Гадуур ер нь улсууд бүтнээр нь шарсан торойнд дуртай. Тэгээд яг хэрхэн шархав гэдэг дээрээ гацдаг болтой ин. Голдуу гаднаасаа түлэгдээд, дотроо түүхийрээд байна гэсэн. Тэгэлгүй яахав дэ. Торойг шарна гэдэг чинь үнэхээр тоглоом биш.
За би бол яг гардан шарж үзээгүй. Гэхдээ олон жил хоол хийж ба идэж ирсэн туршлага, Нэйшнаал жоограафик сувгийн амьтны буланг үзжээсэн түүх, мөн тэх болуу гэсэн таамаг, ер нь тэгж л таарна гэсэн буудалтыг хослуулаад торойг шарах аргачлал боловсруулснаа энд харамгүй дэлгэх гэж байна. Энэ аргачлалыг бичихэд надад Эрээмбо киноо болон түүний гол дүр Эрээмбо хүү, мөн энэ оны УИХ-н болон орон нутгийн сонгуулиуд ихээхэн түлхэц болсон юм. Ингээд миний оршил гол хэсгээсээ урт болох гээд байгаа тул шууд эхлий.


Анхаар: зүрх судас, сав бөөрний тэнцвэр алдагдсан болон 13 хүрээгүй хүүхдүүд яг эндээс эхлээд үүнийг орхин гарахыг хүсч байна.


Цийнинийн цин цин! За торой шарна гэдэг бол нуль эмгэнэл, айдас түгшүүр, цусан дунд явагдах арга ажиллагаа билээ. Эхлээд эх үрсийг салгана. "Яасан өөлхөн хүүхдүүд вэ. Алий наашир агаа нь чихэр өгий" гэж торойнуудад хэлэн толгойг нь нэг нэг илнэ. Дараа нь "танай хүүхдүүд ёстой мундаг байна. Манай сургуулийн бүжгийн дугуйланд бүртгүүлкүү биз" гэж ээжид нь хэлэхдээ нүдээ цавчичваа. Энэ бол амлалт. Тэхээс ямар бүжиг, сургууль энтэр байхгүй. Хөөрхий ээж хүүг нь магтсанд баярлан баясна. Тэр хооронд чи улам ялдам инээмсэглэн бяцxан торойнуудыг өөртөө ойртуулан татаж, улмаар эх үрсийн хөтлөлцсөн туурайнуудыг салгана.

Тэгээд цаашаа ижийд нь, түүний хүүхдүүдэд ямар ирээдүй байгаа тухай, хэрхэн том сайхан бодон болж алдарт бүжигчин хэмээгдээд ижийдээн буцаж ирэх болохыг ярьсаар торойнуудыг машиндаа суулган хаалгаа хаана. Машиныхаа цонхоор үргэлжлүүлэн сайхан инээмсэглэсээр байна гэдгийг мартав. Хөөрхий эх чамд дараа дараачийн жилийн хүүхдүүдээ ч гэсэн өгч явуулах юмсаа гэж бодсоор хоцорно. Тиймээ, түүний итгэлийг алдаж болохгүй. Өөрөөр хэлбэл инээмсэглэхээ больж болохгүй ээ гэсэн үг. Тэхээс торой ерөөсөө яриагүй байна.

Зы, торойгоо ацарлаа. Торойнууд чам руу баясгалантайгаар харцгаах бөгөөд хамт олноо нүдээрээ хайж эхэлнэ. Гэвч түүний хамт олон нь хөргөчинд байгаа хөлдүү тахиа, үхрийн тал хэл, хонины долоо найман хавирга сэлт  юмаа гэдгийг одоохондоо хэлээд юүүхэв дээ хөөрхий. Тэдэнд өрөө гаргаад хэрэггүй, бохирдуулчна. Дараа эх гахайнууды нь хүлээж авч уулзахад өрөө хэрэгтэй. Өрөөнийхөө ханаар дүүрэн жаргалтай бяцxан торойнуудын зураг хадийшдээ.... Торойнуудыг гадаа саравчинд унтуулахдаа торойтой нэг кино байдаг даа холливуудын, хөөрхөн. Тэрийг тавиад өгчүүл. Урамшиг дээ хөөрхийс.

Маргаашийн үүр тэмдэгрэвүү гүү юүү торойн туурай тожигноод чамайг сэрээж магадгүй. Бүжгийнхээ дасгалыг хийж байгаа нь тэр. Чи саравч руу нь шагайгаад эрхий хуруугаа гозойлго. За тэгээд нялуураад байкгүй гарч галаа бэлд. Торойнууд чамтай цуг бүгдээрээ өглөөний цай уух нь гэж бодно. Нөү шүү дээ гэдгийг удкуу нэг нь харах болно. Бусад нь ээлжээ иртэл тэгж бодсоор байх нь дамжиггүй. Шорлох бөххөн шиг, уртхан шиг төмөр бас бэлднэ. Торой "бүжгийн анхны хичээл-стриптизийн тухай ойлголт"-оор эхлэх нь гэж бодно. Түүний юу бодох нь чи бидэнд тийм хамаатай гэжжжүүүү....!?

Зиа, нэг торойгоо гаргы. Барьж авах мавах юм байхгүү шд, тэр өөрөө л гүйж ирээд хүзүүнээс чинь зүүгднэ. Хайрт багш минь гээ л. Уяраад уйлчив, сайхан амтат торой идмээр байгаа биз дээ чи.

Заа, одоо нядалгаа эхэллээ. Юуны өмнө онжгы нь гаргаад төмрөөрөө шууд гатгадаг .... байхдаа одоо. Урагшаа зугтааж магадгүй тул хананд нүүрээр тулгах хэрэгтээм байна. Шууд дүрээ л явуулна. Явкуу бол төмөрнийхөө араас алхаар нүднээ. Тэр чарлах бол хамаагүй. Чихэвчэндээ .......... дуурийн ........-н аарийг эцэс дээр нь тавиад сонсуул хийжаагаа юмнаасаа кайф авна гээч. Харин бусад торойнд нь "Аз жаргалын эрэлчин" дуурийн "Хумбагын ари"-г сонсгож болох юм.

За тэгээд төмрөө урагш нь нүдлээ....., аа торойгоо барьжаахын байнаа. Ер нь ганцаараа баркуум байна. Хүн дууды. Торойнд дуртай хүн мундкуу, дохиход л жагсаад ороод ирнэ. Зориг, шунал 2-оор нь шалгаруулж авнаа. За төмрөө цохисоор байгаад амаар нь гаргах ёстой. Тэхийн тулд торойг ааа.. гэгүүлжаах хэрэгтэй бас. Тарчилж байгаа торой тэрийг хийтэл нь ятгана шүү дээ. Түүний өвдөлт, тарчлалт, эх болон ах дүүнрийх нь уй гашуу бол бидэнд түй ч падлий байхгүй. Тэгээд төмөр амаар нь гараад ирэнгүүт дамжлаад гал дээрээ тавина.

Өө галаа асаагаагүй байхын. За яахуу тэгсэн ч гэсэн түлээн дээрээ тавьчаад галаа асаана. Гал асжаах хооронд торойтой хэн нэгэн нь ярижаахкуу бол болкуу л дээ. Удахгүй бид аз жаргалд хүрнэ гэдэг дуу муу аялж өгөөд. Ингжээж л бүжигчин болно энтэр гэж итгүүлийшд. Гал аслаа. Торой тийчлээд байвал түүнд бие халаалт гэж итгүүлэх ёстой. За тэр ч угаасаа өнгөрсөн. Бусад нь торойнууд нь сонсоод юмуу, цонх монхоор харчуул бөөн гай гэсүүг шүү. Тэхээр одоо гол PR-г бусдад нь хийнэ. Тэдэнд үргэлж сайн сайхан юм ярьж, итгүүлэх бол бидний үүрэг. Тэгээд нэг нэгээр нь гаргаад .... ёооё, инээд хүрчлээ байна. За тэгээд тэр торой чинь угаартаад юмуу өвдөлтөөс болж ухаан алдаж магад. Тэр амьд ахуйдаа хэр зэвүүн торой байсан бэ гэдгий нь харгалзаад зарим нэг үед ус цацаж сэргээнэ. Үхтэл нь сэрээнэ.

Бас нэг асуудал байнаа. Гадар нь сайхан болоод байдаг дотроо түүхий байвал яанаа тээ. Түгүүл гадар нь болонгуут онжиго руу нь гараа оруулаад урагш явуулна. Ингээд гараа амаар нь гаргаад хоншоороос базаад гараа буцааж татна. Татсаар байгаад онжигоор нь гаргаж ирэх нь байшдээ, ойлгогдох нь уу гүү юүү. Одоо дотор нь гаднаа, гадар нь дотроо байна. Хэн ч, тэр битий хэл ижил нөхөд нь ч таникуу. Тэгэнгүүт тэднийг гаргаж ирээд нэг харуулчуул зүгээр шүү. Тэгээд энэ бол бидний цуг идэх оройн хоол гээ хэлчих. Тэр ч бүү хэл өвдөл цөвдлөөс нь жоохон өгүүл өг. Ингээд бусад торойнууд чамд үхтлээ баярлаад, танд итгэх итгэл нь ч хэд дахин өслөө. Амархан байгаа биз дээ. Хэр удаан тарган торой идэж чадах чинь ганцxан танаас л хамаарна. Гол нь авхаалж, панаал, зориг чухал шүү. За ер н панаал л гол нь юм доо.