Өдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нийгэмд “Үнэ, цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх” үзэл санааны хүрээнд, орон нутаг болон улс орны хэмжээнд хүмүүсийг нэгтгэхийн тулд TED-ийн арга хэмжээг бие даан зохион байгуулах TEDx хөтөлбөрийг бий болгосон юм.

TED бол дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлан бүтээгчдийг цуглуулан, технологи, энтертайнмент, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, хөгжил зэрэг олон салбарт хамаарах шинэ санааг хуваалцдаг жил тутмын арга хэмжээ билээ.

Жил бүр TED арга хэмжээний үеэр  дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлагч, туурвин бүтээгчид цугларан, технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, хөгжил зэрэг олон салбарт гарч буй дэвшилт, шинэ санаа санаачилгыг танилцуулан, илтгэл сонсож, санал бодлоо хуваалцдаг.

TED нь өөрийн зорилго болох “Шинэ санаа, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх” үйлсийн хүрээнд, хөтөлбөрийн хүрээнд толилогдсон чухал илтгэлүүдээс интернэтэд байршуулж, олон нийтийн хүртээл болгодог. Дэлхийг өөрчлөхүйц шинэ санаа, төсөл хөтөлбөр, хувь хүмүүс, байгууллагуудын тухай тогтмол мэдээлж байдаг.



TEDx үйл ажиллагааны тухай /x=Бие даан зохион байгуулагдаж буй TED арга хэмжээ

TEDx нь хувь хүн, нийгэмлэг, өөрсдийн орон нутаг, бүсд туршлага, санал, санаачлага хуваалцдаг, бие даан зохион байгуулагддаг TED-ын салбар  арга хэмжээ юм. TED-ийн зүгээс TEDx хөтөлбөр зохион байгуулах ерөнхий удирдамж гаргадаг бөгөөд бидний зохион байгуулж буйтай ижил үйл ажиллагаа бусад улсад бие даан зохион байгуулагддаг гэсэн үг.

TEDYouth арга хэмжээний тухай

TEDYouth бол  сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан нэг өдрийн тусгай TED арга хэмжээ юм. Үйл ажиллагаагаар дамжуулж эрдэмтэн, дизайнер, зохион бүтээгч, судлаач, дуучин, гээд бүхий л салбарын мэргэжилтнүүд өөрсдийн мэргэшсэн салбар, хийдэг ажлаа танилцуулж, манай гаригийн залууст мэдлэг, мэдээллэл түгээж, урам зориг нэмж байдаг.

TEDYouth нь 2011 оноос эхэлсэн. Бие даасан TEDxYouth арга хэмжээ дэлхий даяар зохион байгуулагдаж байна.

Харин 2014 оны 11 сарын 16-нд анхны TEDxYouth@Ulaanbaatar буюу Монголд 11 дэх бие даасан TEDx арга хэмжээ Шинэ Монгол Ахлах сургууль дээр зохион байгуулагдах гэж байгааг уламжлахдаа урамтай байна.
 

TEDxYouth@Ulaanbaatar-ийн үзэл санаа
 

Монгол улсад дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа TEDxYouth@Ulaanbaatar арга хэмжээ маань энэ жил бидний зохион байгуулж байгаа дөрөв дэх TEDx-ийн үйл ажиллагаа юм. TEDxYouth@Ulaanbaatar 2014 нь “Маргаашийг төсөөлөхүй” сэдвээр 2014 оны 11 сарын 16-нд Шинэ Монгол Бүрэн Дунд Сургуулийн урлагийн зааланд зохиогдох гэж байна.

Бид нийгмийн хамгийн шинэчлэгч үзэл бодолтой сэтгэгчид болон  бүтээн байгуулагчдийг урьж оролцуулах бөгөөд боловсрол, технологи, хөгжил, соёл урлагийн салбарт шинэчлэл, шийдэл болох санаануудыг Монголийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад түгээн тэдний уриалах, урамшуулах, ирээдүйд зөв сонголтоо хийхэд нь туслах сонирхолтой байна. Арга хэмжээний үеэр хүүхдүүд зөвхөн илтгэл сонсоод зогсохгүй урлагийн үзүүлбэр, хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой зүйлсийг толилуулж болох юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас дунд, ахлах ангийн нийт 300 сурагч оролцох ба илтгэгчдийн ихэнх нь хүүхдүүд байх юм.

TEDxYouth@UB нь арга хэмжээнд оролцохын тулд ямар нэг такс, хураамж төлөх шаардлагагүй юм байна.