1911, 1921, 1932, 1937, 1945, 1949, 1962, 1990, 2007 энэ бол 100 шахам жил МонголУлс тусгаар тогнолоо олох гэж тэмцэж ирсэн он жилүүдийн дараалал.  Хууль эрх зүй, де жюри, де факто, улс төр, эдийн засаг, дипломат харилцаа, НҮБ-ийн гишүүнчлэл гэхмэт гадаад орнууд, дэлхийгээс бидэнд хүлээн зөвшөөрч, өгч болдог тусгаар тогтнолынбүх атрибутыг бид олж авч чаджээ. Энэ 100 жилийн хатуу бэрх тэмцлийн үр дүнд бидбараг бодитоор биелэх боломжгүй шахам байсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо бийболголоо. Одоо бидэнд тусгаар тогтнолын хамгийн сүүлчийн, хамгийн чухал атрибутболох сэтгэлгээний эрх чөлөө, өөр хэн нэгэн өгдөг, хүлээн зөвшөөрдөг биш, харинөөрөө өөртөө бий болгож хүлээн зөвшөөрч, эдэлж хариуцах ёстой сэтгэлгээний эрхчөлөө л үлдээд байна. Хувь хүнийхээ хувьд ч гэсэн, үндэстнийхээ ухамсарын төвшиндч гэсэн адилхан олох ёстой сэтгэлгээний эрх чөлөө.

Энэ нь улс үндэстний ухамсарын төвшинд: бусад ямар ч улс орон, ялангуяа 2 хөршулсаасаа бид илүү биш юмаа гэхэд огтхон ч дутуугүй яг адилхан эрх ашиг, нэр төр, чадавхи, соёл түүхтэй улс гэдгээ ойлгох, хэрэгжүүлэх эрх чөлөө. Асгатын мөнгөнийордоо зүгээр л бэлэглэхгүй бол эсвэл Таван толгойнхоо 51%-г өөрсдөө эзэмшчихвэлорос ах нар гомдоно ч гэдэг юм уу, Төмөртэйн ордоо өгөхгүй бол хятадууд уурлана чгэдэг юм уу, Орос Хятадууд албан ба албан бусаар шахаж нэхээгүй байхад зүгээр лөөрсдөө айдаг сэтгэлгээ бол 300 жилийн колоничлолоос үлдсэн бидний л атавистикайдас, сэтгэлгээний эрх чөлөөгүй, өөрийгөө хүнээс дор гэж үздэг боол сэтгэлийн өвюм. Монголын Эзэнт Гүрний ойгоо ч зөв нэрлэж чадахгүй айдаг, дэлхий даяар тарсанхэдэн монголчуудтай ч уулзаж үг солихоос эмээж нармай монгол үзэл гэх вий гэж хэнч хэлээгүй байхад болгоомжилдог хэт аймхай угтан бууж өгөмтгэй араншин болсэтгэлгээний эрх чөлөөгүйнх, өөрийгөө бусдаас дор үздэг үзлийн үлдэгдэл юм.

 Ямар ч үндэстэн өөрийн мандан бадралын үед өөртөө итгэлтэй, хүчирхэг идэвхтэйчанартай байдаг бол харин доройтон буурах үедээ итгэлгүй, ядуу, идэвхгүй занчанарыг үзүүлдэг. Бид Монголын түүхэнд тохиосон 2 дахь их доройтол 17-19 зууныхаранхуй үеээс гарч дараагийн мандан бадралын дөнгөж эхний шат, эхний 100нжилдээ яваагийн нэгэн шинж тэмдэг юм. Эндээс бид аль үе рүү орох вэ гэдгээ шийдэхтүүхэн чухал мөч.

Энэ түүхэн чухал үеийн тухай ярихын тулд бид Монгол, Хятад 2 үндэстний мандалбадрал, доройтон уруудах 2 үечлэл үргэлж зөрж нэг нэгнийхээ хувь заяанд асархүчтэй нөлөө үзүүлж явсан боловч бидний энэ үед 1911 оноос хойш яг зэрэгцэнөгсөж байгаа тул бид үндэстнийхээ хувьд ч хувь хүнийхээ хувьд ч илүү их эр зориг, ухаан, чадавхийг дайчлан амьдрахгүй бол биднийг ямар ирээдүй угтаж болохыгтөсөөлөхөд ч аймшигтай.

Хувь хүнийхээ хувьд ч монгол хүн бусад үндэстэн хэн бугайгаас ч илүү юу гэхээсогтхон дор орохгүй адилхан оюун ухаан, бие бялдар, сэтгэлийн эр зоригтой гэжитгэж хэрэгжүүлж чадах нь сэтгэлгээний эрх чөлөөгөө олж авч байгаа нь тэр юм. Хятад хүнээс залхуу, орос хүнээс хүч сул, япон хүнээс ухаан дутуу гэж бодож дадах ньбиднийг хордуулах гэж колоничлож байсан улсуудын хэрэглэсэн сэтгэл зүйн зэвсэгодоо хүртэл биднийг шархдуулж зэрэмдэглүүлсээр байгаагийн шинж юм. Монгол хүнхүний түүхэнд өөр ямар ч үндэстэний хүрч байгаагүй оргилд хүрч, хүний ухаан, эрзориг, биеийн чадлаар хүрсэн тэр оргилуудыг нь хүн төрөлхтөн шинжлэх ухааныүүднээс ч, үлгэр домгийн аргаар ч тайлж чадахгүй итгэж ядан байгаа нь бидний олжавах ёстой өөрөө өөртөө итгэх итгэл, сэтгэлгээний эрх чөлөөний үндэс болох ёстойбус уу. Бид монгол хүний чадавхиа дахин өөртөө болон бусдад батлах тэр цаг ирсэн.

Улс орныхоо дотор ч бид идэвхтэй ХҮН байж, хэн нэгэн дарга, түшмэлд даатгах бишхарин ч өөрөө өөрийнхөө амьдрал, хувь заяаны алхам бүрийн төлөө идэвхтэй тэмцэж эрх үүрэг, хариуцлагаа үүрч хүн шиг амьдардаг болох цаг болсон. Хэн нэгнийг сонгождарга болгочихоод түүнийгээ хянаж чадахаа больж үлгэрийн хаад шиг болгон толгойдээрээ гаргачихаад гасалж суух арчаагүй идэвхгүй байдлаасаа гарч хувь хүнийамьдралаа ч, улс орныхоо хувь заяаг ч өөрсдийн эрх үүрэг, хариуцлагаа дааж шийдэжбайя. Энэ л сэтгэлгээний эрх чөлөө буюу тусгаар тогтнолын хамгийн сүүлчийн, өөрхэн нэгэн гаднаас хүлээн зөвшөөрч өгдөггүй, ганц өдөр хувьсгал хийн байлдан бийболгож болдоггүй, 10-20 жил магадгүй хүний бүхэл бүтэн нэг үеийн хугацаанд өөрөөөөрөөсөө л олж бий болгож, хамгаалж эдэлж сурах ёстой хамгийн үнэтэй хэлбэр ньюм.

 

Сэтгэлгээний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж чадах эсэх нь бидний орших эсоршихын эцсийн  шалгуур болно. Бид чадна. Чадах ёстой.

 

2007 оны 1 дүгээр сар 24