Энэ удаад сүрхий гадаад харилцааны чиглэлээр юм бичхийг зорьлоо. Яахав дээ мэдлэггүй гэсэн зорьчий л доо энэ чинь.

Нээрээ саяхан хятадын дарга ирээд зам мам түгжрээд новширлоо тээ. Миний тэр новшрох яахав тэр Их хурлын даргын алх алга болж интернет даяараа шуугилдаж сүйд болов. Би ч тэр бичлэгийг үзсэн.

Манай Их хурлын дарга энхболд “Хүдэтгэлийн чуулган нээснийг мэдэгдэье” гэнгүүтээ “Алх хаа байна, алха алга байна” гэж хэлжээ. Түүнийг нь би анх радиогоор сонссон болхоор за нөгөө хэд чинь нэгнээ алхаар балбаж эхлэхнүү гэж бодсын. Тэхдээ Энхболд дарга арай тэгэж олны өмнө хүн алхаар балбаад алчих ухаантай хүн гэж би лав бодоогүй. Тэгээд зорин зорин бичлэг үзлээ. Алх хаа байна гэнгүүт Ерөнхийлөгч маань өөрийг нь алхаар цохих гэж байгаам шиг сандарч хажуу тийшээ харж байх юм. Их л айдастай явдын байхдаа гэж бодлоо. Гэхдээ арай ч дээ айдастай айдастай гэхэд чуулганы танхим дотор алхнаас аймааргүйм даа гэж бодсон бас. Харин ч тэр алх нь байхгүй байсан ч үзүүл үзий гэсэн харц юм болуу. Ямартай ч тийм эвгүй цочиж харсан шүү.

Ерөнхий сайд камерт буугаагүй болхоос их цочсон байж болох юм. Хамгийн эхэнд мань хүний тархинд суудалаас минь буулгаж чадахгүй одоо олны өмнө алхаар асуудлыг шийдэх нь гэж айсан болуудаа. Яс юман дээр төөлвөл бие чацуу алхгүй махан гараараа үзвэл ана мана үзнэ л дээ үхсэн хойноо гэж шарлахсан ч байж болхын. Ер нь зурагтаар гараагүй л болхоос ерөнхий сайд сандал дороосоо лантуу, жад мад гаргаж ирсэн ч байж болхын. Тэгээд өө энэ зүгээр болхын болуу гэж бодсын гээд нөгөө сонин инээдээрээ инээгээд буцаагаад хийж барьж аан. Улс төрч хүн эвгүй байдлаас дорхноо мултарийшд. Өөрийг нь гээгүймаа гэхэд Хятадын дарга зээл тусламж өгөх гэж байхад энэ хурлын дарга дагзруу нь алхаар байлгаад авахий гээд санаа зовсон ч байж болхым шүү. 

Манай улсын ерөнхийлөгч улсдаа байхдаа тэгэж цочиж байхад муу хятадын дарга индэр дээр яг их хурлын даргын урд цаашаа хараад зогсцон байсан “алх хаа байна” гэсэн үгнээс бол айж үхэнгээ алдсан байхдаа зайлуул. Монголчууд хятадуудад мууг мэдэхийн дээдээр мэдэж байгаа тэгээд ер нь хэн ч гэсэн бөөн дайснуудаараа хүрээлүүлцэн зогсож байтал хамгийн том удирдагчдийх нь нэг яг ард нь зогсоод “алх хаа байна” гэж дугруул ухаан алдаж үхдийн байгаа биздээ. Тэгээд ч мань эр энэ зэрлэг бүдүүлэг нөхдүүд одоог хүртэл гадны хүнээр алхаар цохиж тахил өргөдөг нь хэвээр юм биш байгаа гэж бодож ч болхын. Тэр нэг өвөр монгол нөхрөөр орчуулага хийлгээд байсан тэр нь юугэж орчуулсан болдоо “Алх хаа байна бишээ лантуу гэв үү, энэ муушайн монголчуудад буу байдгүйн байхдаа” гэж орчуулсан бол бүүр тэгээд үнхэлцэгийг нь хаглахгүй юу.  Тэгтэл нь манай нэг гишүүн бүүр фрий төвд эж орилсон бол тэгээд дуусаа дуусаа.

Манай 76 гишүүн алх хаа байна гэхэд яралзтал инээсэн. Тэр бол хятадын даргын хувьд дайсныхаа сүүлчийн мөчийг хараад инээж буй мушийлт болж харагдсан ч байж болох юм. Тэхдээ манай эрхэм гишүүд бүгд яралзтал инээгээгүй байж ч болно. Зарим нь энэ хятадыг дэлсээсэй гэж бодоод алхыг нь олоод өгөө, одоо өгчих, алив тэр сандал чинь байшдэээ юмханаар юм хийгээчэээ, юугаарч яадын бээ ядаж тонгорог байхгүймуу гэж амандаа бувтанасан байж болох юм. Заримнь ерөнхий сайд шиг шууд өөр дээрээ тусгаад энэ муу эсрэг фраакц байнгын бэлэнбайдалд гэнгүүтээ буу гольфын цохиур гаргаж ирж байхад зарим аймхай нь ширээн доогуураа шургасан ч байж болхын. Зарим нь бие хамгаалагчаа загнаж дуудаж хүйтэн зэвсэгтэй хүн хэдхэн алхамын цаана зэвсэгээ асууж байхад та нар хаана мангайгаад байгаан бэ гэсэн ч байж болхын.

Зиа тэр ч яахав одоо Путин дарга ирнэ. Алханы учир мэдэхгүй хөгшчүүл путин даргын толгой ч алхтай хурлын дарга байтугай алхгүй би хүртэл байлгаад авмаар сайхан гялаан эд билээ гэж байхын. Тэгэж орос ах нарынхаа толгой дээр алх хагалж болохгүй байхаа. Зарим нь тэхэд алх багаднаа арай томхон юм хэрэгтэй. Тэр чинь жудогоор хичээлэлдэг хүн гэнэ лээ гэж ч байх шиг. Ямар ч байсан одоо Путин даргыг ирхэд бид ямар зэвсэгтэй угтахыг ёстой манай дарга нар төлөвлөж байгаа байлгүй дээ. Алхчгүй мангайгаад амьтан хүн айлгаад өөрсдийгөө сонин байдалд оруулаад суухгүй биз.

Томоор үзэх бол зураг дээр дарна уу.