Юуны түрүүнд хүндэт андынхаа энэ өдрийн амгаланг эрьяаа. Миний энэ захиаг удаан тээмпээр уншаарай.
За найз нь чамд зурагаа явуулах гэж байна. Инээмсэглэн сууж байгаа бүтэн биений зураг. "Гэр ахуйн модон эдлэл" ч юм уу, "таны зуны цэцэрлэг" гэдэг нэртэй номон завсар гавчуулаарай анд минь. За бүр олдкуу бол "ойн аж ахуйн зохион байгуулалт" байсан ч болно доо.
Тэгээд миний зургийг аваад хүн цөөтэй чимээ багатай газар ороорой. Диско энээ тэрээ хэрэггүй шүү, нүд эрээлжлэнэ. Баарандаа орчоод номныхоо завсраас намайг гаргахаа мартуузай. Гаргаад цэцгийн ваар ч юм уу хана налуулаад тавьчна биз. Лааны суурь налуулж болкуу шүү найзаа. Нойл ороод ирэхэд чинь үнс болчоод гэвтжээвэл чамд сайхан санагдкуу л байх. Зулын гол болмооргүй байнаа, ийм эрт. Үнсний сав түшүүлээд бас хэрэггүй, годройтоод дотор нь орчдийн. Нойл гэснээс хааяа нойл оруулхаа мартав даа. Гү нээрээ ууж эхлээгүй байж нойл ярихым даа би, соорий шүү найзаа, догдлоод л тэр.

Манидаа 100 гараам захиалчаад ёслол төгөлдөр тулгаарай надтай. Зурганд нэг наагаад ав. Тэгээд өөрөө нэг татчаад, намайг миний архинд дүрээрэй. Дараа нь усанд дүрээд авна биз. Жүүс мүүс гэж заваараад юүүхвээ анд минь. За тэгээд пиав вино миноонд битий дүрээрэй. Маргааш нь толгой өвдөөд байдийн. Дагнасан нь л дээр. Удаан суухдаа манийгаа хааяа ажиглаж байгаарай даа. Ярвайцан харагдуул нойл оруулж доош нь харуулж бариарай. Нуруун дээр нь жоохон дараад өгөөрэй. За мань ч тэр талаараа гайгүй ээ. Зүгээр юмыг яаж мэдхэв гээ л.

Тэгжаагаад чи хүүхэн шуухан хараад намайг орхиод явчваа. Намайг бас битий мартаарай. Гавчуулж ирсэн номоо бармээн дэр очиж сээгс сэтгүүлээр солихыг бодоорой. Тэгээд хамгийн хөөрхөн хүүхэнтэй хуудсы нь олоод онолдуулаад гавчуулаад орхино биз. Үе үе гаргаж байрлалы нь соливол сайн байшүү бас. За даа... шууд хуудсы нь сольчуул илүү гоё байхаа даа. Заза энэ сэдвийг ингээд орхий доо, уран сэтгэмж, өгөөмөр зан хоёроор чи минь дутах биш дээ. Гэхдээ тэр чигээр нь мартчваа. Зураг минь цоороод юу ч үлдкүү байж мэднэ.

Бас нэг күсэл байнаа. Битий уурлаарай анд минь, чамайгаа голжаагаан биш шүү. Найз нь том том дарга нартайгаа ууж үзмээр вайхымаа вас. Засгийн газрын мэдээ сонингийн ямар ч хамаагүй нэг дугаар олоод манийгаа гавчуулаадхаач. Ерөнхийлөгчтэйгээ сайн танилцмаар л вайна. Хэрвээ яг гавчуулах гэтэл тэднүүсийн царай нь барайж харагдвал дургүйгийн шинж шүү. Тэглээ гээд гавчуулхаа больчвоо. Сайн харуул гар нь сарвайцан байгаа. Тэрэн дээр нь хэдэн сая төгрөгний зураг аваачаад байрлуулчаарай. Тэгэнгүүт нэг харахад чинь биднүүс тэврэлдцэн архиджаах вий. Мөнгөний зураг миний зурагны ард наалдаастай байгаа шүү.

За тэгээд өглөө найз нь шартнаа жоохон. Бантан мантанд дүрэх гэсний хэрэггүй шүү. Харин пааран дээр жоохон тавьчаарай. Хөлс гарчуул шар тайлагдадгийг хэн эс андаа аж дээ. Дараа нь жоохон жүүсэнд дүрээд, ганц янжуур зуулгаад суулгачих.

За тэгээд эцэст нь нэг савандаад угаачна биз дээ. Тэгээ л найз нь "гэр ахуйн цахилгаан бараа" номынхоо завсар ороход гомдолгүй ээ.