Мартын 8-ны баяр болж байна, иймд монголын эмэгтэйчүүдийн түүхэн гэрэл зургуудаас тавихгүй яав даа, байвал үзүүлээч гэсэн дуудлага хүсэлт нэг бус удаа надад ирлээ. Ирэх 7 хоногт блогтоо тавья аа гэж хариултал цаг үе нь өнгөрчихнө, яг одоо олон улсын эмэгтэйчүүдийн баярыг улс даяараа тэмдэглэж байгаа үед үзүүлэх нь зөв гэх хүн ч ярьж байна. Иймд би уншигч үзэгчдийн хүсэлтийг биелүүлэхээр ээжийнхээ өвлүүлсэн гэрэл зургийн архив руугаа орлоо. Ховор нандин, тэр бүр хэвлэлд тавигдаад байдаггүй зураг нэг бус байна. Түүнээс сонирхуулж байгаа нь энэ. БНМАУ-ын Төрийн тэргүүн Г.Бумцэнд баярын индэрт сурагч охидтой зогсож буй, маршалын гэргийн Б.Гүндэгмаа, жанжны гэргий С.Янжмаа, ардын жүжигчин Э.Оюун, Д.Цогзолмаа гээд олны танил бүсгүйчүүдийг энд орууллаа. Урлаг соёлын зүтгэлтэн, хөдөлмөрчин бүсгүйчүүдийг бүгдийг нь нэрлэж чадаагүйдээ хүлцэл өчье. Гэрэл зураг нэг бүрт тайлбар бичсэнгүй, ахмад насныхан гадарлах биз, тэгээд үр ач нартаа хэлж өгөх биз гээд орхилоо шүү. Тааллаараа хүлээн авна уу.