Талбай дээр суулт хий­жаагаа улсуудыг харж жоол суужаагаад бааранд сууж байгаа найзууд руу гаа ярьлаа. Дараа нь компютэр­тээ шинэ параграам суулгав. Март­куу гэж нэрий нь тар­хиндаа бат суулгалаа. Лаагр явахаар болж пүүгээгээ ян­залж аваад машиндаа суув. Сүнгэнүүлдэг баатар болсон чинь лаагрийн замд машин шаварт суучлаа. Хэд хоног нар гархад тэр муу шавар хатаж доошоо суухгүй яах вээдээ. Хэн гуайн ач дөрүүн настай хүү, овоо томроод хүний санаа суучxаж, эцэг эх нь гэж 2 годгор хүүхэд саяхан л сууж байсан даа гэж тэд­нийд очоод ирсэн ээж маань хэлэв. Харин байшингийх нь суурь ар талаараа хөрсөнд суугаад байна гээд хэн гуай өөрөө яаахаа мэдкүү сууж байна гэнэ. Гүэ тэр муу суум­гай хүүгийх нь гарын дүйтэйг яана гээ л ээж маань жаал хуучилж суулаа. За тэр яахуу ааль түрүүчийн цагаан са­раар хийлгэх байсан суу­дал салгах гээч юмаа янз­лууллаа өнөөдөр. Завилаад сууцан ламын тарганыг. Ган­дангаар пиг хүн, суух нь сууж зогсох нь зогсоод оочирлож. Дээд хүн нь суудлаа олкуу вол доод хүн нь гүйдлээ олкуэ гэж яасан ч үнэн үгэв. Өөртөө, хажуу­дах­даа, цагдаадаа, төр­дөө, ирээ­дүйдээ итгэх итгэл нь салхинд хийс­чээд мэргэн лам л бараа­даж гандангийн үү­дийг сахиж суудаг олон их болж дээ.