Манай хороон дарга гэж хүнд гар байнаа. Саяхан таарсан ярьжээн.

-За ер нь улс төрөөс зодог тайлнаа.
-Яав юу болов хэзээдээ улс төрд орчив гэсэн надруу нээх том харсанаа.
-Хороон дарга чинь хамгийн улс төрсөг ажил шүү дээ. Энд жинхэнэ улс төр чинь болжээн шүү дээ
-За тэгээд яагаад зодог тайлхаар болчив
-Аа балиар улс төр бол ёстой муухай хор мор ихтэй ажил
-Гүү ээ хороон дарга гайгүй бишүү
-Юу ярьжаагаан. Би өөрийн намын хөгшиндөө 6 ширхэг тор тараагаад сөрөг хүчний хөгшинд 4 тор өгцөн юм. Тэгсэн сөрөг хүчний хөгшчүүл тамгын газрын үүдэнд жагсаал хийгээд гараад очсон барьж аваад өргөж гүйгээд худаг дээр аваачаад усаар шүршиж алах нь.
-Яах гэж тэгэж байдын нэг муу хогны уутыг адил тоотой өгж болдогүймуу.
-Юугэж дээ сонгуулиар манай намын хөгшчүүл сайн ажилжээж намайг гаргаж байна тэрийг чинь шагнах хэрэгтэй. За энэ ч юу ч биш.  Саяхан хэсгийн ахлагч нарыг давхар дээлээ тайл гэж шаардах бичиг ирээд
-Аан хүний дээл хувцас тайлуулдаг ямар айхтар улс байдын хэн тэрэв
-Гүү чи улс төр ойлгохгүй байна. Их хурлын гишүүн сайд байхаар давхар дээл гээд байгаам. Тэгээд давхар дээлээ тайл гэхээр тайлахгүй гэж хорооны иргэдийн нийтийн хурал дээр гүрийж байгаад үлдцэн.
-Аан тэгээд хэсгийн ахлагч нар чинь яацын
-Би ганц нэгийг нь тамгын газартаа мэргэжилтэн, бас нэгийг зохион байгуулагчаар авцын. Тэгсэн нэг сагсуу юм нь ирээд өөрөө давхар дээлээ тайлы гээл тайлж орхино лоо. Бид ч тэг тэг л гэсэн өөр дээлийг нь өмсөх хүн их л байна. тэгээд чармай нүцэглэж хурал хуй хийж байгаа хүмүүсийг айлгаж ичээгээд. Муухай гэдэг нь хурал дунд нэг шалдан хүн суугаад байхаар.
-Айхтар улс юм даа. Жагсаал цуглаан хийхээр одоо хэдэн хүн ирхэв
-Аа яахав тав зургаан юм ирнээ. Би хүчний байгууллагаа өөдөөс нь босгодын
-Паа танд тийм мэдэл байхуу
-Хорооны ганц цагдаагаа турхирийшд. Нөгөөх чинь нэг сагсуурч очоод погооноо хуу татуулаад. Сөрөг хүчний хөгшчүүл Баасан авгайн сургалтанд суусан болтойм. Тэрнээс хойш одоо жагсаал гарангуут цагдаа год гээд зугтаад алга болдог болсон.
-Цагдаа тэгдэг айхтар улс юм даа.
-Цагдаа байтугай миний оймсыг гозолзуулна гээд. Би тэрнээс хойш оймсоо цэвэрхэн өмсөхийг хичээж байгаа. Юмыг яаж мэдхэв нэг өдөр олны өмнө айхтар уранхай цоорхой юм гаргавал эхнэрийг маань муу хэлэх юм даа. Манай улс төр алах нь.
-За тэр ч юу юм бэ.
-Чаднаа чадна. Эд бүүр эртээд хорооны нутаг дэвсгэрт шар нунтаг нуулаа гээд. Намайгы чинь өргөж аваачаад нүүрээр минь шар нунтаганд дүрээд. Анти нүклэр гэж орилолдоод. Шар нүүртэй намайг автусны буудал дээгүүр дагуулж явж олон түмэнд жигшүүлээд. Тэгсэн нөгөөх нь тэр урд баригдаж байгаа барилгын шар шавар л байсын.
-Улс төржихгүй юм алгаа.
-Сав л хийвэл надруу дайрна. Эрүүл мэндийн оношлогооны төв байгуулна гэж хүртэл хадуурсан. Би болилдоо цаана чинь манай хороо 100 гаруй бөө 20 гаруй үзмэрчтэй тэд байхад оношлогооны төвөөр яахын гэж хэлжээж нэг намжааж байгаам чинь. Өрхийн эмнэлэг дээр үхсэнээрээ оношлогооны төв байхав дээ...
-Хайн тэр ч бас аргагүй. Таныг чинь бас усанд явжээсэн охины гарнаас бариад айлгаж ичээсэн гээл...
-Улс төр улс төр, Ус аваад явжаагаа амьтанд тусалцын. Тэгсэн бүгдээрээ оролдлоо тусалж байхдаа мээмрүү нь 1 бөгсрүү нь 2 харсан гээд бөөн юм болдын. Ажилаа өг мөг гээд нөгөө хороон цагдаа чинь тэдний талд орцон би гүйцэтгэх ажиллагаа хийж байсан яг тэгсэн гээд дарвалзаж байгаан.
-Та тэгээд яг тусалсымуу даа. Таныг ёстой тэгэж хүн амьтанд тусалж байгааг мэдэхгүйм. За өөр нэг хүн ус авжаагаад туслаач гэвэл та яахын туслахуу
-За туслах л байлгүй тэхэд л таарцын. Намайг чинь бүгдэд тусал гээд одоо би энэ хавийн бүх айлын усыг зөөх эсвэл тэр охинлуу харсан гэсэн хэрэгээ хүлээж эхнэртээ алуулах л ажил үлдээд байна.
-Тийм юм хийж явах гэж өөр хийчмээр ажил төрөл байдгүймуу
-Байшдээ. Би хорооны амьдарлаа 100 хоногт сайжруулая гэсийн. Тэгсэн улс төржөөд чи чаддын бол 99 хоногт сайжруул чиний чаддаг гэж юу байсын энээ тэрээ гэж орилолдоод
-Яг 100 хоногт тэгээд сайжрахуу
-Тэр үед наадам болоод налайгаад бүгд амраад мартышдээ.  Энэ хүмүүсийн ой санамж бага шүү дээ
-Наад чинь харин ухаан байна шүү. Энэ дэлгүүр хэзээ онгойхоо бүүр байжээ
-Хажуу талын түцнээс аваа. Юун дэлгүүрээс авах дуртайн. Угаасаа наад чинь онгойсон ч үнэтэй. Бэтгий тансаглаж түцнээс бэлэн хоолоо аваал хүртчих
-Та өөрөө авдагүй биздээ
-Би чинь засаг дарга хүн байна даа. Арай ч дээ. Сая хөрөнгө орлогын мэдүүлэг үзсэнүү. Залуу хүн тиймэрхүү юм сонирхож бай. Зарим аймгийн засаг дарга аймгаасаа баян байна. би ойрын хугцаанд хорооноосоо итлүү баяжихгүй бол мэргэжил нэгтнүүдийнхээ нэрийг хугалах шинжтэй.
-Ха ха та тэгээд баяжихуу даа
-Баяжинаа би сая хорооны нутаг дэвсгэр дээрээ орон сууц бариулна гээд гадны хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байна. тэгээд мөнгө төгрөгөө оруулаад ирхээр нь гэнэт та нар биднийг шулж байгаам шиг санагдлаа гээд хөөгөөд гаргачихна. За өөрөө хөөдгүймаа гэхэд жагсаж цуглаад байдаг хэдээрээ хөөлгөөл явуулчина. Гадныхан чинь баян шүү дээ.
-Сэтгэж байшүү та
-Тэр юу ч биш би хорооны нийт иргэддээ жорлонгын цаас тарааж байгаа. Тэхгүй бол дутуу арчаад, цагаан хорхойн өвчлөл их байна, бас хаа сайгүй бөгсөө ухсан юмнууд. Хүнтэй гар барихийн аргагүй өмхий байшд одоо эднүүсийн гар.
-Худлаа яриад бай одоо чинь сонингийн цаасаар ч болтугай арчаад байгаа байлгүй дээ
-Харин хэдэн гай тэгэж сэнтэглээд. Тэхээр нь би хорооны нийт иргэдээс санал аваад. Тэгээд 100 хувийн саналаар тараахаар болсон.
-Хэнээс санал аваав ёстой мэдээгүйн байна.
-Мэдэх албагүй ээ. Би өөрийн дотны хүрээний хүмүүсээс авцын. Хүмүүс би л хоцорчиж гэхээс яг санал авсануу энээ тэрээгшалгахгүй шдээ. Манай хорооныхон ч өрөвдөлтэйшдээ. Тэхдээ одоо хороогоороо гоё бөгстэй гэдэг цом өөртөө хийлгүүлж байгаа. Ингэж л суусан газраасаа шороо атгаж байгаам даа
-Алдын байна. Дараагын сонгуулиар хороон дарга болий байз.
-За чи горьдоод хэрэггүй. Чам шиг хоосон мөнгөгүй тэгээд хороон дарга болох бүзх арга механизмыг өөртөө тааруулаад боловсруулчихна. Чи бол яагаад ч барахгүй горьдосны гарз хүүхээ
-Гүү та чинь саяхан л улс төрөөс гары гээгүй билүү...