Орой хөлбөмбөгийн 2 ч том тоглолт болох гэж байдаг. Таних танихгүй 10 гаруй хүн дундаа нэг телевизтэй байдаг. Ихэнх нь хижээл насны хүмүүс нэг залуу байх нь хөгжим сонсоод утсаараа оролдоод юун хөлбөмбөг манатай. Хижээл насны 4 нь эмэгтэй байх нь харваас солонгос сериалаар бол мэргэшцэн амьтад болох нь илт байна. Ийм хүнд өгөгдөл дунд хөлбөмбөгийн 2 тоглолт үзэж тэвлийз үзэх 5 цаг гаруйг нь өөрийн талдаа барина гэдэг бол хүнд  шийдвэр биз. Ийм нөхцөл байдал байж болохгүй гэх вий эмнэлэгийн коридорт  бол байж болжээн.

Харанхай харуй бүрий болоод хүмүүсийн царай бүдийгээд зурагтын гэрэлд хүмүүс аяга цайгаа ууж зарим нэг нь унтаж байсан үеэр би ээлжээ хүлээж авсан юм. Тоглолтын цаг эхлэх гэж байхад хүмүүс хэзээ ч хөлбөмбөг гаргахааргүй суваг дээр тавьцан суужээн. Хүмүүсийг харвал дор бүрнээ суудалаа засацгаагаад энэ мэдээний дараа ямар нэг солонгос сериал гарна, тэрийг нь юу ч байсан үзнэ гэж байгаа болтой ер нь тухалцгаах маягтай байшүү. Энэ үед л эхний алхамаа хийхгүй бол оройжин солонгос сериал үзэж өнгөрөөх нь дамжиггүй болсон тул босож ер нь толгойлох маягтай байгаа эгээ нар дээр очлоо.  Тэд нарыг эвтэйхэн давчихвал бусад нь за эд юм хэлээгүй байхад би болий доо гэх дамжиггүй санагдсан тул тэдэнтэй л тулж ажиллая гэж бодлоо.

Эхлээд залуу хүмүүсээ дэмжих тухай ярьлаа. Тэд л хөгшчүүлээ эмлэгт асардаг шүү дээ гэж эхлээд солонгос сериал бол нөгөө өрөөндөө байхадаа зөвхөн дууг нь сонсоод ойлгоод явж болдог тухай ярьлаа. Бас хэд хэдэн анги алгасцан байхад оогт ойлгойхгүй юмгүй үзэж болдог тухай ярьж үхлийн цохилт өгөв. Тэгээд спорт хүний биед хичнээн хэрэгтэй тухай буу халснаар ерөнхийдөө ялалт миний гарт орж ирэх нь ойлгомжтой боллоо. Одоо тэднийг бие засхыг нь хүлээх л үлдсэн. Азаар нэг нь жорлон явж нэг нь хүнтэй утсаар ярих далимыг ашиглан хөлбөмбөг гарах суваг дээр тааруулж орхив. Тоглолт ч эхэллээ хойно суужаагаа том биетэй мангар хар эрээс бусад нь тоож үзэхгүй байна. Зарим нь ууралсан маягтай хоорондоо кино үзхиймсэн ч гэж шивнэж байна. Түрүүний яриа залуу Гаамп  одоо таг дуугүй болцон үзэж гаржээшд. Нэгэнт суваг дээрээ тавьцан бас удирдлагыг нь гартаа чанга атгацан надаас санаачлагыг авна гэдэг бол энэ хэдийн барах юм биш болсон байлаа. Эхний тоглолт гал гарсан тоглолт болсон ч би гоол гэж орилж чадсангүй сайхан намбатай үзлээ. Энэ бол их тэвчээр шүү. Бусдыг тохуурхаж байгаам шиг ганцаараа орилж галзуураад ч яахав дээ.

Дараагын тоглолт 30 минутын дараа, бас өөр суваг дээр. Би ч нэгэнт санаачлага авсан хүн тул тоглолт гарах сувгаа эргүүлж байтал гайтай сагсан бөмбөгийн дэлхийн аврага өөр суваг дээр гарч байна. Юман чинээ бодолгүй алгасаад суваг сольж суутал хойно суужээсэн мангар хар алив удирдлагаа гэж авдын. Ингээд амьдрал орвонгоороо эргэлээ л гэж бодлоо. Би яаж ч үзээд дийлэхгүй нь тодорхой. Махан бодоор байтугай гартаа юм бариад ч барахгүй нь илт байна. Босоод зогсуул мөөмөөр нь татхаар эр. Би ч за ахаа гээд удирдлагаа уриалагхан л өглөө. Өөр яахын бэ. Миний оронд хэн ч байсан тэгнэ биздээ энэ чинь. Одоо миний хувьд аймшигт мөчүүд эхэллээ. Твийтэрээр дүүрэн тасархай тоглолт гаржээн гэж ярьсан хүмүүс. Энд нэг том хар эр сагс үзээд байдаг. Би тэнд байж ядлаад давчдаад сууж байдаг. Аргаа бараад энэ сагс ч дээ бараг тодорхой болчиж дээ. Нэг нь хэт их оноотой байна гэсэн толгойгоо надруу их эвгүй эргүүлжээн. Би таг дуугүй боллоо. Би зүгээр суух хүн биш тул дахин дайралт хийлээ. Сагс ч гоё нь гоё энэ хоёр баг нээх сайн багууд бишшиг байна гэчлээ. Энэ удаад бүүр сонсоогүйм шиг намайг тоож ч харахгүй байна шүү. Уурлаж дээ мань гэж бодоод би хэсэг намжлаа. Миний данхар толгойд ашгүй мэргэн арга шурд гээд ороод иржээн. Солонгос сериалын аниа нар дээр очоод та киногоо үзэхгүймуу. Үзүүл үзээрэй би больчлоо гэж шургалаа. Цаад санаа нь би үзэхгүй бол тэр ч үзэхгүй гэсэн айхтар арга. Гэтэл аниа нар дуусцаан өдийд унтлаа гээд уурлангүй хэлжээн. Би шивигнэж асууж байхад эд ингэж чанга хариулах гэж дээ. Нөгөө том эр сонсчуул алуулдын байгааз дээ. Уг нь шивэгнэж асуусан асуултанд шивэгнэж л хариулдаг биздээ. Ууртай л байсан байх.

Ашгүй том эр шээхгэж байгаа болтой босоод явжээн. Гялс удирдлагыг нь аваад хөлбөмбөг гарж байгаа сувгаа хайлаа. Уг санаа бол гялс сувгаа олоод цээжилж аваад зурагтаас нь сагс гаржаагаа сувгыг устгаад хөлбөмбөг дээрээ тавьчаад сууж байх ёстой юм. Тэгээд орж ирхэд нь шууд алуул ал би одоо буцааж гаргаж чадахгүй. Ингээд дуусы яавал яаа гээд хэлэх байсан юм. Гэтэл гайтай хөмбөг гарж байгаа суваг таардагүй арай гэж таарангуут нөгөө эр ороод ирлээ. Өмнөх мундаг эр зориг ч хаашаа алга болов гэмээр нисэн одож хөмбөгөө 1 сэкунд ч болтугай үзчихлээ гэж тайвшраад гялс сагсан дээр сувгыг тааруулаад удирдлагыг аваачиж өглөө.

Одоло яршиг хөлбөмбөгөөс зодог тайлы. Сагс л үзэж байя. Ийм байдалд орох байсан бол эртнээс сгас үздэг байж. Хайран солонгос сериал цаашаа болгосон хөдөлмөр минь, уучлаарай солонгос сериалынхаа гэхийсэн  гээл шаналж хэвтэж байтал унтчиж.  Өглөө босоод гэрэл гэгээ орхоор хартал мань том биет хөөрхөн ааштай залуу хүү ахаа энээ тэрээ гээд явжээн. Новш өчдөр гэрэл асаагаад ганц харцан бол шөнөжин тэгэж тарчилж байхын оронд хуга дээрэлхээд хөмбөгөө үзэх байсан байшүү дээ. Төсөөллийн мангасаа бий болгочоод түүнтэйгээ тэмцээд байж. Арай ч дээээ. Харагдаж байгаагаар нь хэр удаан дүгнэсээр байхын болоо энэ чинь.

http://toimsetguul.mn