Амьдралын таатай мэд­рэм­­жүүдийг түүж бичсэн бай­хын. Юунаасаа дутхуу гээд таагүйгий нь түүчий гэж бодов. Таагүй таагүй мэдрэмжүүд их байнаа, яаая даа байз. Хэдэн өдрийн өмнө гэхд л аалзны шүлс нүүрэнд наалдсан. 2 модны хоорондуур гарч болку шүү нөхдөө, тэгвэл аалзны шүлс нүүрэнд чинь наалдна. Жихүүцэх гэж нэг муухай мэд­рэмж байна. Дулаан цамц, оймс олоод өмсчдөг нь сайхан юм даа. Шоунаас хоцрох бас л онцгүй шүү. Гэхдээ гэртээ тухлан суугаад дуртай юмаа идэж, дуртай киногоо үзээд суухад юунаасаа дутах вэ дээ. Элдэв янзын өвч­­нийг бол ч ярилт­гүй ээ.

Бага байхад охин­­­­той болзох үед, исүүл хөөр­хөн охинтой та­­нил­­­цах шаанс то­хио­л­дох нь гэж баяр­лаад бар­хирч ч амжаагүй бай­хад уруул дээр хомхой долоочуул ч…… би дэл­хийн хамгийн азгүй хүүдий болдог байв. Идэж байгаа хоол, ууж байгаа пиаванд ялаа унах зэвүүн шүү тээ. Бас хөгийн муухай бохир жорлонд хүндрэх гэдэг том асуудал. Гуанзны хөрсөн хуу­шуур идэх, шороо орцон ун­даа уух. Бацаан байхад яг уух гэж байхад өмнөх хүүхэд аман дахь идэх юмаа ундаа руу оруулчхаар муухай уур хүрдэг байжлээ. Биеэ нөөдөг залхуу амьтантай цуг ажил хийх бүр ядаргаа. Өөрөө юу ч мэдэхгүй хажуунаас одоо яахуу одоо яахуу гээд байгаа оюутан найз бас л тамтай. Шартах, шарт­сан үед там­хины утаа үнэртэх хэцүү. Лаг гоё кино гээ л авчраад үзсэн чинь кино теат­раас бичсэн бичлэг байвал ёстой түй!

Хүний өмнөөс ичих явдал бол миний хамгийн дургүй зэвүүцэл байгаам. Зурагтаар эвгүй эвгүй гарууд тэнэгтээд байхаар өмнөөс нь нүүр улай­гаа явчна. Мэдэмхийрдэг бол бүүр утгагүй ээ. Хүмүүжилгүй охидыг харах бас л хэцүү. Гудамжаар дүүрэн. Яаандаа ай. Ирсэн зочин жорлонгийн гадуур шээчүүл сонин санаг­даа л явчна. Эхнэр ээж 2 улайм цайм биш ч гэсэн хоо­рон­доо жоохон янзгүй болоод ирүүл би гэдэг хүн учраа олохоо байх шахышд. Гэхдээ ээжид ма­сааж хийж өгөө л, эх­нэрийг дагуулж дэлгүүр яваа л зо­хицуул­ч­на. За дараа үр­гэл­ж­лүүлий. Дэлгүүр явах­гүй бол. Дэлгүүр хэснэ гэдэг ч ай мөн хүнд ажилдаа. Таагүй мэд­­­­рэмж боловч заавал хийх ажил.