Өндөр технологи эзэмшсэн “монгол залуус дэлхийг эзэлнэ”
Өөрснөө залуу яваагүй юм шиг, нэг их юм бүтээчихсэн юм шиг, социализм гэж нэг сайхан нийгэм байгуулчихаад түүнийгээ ардчиллынханд алдчихсан юм шиг хорсож явдаг хөгшид байдаг.

Өнөөгийн залуус юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй гэж ярьдаг өөрийнхөө насны (тавь, жараас дээш насны Г.Д) коммунист өвгөчүүдэд би дургүй хүрдэг. Социализмын үед төрж өссөн, хамаг насаа өнгөрөөсөн бидний үе чинь эргэн бодоход хойч үедээ үлдэхээр зөв зүйл (хэдэн мал хариулхаас өөр) юу ч хийгээгүй юм байна. Социаоизмын үеийн бид чинь хий л МАХН, Ленин, Цэдэнбал Филотова гэж хийрхээд байснаас тэргүүний ганц технологи эзэмшээгүй, монгол инженерийн ур ухаанаар бүтээсэн гэхээр ядаж ганц бараа үлдээгээгүй юм байна. Өнөөгийн залуусдаа өвлөх өв, бизнес эрхлэх гарааны хөрөнгө, технологийн өндөр боловсрол үлдээсэнгүй.
Бидний үед эзэмшсэн технологи, гайхуулах монгол брэнд юу ч алга. Тэр жил Азийн олон орон оролцсон технологийн дэвшлийн Киотогийн үзэсгэлэнд Монголын лангуун дээр юу байсан гэж санана. Монгол гэр, эсгий таавчиг, оньсон тоглоом гурав байж билээ. Тэгэхэд хажууд нь Хятад улс 150 кг юм үүрээд хүний командаар гүйдэг цэрэг робот, Япон улс войнг онгоцны шинэ удирдлага гэж хэмжээ нь ердөө гар утас шиг төхөөрөмж тавьсныг хараад Монголынхоо павильоноос үхтлээ ичиж байж билээ. Уг үзэсгэлэнд Монголоо танилцуулж тайлбар хийж, нэг их говийн зураг, тэмээтэй ном өгч оньсон тоглоомоо танилцуулж зогссон бүсгүйд би “Энэ үзэсгэлэнд оролцохоо боливол яасан юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй “Харин тиймээ дарга нар заавал оролц гэсэн. Тоямо мужаас Киото хүрэх унаа олдохгүй би энэ нэг таван хайрцаг юмтай үйлээ үзэж ирлээ. Ирсэн чинь энэ үзэсгэлэн, технологийн дэвшлийн үзэсгэлэн юм гэнэ. Элчин сайдын яам энд тэнд үзэсгэлэн гаргаж нүүр тахалдаг, ийм юмтайгаа явуулчихсан” гээд нүүр нь баахан улайж билээ. Олж сурталчилж чадвал одооны залуус өндөр технологи эзэмшсэний хувьд бахархахгүй байхын аргагүй “гайхамшгийг бүтээж чадаж” байна. Энэ зуунд дэлхийд гайхуулъя гэвэл, улс орноо хөгжүүлье гэвэл маш өндөр боловсрол эзэмшсэн 1000 сайн инженер хэрэгтэй гэнээ. Асар өндөр үнээр зарагдах оюун ухааны бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд монгол залуусын толгой хүрэх үү. Ийм залуусыг мөнгөөр биш бодлогоор дэмжих монгол төрийн ухаан байна уу гэвэл байна, бий болж байна гэж би урамтайгаар хэлнэ. Монгол залуучууд зөвхөн бөх, зодооны спортоор биш технологийн өндөр эрэмбийн бүтээгдэхүүн хийж дэлхийд гайхуулж чадаж байна. Төрийн шагналт Н.Нацагням “Генераторын удирдлага” хийж олон тэрбум валют олох боломжийг нээлээ. Нацагням нэг удаа “Би хэрвээ Хятадад ийм юм хийсэн бол дэлхийн тэрбумтан болсон” гэж ярихыг сонссон байх. Ухаалаг гар утасны цэнэгээ гялс авдаг зайг чинь Шведийн компанид монгол инженер Г.Түмэннаст зохион бүтээж нийлүүлж байгаа гэдгийг та нар мэдэх үү. Японы KCI компани монгол инженер А.Алтанбилэгийн хийсэн мастер компьютерийг олноор үйлдвэрлэж эхэлжээ. Орост сурдаг хэдэн монгол залуу эзнийхээ гарын хээг таньдаг ухаалаг гар утас зохион бүтээжээ. Д.Ган-Од гэдэг залуухан эмэгтэй хяналтын камер зохион бүтээсэн нь Монголынхоо зах зээлийг бүрэн хангах боломжтой болжээ Харин манайхан Хятадаас хяналтын камер оруулж мөнгө угааж байдаг. Ийм жишээ олныг өгүүлж болно. Одоо улс орнууд хүн амын олон, газар нутгийн томоор бие биенээ дээрэлхэж эзэлж байдаг тэр цаг өнгөрсөн. Харин ямар орны хөвгүүд, охид хэр зэрэг ухаантайгаа, юу хийж бүтээж чаддагаа үзүүлж байна. Энэ зуунд улс орноо хөрөнгөтэй болгоё гэвэл, залуусаа тэрбумтан болгоё гэвэл өндөр технологи эзэмшсэн монгол залуус дэлхийг эзэлнэ. Монгол залуу инженерүүдээр бахархахаас өөр аргагүй. Харин бидний үе төр засгаасаа тэтгэвэр нэхэж, мөнгө нэхэж харааж загнахаас өөрөөр ямарч хуримтлалгүй эмгэнэлт нэгэн үе өнгөрч байна. Улс орноо хөгжүүлэхэд эд нар шиг 1000 инженер бодлогоор бэлтгэхэд л хангалттай. Монгол хүний ген монгол залуусынхаа толгойд итгэнэм.