Гадаад хэл сурна гэж бөөн үг цээжилж зовохын. Гэтэл 2-3 настайдаа хэрхэн энэ хэдэн мянган монгол үгсийг цээжлэв. Монгол хүн болохоор тэр үү. Гэж бодсон чинь гүүм байлээ л дээ. Гадаадад өсцөн, эцэг эх нь тэр талаар санаа тавиагүй хүүхдүүд гадаад хүн л болчдийм байлээ. Монголд төрж өссөн гадаадын хүн чигсн хэлний хувьд ялгаагүй л монгол болоо л өсдөг. Мээстний орос гэж дуулаа л биз дээ. Бас нөгөө муу нэртэй хүмүүс байна.... Заза тэр хужаа нары чинь хэлжийнаа ккк.

Багадаа тохойг Отгоо гэдэг хүүхдийн нэртэй андуурдаг байлаа. Отгой ч болцон явжаах шиг. Ташаа шанаа, богоон могой, болкоон молкоо, өвс үс гээ л танзуурыг тэмээний хоргол гэж итгээ явжээсэн бага насны үеийн эндүүрэл үгэн дээр чигсн их байж. Нэлээн багадаа уншиж сурчаад цэцэрлэгийн хаалгаар оруутаа л: махан ийн.... гээ л мангар чанга уншдаг, онгироо хүүр байж шүү би  багадаа. Тэр нь МАХН-ын ямар яасан хурлын тогтоол.....  гэсэн лоозон байсын. Юм уншжаахдаа ишчээ үсэг, зөөлний тэмдэг энээ тэрээг.... хэлүүлээд ч ойдгүй байв. Яг яаж хэлдийн эний чинь гэхээр мангар урт болчно. Морзөөлнийтэмдэг гэдэг үг байж болкуу биз дээ. Ишчээ нь бүр сураг ч вайхгүй. Яамар байдийн гэхээр ишчоорс гэж наана. Ингээд бяцxан тархи маань багаасаа үл ойлгогдох зүйлсийн дарамтыг амсаж өсжээ. Дурдатгал бичих чинь яасан сайхы. Хөгшрөөд заавал дурдатгалтай болноо. Хүн уншкуу байсан ч ганц хувь хэвлүүлж авж каноондоод ач гуч нартаа тарааж хүчээр уншуулна. Шууд доор нь асуулттай. Өвөө нь хэдэн онд аль төрхөд төржээжэв? Өвөөгийнх нь залуу цагт хүн бүхэн хүссэнээ ярьж бичих эрх чөлөө байсан уу? гэх мэт. Хадуурахаа зогсоонгоо цаашаа ярихад, бийн тамирын багш "баруунтайший" гэж орилонгуут ярс гээ л тээ. Аа ярсаа ч алд. Зарим нь урд урдаасаа харцан л байжээдэг байсан шд. Эээ-рэг гэсэн камаамдыг эргэ гэсэн үг гэж харин нээх удаагүй бодож олсон.

Харин баруунтайший-г баруун тийшээ гэсэн 2 үг юм бээн гэж одоо л боджийн.
За мэдкүэ манайхан ч будлиантай яриатай. Баруунтай гэж ярьдаг. Ард нь зүгээр нэг ший мий залгаж утгы нь тодруулж бүдгэрүүлэх вол наад захын асуудал. Монгол хэлний дагаварууд үгнээсээ ч бараг нөлөөтэй шахуу байхын. Цаана гэдэг үг байнгуут л цаана нь, цаахна, цаагуур нь, цаахнуур нь, цаашаа, цаашихнаа, цаатай талд нь,  цаанатай, бүүр цаахнуур, өшөө цаахнуур, ахиад цаахнуур, улам цаашлаад, хүүеээ цаашаа л даа, гүй цаана гээд байшдээ малаа! нүд чинь юугаа харжийнаа эргүү минь! өө хадуурчлаа соорий. Хаана гээ л асуучуул жишээ нь ингээ л хариулах гэж тамлааяжий шд. Дэлхийн хамгийн хэцүү хэл манайх байхоо.

Өнөөдрийн монгол хэлэндээ ус цас хүмүүс С.Буяннэмэх гэдэг 20 оны үеийн зохиолчтой тухайн цагт нь тааралдуул шууд сап сап гээ ойлгоо явчиж барах болуу. Хуульч Сандаг гуайтай цаг агаарын тухай яриул.. яджил тэр маниусын хэлийг ойлгохгүй дээ ай. Цаашлаад ойрдын Амарсанаа баатартай хоолны матриал сонгож сайхан шөл хийж ууяа хоюулаа гэвэл яадаг бол. Бүр цаашлаад Мандхай хатаны шивэгчинг эргүүлэх гээд үзүүл бардаг болуу. Жадтай цэрэгт сүлбүүлж үххээсээ илүү хэл нэвтрэхүү гүү юүү гэдэг л гол саад байна даа. За бүв бүр цаашлаад Хубилай хаантай, даажээ Чингас хаантай уулзчуул өөрийгөө ойлгуулж чадкуу байсаар байгаад толгой салаа явчих байх даа. Амарсанаа Чингис хаан 2 ч хоорондоо ойлголцкуу дээ. Энэ хүмүүс монголоор ярьдаг байсан, одоо ч монголчууд монголоор яриад байгаа шд уул нь. Гээд он цагийн эрхээр хувирдаг л юм бээн. Нууц товчоог орчин цагийн монгол хэлэнд "орчуулсан" гэж ярьдийн тээ.

-Хүшшш.... Юу вайнаa?
-юмгүү, юу вайна?
-юмгүү дээ.
Гэнгүүт монгол хэл сөнөлөө, булингартлаа, юу ч  байхгүй энтэр гэсэн билэггүй юм ярьлаа гэдийм байлээ. Чамд ойрд тохиолдсон сонин юм байнуу гэхэд нь аа тохиолдоогүй ээ гэжээшд. Ямар мөнгө асуугаа юу. Гү асуусан чигсн, аа байгаа байгаа, хэдийг авахы? гэдэг хүн байдымуу. 30 жилийн дараа  мань чигсн өвөө болцон одооны хүүхдүүд монгол хэлийг нээрээ алжийнаа, Монгол улсаас юм үлдэх нүү гүү юүү! гэцэн явжаах байх даа. Гуруу дөрүүн минган жилийн өмнөх Эгийптийн булшнаас "одооны хүүхдүүд эх захаа алдаж байна" гэсэн захиа гарсан гээ биз дээ.  
Гэснээс нээрээ буруу бичээд улсаа сөнөөлөө гэж загнасий шд намайг. Исто жинкэн, хүшшш.. манай улс чинь таанк шиг улс шд гэчий. Гавтгайгаараа архидаад, гавтгай багаасаа биеэ үнэлээд, гавтгайгаараа хахууль авч өгөлцөөд, гавтгайгаараа цөлжөөд, гавтгайгаараа будилаантай бужигнаантай байхад сөнөкүү гэцэн байгаа таанк шд.
Гэснээс нээрээ монгол хэл сөнөнө гээд зөрүүдлээд байгаа хүн байвал сөнөснийх нь дараа ямар хэлээр ярих ёстойгий нь бас хэлээд өгчөөч. Эртхэн суржээе энэ чинь. За тэрий нь суркуу байсан чигсн дохио зангаагаар ярьчина л доо ер нь вол. Тэхээр бичнэ гэж байхгуум байна л даа. Тэр олон хуруу хумсны зураг зурах гэж лай.