Энэ 7 хоногт
Эерэг бодол л өсөлт, хөгжилтийг дууддаг
Бидний олонхи нь манай нийгэм дорвитой хөгжихгүй байгаагийн шалтгааныг төр засгаас, улс төрөөс хайдаг. “Хөгжвөл хөгжихөөр хугацаа өнгөрчихлөө”, “Хорин таван жил өнгөрчихөөд байхад бид бахь байдгаараа”, “Гурван сая хүрэхгүй хүнийг жаргаах шиг амархан юм байхгүй” гэж ирээд л харааж зүхэх маань өнөөгийн түгээмэл дүр зураг болжээ.
танд эерэг үр дүн заавал ирэх болно.
Вилли Нельсон
(кантри дуучин)
Хоцрогдлын нэгэн шалтгаан
Бидний олонхи нь манай нийгэм дорвитой хөгжихгүй байгаагийн шалтгааныг төр засгаас, улс төрөөс хайдаг. “Хөгжвөл хөгжихөөр хугацаа өнгөрчихлөө”, “Хорин таван жил өнгөрчихөөд байхад бид бахь байдгаараа”, “Гурван сая хүрэхгүй хүнийг жаргаах шиг амархан юм байхгүй” гэж ирээд л харааж зүхэх маань өнөөгийн түгээмэл дүр зураг болжээ.
Үнэн хэрэгтээ хөгжихгүй байгаагийн маань нэг гол шалтгаан нь бид аливааг өөдрөгөөр, эерэгээр харах чадвараа алдчихсанд л байгаа юм. Аливааг цаг үргэлж муугаар бодон, хараал зүхэл урсгаж байгаа минь тийм л үр дүнг дуудаж байгаа ажээ. Тийм ээ, ямар бодол бодно, тийм л үр дүнд хүрдэг. Мууг бодвол муу, сайныг бодвол сайн л үр дүнд хүрнэ гэсэн үг. Эртнээс монголчууд үүнийг мэдэж “монгол хүн амныхаа билгээр” хэмээн сургаж ирсэн ч сүүлийн 20-иод жил энэ уламжлал маань алдагчихсан билээ.
Эерэг бодлын хүч
АНУ-ын Вашингтон хотод 1993 онд эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Гэмт хэргийн түвшинг эерэг санаа бодлын хүчээр бууруулах туршилт юм. Хотын иргэд сайн дураараа гурван 7 хоногийн туршид бусдадаа зөвхөн сайн сайхныг хүссэн эерэг бодлоор өөрсдийгөө цэнэглэжээ. Үр дүнд нь долоо хоног тутамд Вашингтон хотод гардаг гэмт хэргийн тоог 35% бууруулж чадсан байна. Энэ нь тохиолдлын үр дүн биш. Өөр газар, бусад хотуудад ижил хугацаанд хийсэн судлагаа ч адил үр дүн өгсөн.
Эндээс сөрөг бодлууд сөрөг энергийг үүсгэн, таагүй үр дагавар бий болгодог болохыг баттай мэдэж авчээ. Тэгэхээр үүний эсрэг эерэг сэтгэлгээ бол тархины бүжиг юм. Эерэг үнэлэмж нь нийтээрээ амжилтанд хүргэх замыг чиглүүлэгч, гэрэлтүүлэгч юм.
Та яг одоо энийг уншаад бодож буй зүйл эерэг үү? сөрөг үү? Үүнээс таны өнөөдрийн ажлын бүтээл шууд шалтгаална.
Анзаараагүй хөгжил, үнэлээгүй хөдөлмөр
Бидний амьдралыг сайжруулж, эрсдлээс хамгаалж байгаа олон зүйлсийг бид анзаарч харахгүй, харахыг хүсэхгүй, харсан ч үнэлэхгүй, дэмжихгүй байна. Жишээ нь: биднийг наадамдаж, наргиж, засаг төрөө муучлан харааж байх зуур эрчим хүчнийхэн маань их ажил амжуулж, цахилгаан болон дулааны эрчим хүчний найдвартай байдлыг хангах төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.
Аль социализмын үед баригдсан дулааны цахилгаан станцууд хуучирч элэгдэн, өнөө цагийн их ачааллыг даахгүй, шаардагдаж байгаа эрчим хүчийг нийлүүлж чадахгүйд хүрээд байсан билээ. Хэрвээ Хөгжлийн банк энэ байдлыг эерэг чиглэлд өөрчлөхөөр хөрөнгө оруулалт хийгээгүй бол ирэх өвөл Улаанбаатар хотын цахилгаан дулааны хангамж тасалдаж, доголдол гарах үүнээс улбаалаад хязгаарлалтууд тогтмол хийх эрсдэл бэлээхэн бий болоод байжээ.
Хөгжлийн банк зарлаж, сүржигнэлгүйгээр эерэг өөрчлөлтүүдийг хийсээр л байж, хийгдсэн ажлуудыг нягталбал:
- III Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төсөл. Рекордны богинохон хугацаанд буюу 11 сарын дотор амжилттай хэрэгжжээ. Үр дүнд нь Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100 Гкал/ц, үйлдвэрлэлийн хэмжээ 250.0-300.0 сая кВт/цаг-аар нэмэгдэж, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал энэ хэмжээгээр дээшилсэн байна. III Цахилгаан станц өнгөрсөн 7 дугаар сараас шинэ турбинаар цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн. Уг станцын борлуулалтын орлого эрс нэмэгдсэн сайхан мэдээ дуулдаж байна. Хөгжлийн банкнаас олгосон 35 сая ам.доллараар шинэ турбин генератор суурилуулж, хөргөх цамхаг барьсан бөгөөд мөн ус шахах насос, цахилгааны болон усны дамжуулах шугамуудыг солих ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
- Дулааны IV цахилгаан станц хүчин чадлын өргөтгөлд Хөгжлийн банк 70 сая ам.доллар олгохоор болсноос 56,4 сая долларыг олгоод байна. Ажлын гүйцэтгэл 81 хувьтай явагдаж байгаа ажээ. Энэ төсөл хэрэгжихэд эрчим хүчний үйлдвэрлэл 500.0 сая кВт.цаг, дулааны үйлвэрлэл 400.0 мянган Гкал/цагаар нэмэгдэх юм. Ингэснээр УБ хотын эрчим хүчний хэрэглээний ойрын 2 жилийн өсөлтийг даах чадварыг олгох юм. Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл бүрэн хийгдэж, одоо “Уралын Турбины Завод” түлхүүр гардуулах нөхцлөөр гүйцэтгэлийг хэрэгжүүлж байна. 2014 оны 12 сард ашиглалтад оруулна.
- Баянзүрх дүүргийн “УС-15” халаалтын зуухыг Амгалангийн дулааны станц болгон өргөтгөх төсөл мөн амжилттай хэрэгжиж байна. Одоогоор яндангийн барилга угсралтын ажил 100%, зуух №1-ийн барилга угсралтын ажил 90%, зуух №2-ын барилга угсралтын ажил 82% , гадна дулааны Ф700 хос шугамын барилга угсралтын ажил 85%-ийн гүйцэтгэлтэй, нийт гүйцэтгэл 75%-тай байгаа ажээ. Станцын эхний ээлж 2014 оны 12 дугаар сард ашиглалтанд орно. Энэ төслийн ачаар Улаанбаатар хотын зүүн хэсгийн орон сууц, барилгууд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдох юм. Үүнээс өмнө хотын зүүн хэсэгт дулаан хүрэлцээгүйгээс орон сууцны иргэд өвөлдөө тун зутруу аж төрдөг байлаа. Хөгжлийн банкнаас түгээж буй эерэг өөрчлөлтийн ачаар орон Баянзүрх дүүргийн иргэд өнтэй өвөлжих, хотын зүүн хэсэгт орон сууцны хороолол төлөвлөх, барилгажуулахад таатай нөхцөл үүсч байгаа билээ.
Гэрэл, дулаан бол эерэгээс эерэг хүч. Монголчууд бид Хөгжлийн банкнаас түгээж буй эерэг хүчийг эерэгээр хүлээн авч, эерэгээр түгээх цаг болсон. Хэдий болтол нэгнийгээ үгүйсгэн, муучилж суух вэ. Бодитойгоор хийгдсэн ажил, бодит өөрчлөлтийг эерэгээр үнэлж, хүндэлж, түгээж сурах хэрэгтэй. Үгүй бол бидэнд сөрөг бодлын маань хариу болж сөрөг л үр дагавар ирнэ.
Сөрөг бодлоо эерэг үнэлэмжээр сольцгооё!
Хөгжилд саад бологч гол хүчин бол бид өөрсдөө, бидний өөнтөгч сөрөг сэтгэлгээ болохыг үргэлж санаж явцгаая. Дэвшилд саад бологч бүхэн сөрөг сэтгэлгээ, үнэлэмжээс эхтэй. Хүмүүс өөртөө итгэлгүй, амьдралдаа сэтгэл хангалуун бус байх тусам, амжилтанд хүрэх чадавхиа алддаг.
"Бид ямар ч чадваргүй, бид хөгжиж чадахгүй” гэх бодлоо "бид хийж чадна, бидэнд хөгжих чадвар бий” гэх эерэг бодлоор нэн даруй сольцгооё.
Эерэг хандлагыг хөгжөөж, оюун санаагаа үргэлжид эерэг үнэлэмжээр тэтгэснээр бид нийгэмдээ эерэг хандлагын урсгал, төвлөрөлийг бий болгож чадна. Та бидний хамтын сэтгэлээс бүрдэх эерэг хандлагын урсгал улс орны минь хөгжил, хүн ардын маань амьдралыг гайхалтайгаар өөрчлөн дэгжээх болно.
Эерэг бодлын хүчийг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Уншигч