М.Цэмбэлдорж 1931 он
Өндөр улаан 1982 он
усан будаг/цаас
35х45см




Гүн гүнээ дуудаж
                          Өндөр өндрөө шатаадаг

НЭГ: Бүх зүйлс мөрөөдлөөс эхтэй. Тийм учраас: Миний хүү чи мөрөөдөлдөө итгэ. Мөрөөдлөө ойлго. Гүн ойлго.

“Гүн гүнээ дуудаж, Өндөр өндөрөө шатаадаг” гэж гүн ухааны сургаал бий. Үнэн байх.

Тийм учраас: Миний хүү чи. Уужим их орон зайд багтаж мөрөөд. Дотор сэтгэл, хүч чадал, бололцоо боломжиндоо тулж мөрөөд. Тэсвэр тэнхээ юугаан мэдэрч мөрөөд. Аливааг...Юмыг...Ертөнцийг таньж мэдэхийг хичээ. Мөрөөдсөн мөрөөдлөө чи цаасан дээр буулга. Зурж тэмдэглэ.

Судалж мөрөөд. Сурч мөрөөд. Гашуун нялууныг амтлаж мөрөөд. Тэр бүхэнд тохируулж мөрөөд. Тэгээд чи мөрөөдсөн мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чад. Хүсэж тэмц. Тэсэж тэмц. Зүрх сэтгэл. Хүч тамир. Оюун ухаан. Байгаа бүхнээ зориулаад тэмц. Тэгэж чадвал..Чи сайн мөрөөдөгч байж чадна. Би ингэж бодож байна.

Миний хүү: Чи аливаа юмыг таниж мэдэхийг хичээ. Илүү их нээлттэй бай. Илүү их нөхөрсөг бай. Чи түүнд ихийг хэлэх тусам. Тэр чамд ихийг өгнө.

Чи түүний төлөө ихийг хийвэл. Тэр чиний төлөө бүүр ихийг хийнэ. Тийм учраас: Чи эхлээд түүнийг дага. Мөрөөдлөө дага.

Яагаад гэвэл: Мөрөөдөл чамайг анхаарч харах ёстой юм. Тийм учраас:  Мөрөөдөлд чи хэрэгтэй гэдгээ мэдрүүл. Дагаж мэдрүүл. Ард явах. Урд явах хамаагүй. Эхлээд чи дага. Мөрөөдлөө дага. Дараа нь чи дагуулна. Тэгэж бодоод дага. Дагуулахыг хүсвэл яаж дагадгийг сур.

Гэхдээ Чи ганцаараа дага. Өөрт байгаа үнэт нандин зүйлс. Үзэл бодлоо өөртэйгээ хамт битгий дагуул. Хүн чанараа бас битгий дагуул. Тэд мөрөөдлийг биш. Тэд чамайг дагах учиртай юм.

Яагаад гэвэл:  Жинхэнэ хүч чадал. Жинхэнэ оюун ухаан бол мөрөөдөлд биш. Чамд байдаг юм. Яагаад гэвэл: Амжилт бүтээл үр дүн мөрөөдлөөс биш. Чамаас ирдэг юм. Тийм учраас:  Тэд мөрөөдлийг биш. Чамайг дагах учиртай юм. Тийм учраас мөрөөдлийг чи ганцаараа дага. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?



Ш.Чимэддорж 1954 он
Морьд 1989 он
усан будаг/цаас
40х50 см




Чиний хамгийн чухал хэсэг бол:
 Гадна тал. Гоо үзэмж биш
 Дотор тал. Зүрх сэтгэл чинь

ХОЁР: Аав нь чамд нэг түүх хэлж өгөе. Сочиро Хонда гэж чи мэдэх байх. “HONDA MOTORS” COMPANY-г үүсгэн байгуулсан хүн. Одоогоос олон жилийн өмнө. Япон улсын зүрх нь болсон “Тенрю” гэдэг газар Сочиро Хонда төрсөн гэдэг.

Сочиро Хонда. Тэр хүний ганц хүү байлаа. Түүнд ээж нь өөр хэн ч байсангүй. Ээжид нь хүү Сочироогоос өөр хэн ч үгүй.

Ертөнцөд тэр хоёр хоёулаа. Сочиро Хонда. Тэр хүү юмыг тогтоон хардаг. Удаан ажигладаг. Гайхалтай онцгой ер бусийн хүүхэд байлаа.

Түүний ээж баян чинээлэг байсангүй. Гэсэн хэдий ч тэр ээж сайхан сэтгэл, мэргэн ухаантай нэгэн байлаа. Тэр ээж Сочиро хүүдээ зах хязгааргүй, өөрчлөгдөшгүй их хайртай аж. Тэрээр хүүгээ итгэл үнэмшил, урам зоригоор ундаалж, тэтгэн хүмүүжүүлэж өсгөсөн гэдэг юм.

Тэр ээж Сочиро хүүгээ Мөрөөдөгч бай. Хөдөлмөрч бай. Бас даруу бай. Даруу байна гэдэг. Чиний бусдаас давуу тал. Эхлээд чи дагагч бай. Тэгэж чадвал. Чи бусдыг дагуулагч болон өсдөг юм. Дээр гарч чаддаг. Доор ч байж чаддаг бай. Тийм хүн, хүн бүрт хүрч чаддаг хэмээн хэлж ярьж сургадаг байлаа.

Тэр сайхан ээж. Нэг орой Сочиро хүүдээ үзүүр нь мохсон харандаа өглөө.
-Харандаа бол өгөөмөр сайхан эд. Хүсэл мөрөөдөл хүнд өгдөг юм. Амжилт бүтээл хүнд бэлгэлдэг гээд. Үзүүр нь мохсон харандааг. Үзүүрлэж өгөхийг Сочиро хүүгээсээ хүслээ.

Хүү харандааг үзүүрлээд дуусахад, тэр ээж Сочира хүүдээ хандан ийн өгүүлсэн гэдэг.
-Сочиро Миний хүү. Чи сонс. Анхаарч сонс

Харандаанд мэдэх ёстой 5 зүйл бий. Үүнийг чи бас мэдэх ёстой юм гээд:

Нэгд: “Үзүүр нь мохсон харандааг үзүүрлэнэ. Түүнийг хурц иртэй хутгаар зорж үзүүрлэдэг. Өвдөх боловч. Харандаа илүү их тод гардаг. болно”

Хоёрт: “Харандаа алдаатай бичиж болно. Гэхдээ алдсан алдаагаа буруу гээд дарж, засаж чаддаг байх ёстой.”

Гуравт: “Харандааны хамгийн чухал хэсэг нь эх бие биш. Голд нь байдаг гэдгийг мартаж болохгүй.”

Дөрөвт: “Харандаа хэрэглэгдээд дуусталаа. Ямарч нөхцөлд мөрөө гаргасаар дуусах ёстой. ”

Тавд: “Түүний бичсэн мөр, үсэг бүхэн Цаашид байсаар байх ёстой. Энэ тун их чухал” гэж хэлжээ.

Тэгээд тэр ээж Сочиро хүүгээ хараад:
-    Одоо харандааны оронд чамайг орлуулаад саная.
-    Юуг санаж явбал. Чи хамгийн сайн хүү байх билээ? хэмээн асуусан гэдэг.

Гайхалтай энэ түүхийг ээжээсээ сонссон Сочиро хэсэг зуур алмайран суусан аж.

Тэгээд Сочиро ийн өгүүлсэн гэдэг:
Сочиро:

Нэгд: “Амьдрал намайг үе үе үзүүрлэх юм байна” гэв. Тэгэхэд би өвдөлтийг мэдрэх болно. Гэсэн ч өвдөлт бүхэн надад шинэ сэргэг эрч хүч авч ирнэ” Би ингэж ойлголоо гээд ээж рүүгээ харав.

Тэгээд тэр хүү цааш үргэлжлүүлэн:

Хоёрт: “Би алдаж болно. Алдсан алдаагаа засаж чаддаг байх ёстой. Бас алдааг давтахгүй байх тун чухал”

Гуравт: ”Миний хамгийн чухал хэсэг бол гадна тал. Гоо үзэмж биш. Дотор зүрх сэтгэл”. Үүнийг би хэзээ ч мартаж болохгүй гэлээ.

Дөрөвт: “Би өөрийнхөө алхсан газар бүрт мөрөө үлдээх ёстой. Ямарч үед би амьдралд бууж өгч болохгүй”.

Тавд:”Би орчлонд байхгүй байсан ч. Миний гаргасан мөр тодоос тод зурайж байх ёстой” хэмээн хэлсэн гэдэг. Ээж баярлан. Хүүгээ тэврээд Сочира. Хүү минь! “ Чи миний гэрэл гэгээ. Би хүүгээ сайн хүн болгох ёстой. Чадахгүй бол. Би галзуурах байх” гэж айж байсан шүү гэлээ. Ээжийн хэлсэн энэ үг Сочира Хонда хүүгийн сэтгэл зүрхэнд үүрд үлдсэн гэдэг юм.

Сочира Хонда: Тэр харандаа барьсан агуу их мөрөөдөгч байлаа. Мөрөөдлийг амьдруулагч ид шидтэй байсан. Тэр өөрийгөө өөртөө итгүүлэгч. Зорьсон зорилгынхоо төлөө улайран тэмцэгч зоригтон байсан юм.

Сочира Хонда: Тэр мөрөөдлөөр амьдралаа бүтээн босгосон гайхамшигтай нэгэн. Тэр мөрөөдсөн мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч байгаагүй. Тийм учраас тэр мөрөөдлөө зорилго болгож чаддаг. Зорьсон зорилгодоо хүрч чадсан. Ховор тохиосон агуу хүн байсан юм. Тийм учраас Сочира-Мөрөөдөл хоёр найз нөхөд байсан гэдэг юм.



Мөрөөдсөн мөрөөдөлдөө итгэ.
Хэзээ ч бүү эргэлз
Эргэлзвэл битгий мөрөөд

ГУРАВ: Тэгэхээр: Хүн хүсэж мөрөөдөнө гэдэг агуу. Санаанд багтамгүй их хүч чадал. Тийм учраас: Чи эхэл. Эхлээд чи мөрөөд. Мөрөөдөлдөө итгэ. Хэзээ ч бүү эргэлз. Эргэлзвэл битгий мөрөөд. Би ингэж бодож байна.

Энэрэн нигүүсэх сэтгэл оюунтай бай. Тийм мөрөөдөл бусдад бас чамд аз завшаан, энх амгаланг авч ирнэ. Тийм учраас: Чи эхэл. Эхлэж инээмсэглэ. Эхлээд магт. Эхлэж уучил. Гэрэл гэгээ. Хайр энэрэл. Баяр баясгаланг цаг үргэлж цацруул. Тэгэж чадахгүй бол битгий мөрөөд. Би ингэж бодож байна.

Мөрөөдлийнхөө төлөө чи юм хий. Мөрөөдөл чамайг юу хийх бол? гээд харж хүлээж байдаг юм. Чи юу ч хийхгүй бол. Тэр өөрөө алга болоод өгнө. Тийм учраас: Чи эхэл. Эхлээд юм хий. Мөрөөдсөн мөрөөдөл дээрээ ажилла. Арч зүлгэ. Өнгө оруул. Ажиллахгүй бол битгий мөрөөд. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна.

Сочиро Хондагийн тухай надад ярьж өгсөн. Үүнийг бичих санаа өгсөн. Шугаяма санд талархал илэрхийлье.