэтэл нэг нөхөр эхнэртэйгээ орж ирсэнээ намайг л хараад байхын. Тэр олон хүн гулгаж байхад намайг л хараад байгаа нь энэ том толгойт хэзээ унахнуу сайхан инээж авий гэж байгаа болтой. Хүний мууд дуртай гарын хүслийг хангахгүй гээд гүрийчлээ бүүр огт хөдлөөгүй. Ёстой юу ч ирж мөргөсөн чарлаад л тас зуураад байх байсан байх. Ашгүй цаг дуусч эвтэйхэн нэг алхаад газар дээр гарлаа. Цагаасаа өмнө гарвал хамаг мөнгөөрөө ашиглуулчихаж байгаам шиг санагдаад горойгоод болдогүй. Энэ үед эргээд ичилт эхэллээ. Хүний нүүр харж чадалгүй гутлаа өмсөөд  канкиг нь өгтөл ажилтан нь өөдөөс та бас скааятэл барина тэгээд гулгаж чадахгүй хүмүүсрүү хараад таг зогсчоод байсан. Тагнуул магнуул юмуу ч гэх шиг. Олон юм яриад би Зассс үхсэний чинь тагнуул магнуул чи хаана ийм ичгэвтэр тагнуул үзсийн. Би интернэтчин хүн интэрнэт сайтай л гэж авсан болхоос надад тэр нууцлал хамаа юу уур хүргээд ичэж яджаахад гэж бодчоод. Тэхдээ уурлангуут ичилт багасдын билээ. Ямар ч логикгүй гар эннээс өөдтэй ажил юу олдов гэж нэмж дотроо уурлаад гарахдаа хальт эргээд хартал нөгөө намайг харжээсэн нөхөр мөсрүү оронгуутаа хашлагнаас зуурч байдгаараа чарлаж байхын зайлуул.

Ахмап канкичин гараас сүүлийн чаралдагт зөвлөхөд.

  1. Хашлага хаана байгааг хамгийн түрүүн хар
  2. Гарны атгалтын дасгал сайн хийж байгаад хашлагнаасаа зуур
  3. Сайн гулгадаг улс байвал тэд юу ч биш тэд тан шиг пиав сайн ууж чадахгүй гэж бод
  4. Өөрөөсөө муу хүн олж хараад сэтгэлээ тайтгаруул
  5. Ямар ч байсан эх газраасаа битгий холд
  6. Юу ч болсон бай анхаарлаа зөвхөн унахгүй байхад төвлөрүүл
  7. Котоок дээр байгаа бүхэн гулгах албатай биш гэдгийг сана
  8. Котоок дээр гулгах нь чухал биш гарах нь чухал гэдгийг сана
  9. Гараад хэнтэй ч бүү ярь.
  10. Хүн бүр гулгадаг төрдөгүй харин хүн бүр аав ээж болдог Сухамлински