Улс төр байнга шинэ юм моодонд оруулж байх юм даа.  Хамгийн сүүлийн жишээ гэхэд л түгжилдэх гэж байна. Бие биенээ баруун солгойгүй түгжилдээл сайхан гарууд. Сандал суудлын төлөө манай дарга нар бие биенээ түгжилдсэн арвин туршлагатай болсон улс шүү дээ. Араас нь түгжилдэх бэтгий хэл нэгнээ хэвлэлийн камерын өмнө улаан нүүрлүү нь дэлсээд унагаадаг улс шүү дээ. Юун тэр салаавч малаавч цаашаа бүүр. 

АН нам бол сөрөг хүчин л байвал таардаг улсууд. Яллаа л бол сайхан хоорондоо барилцаад авдаг гарууд. Одоо эндээ дасал болжээшд. Бүүр ардчилсан нам ялхад за ашгүй эд ч одоо хөнжил дотроо хөлөө жийлцээд хөгжилтэй 4 жил өнгөрөх нь дээ. Сайхан зугаатай улс төртэй байх нь гэж гараа үрсэн улс ч олон байсан гэхийн билээ. Тэгсэн эд бүүр бидний ч төсөөлөөгүй юм хийдэг болж  аль нь манай талын герман юм аль нь дайсны талын герман юм гэдгийг ёстой ойлгох адгуус ч монголоос гарахгүй болтолоо түгжилдэцгээж байх юм.  Аргагүйшд хэн дуртай нь хэн дуртай намтайгаа нийлээл хэн дуртайгаа түгжилдээл байжаагаа болхоор тр байхдаа.   Тэхдээ хартай муу зуснууд хархад бол энэ бүхэн тийм ч дур зоргоороо биш юм гэнээ. Харин ч дур зоргоороо биш их зохион байгуулалттай цаагуураа нарийн эд болох  нь харагдаж бгаа гэнэ.  Ойр ойрхон засагаа унагаагаад ээлжээр бүгд дарга сайд болж аваад таргалчих нарийн төлөвлөгөө ч байгаа байж болох юм гэнэ. Иргэн баян бол улс баян гэдэг үгийг өөрсдөөсөө эхлүүлж яваам шиг байгаа бодлогын шинж чанартай ажил юм гэхийн.  Харин хэзээ иргэдрүүгээ орж баяжуулхыг бол чөтгөр  бүү мэд. Өмнө нь ардчилсан нам ялахдаа засагаа 4 сольж унагаад хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо гэдэг үгийн утгыг алдуулж бүүр 4-р ээлжнийхэн хүртэл хоолондоо орж олны нүдийг орой дээр нь гаргасан.  Одоо тэрүүгээрээ үргэлжлүүлээд 4н засаг сольчуул ойролцоогоор 80-д хүн хоолондоо хүрчих болтойм. Яанхвээ 80 иргэн баяжихад улс баян болохгүй ч бид бас 80-д иргэн нь хоолондоо хүрсэн сайхан засагтай улс шүү гэж суухад сайхан.

МАН ч бас юунаас ч дутахгүй. . АН тэнд өөрөө өөртэйгөө дайтаад засаг төрөө унагааж гэр орноо, намаа шатааж дуусгах гэж түйвээж байхад нөгөө хөөрүү МАН зүгээр харж суухын оронд зодоонд дуртай хөөрүү хүүхэд шиг зодолдох гэж байгаа нь энэ гээд нууц гэрээ мэрээ гэж юм гаргаж ирээд тэр нь илрээд нүдний булай болж байхын.Товчхондоо АН хоорондоо алалцаад юун МАН тай мантай байхад МАН нөгөө л зодолдож чададгүйгээ гайхуулж нүдрүүгээ хуруугаа хийчээд уйлж суух боллоо. Ингэж амиа хорлож байхаар зүгээр байгаачээ, зүгээр байхад л ялагч боллоошдээ гээд уурламаар болхын. Зодоонд дуртай байж болно эхлээд зодолдож сураад тэгээд хэзээ зодолдохоо мэддэг байж зодолдмоор юмдаа гэж ахмад зодоончид хэвлэлээр үгээ хэлж эхэлжээ.  Нууц гэрээ гэж юм гаргаж ирхээр засаг унаад АН нам хөгөө  хөлдөө чирнэ гэж бодсын байхдаа. Уг нь тэдэнтэй тэдэнгүй хөлдөө чирээд явжээсэн улс шүү дээ. Уг нь зураг зодоон хоёрыг холоос хардын гээл суужаахгүй.

Тэгсэн зарим нь бүүр аймаар таамаг дэвшүүлжээн. 1996-2000 онд засаг унаад баахан солигдоод Зориг харамсалтайгаар амиа алдаж байж улс төрчид нэг ширээний цаана сууж гар барьж гайгүй болсон. Зоригийн хэргийг илрүүлэхгүй болхоор тэр үеийн улс төрийн засаг унагаадагыг дахиулаад дараа нь хэн нэгнийг хороох гэнгүүт нь өмнө нь барьж аваад аа чи Зоригын хэргийг хийсншүү гээд амыг нь асуух гэж байгаан гэнэ гэж. Хэргийн газар үйл явдалыг эхнээс нь давтаад хэрэгтнийг илрүүлдэг шиг юм уу даа. Гэхдээ гүү байхаа тийм аймаар улсаа онхолдуулж илрүүлэнэ ч гэж юу байхав. Засгаа онхолдуулж аваад өөрснөө суудалд хүрэх гэж байгаа нь бол хамаагүй бодитой гэж хараад байгаа шүү. Энэ бол жинхэнэ утгаараа брэнд болоод уджаагаа үйлдэл дээ.

Одоо бидний урд намрын халуун өдрүүд дуусаад өвлийн зэврүүн өдрүүд эхэлж байна. Энэ байгаль цаг уурын хувьд ч  улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тэр. Чухам хэн нь ялхыг харах үлдэж. Хочрдугаар ээлж хоолондоо орохнуу, эсвэл задгай цагаан сайд нэрээ соль засагтаа үлдэж шазруун гүргэр сайлд гэж нэртэй үлдэхнүү. Ёстой цаг хугацаа л харуулж дээ.